МАН: Удирдах зөвлөлөөс бодлогын хороодыг байгуулав
Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ Тусгаар тогтнолын ордонд хуралдав. Удирдах зөвлөлийн хуралдаанаар бодлогын хороодыг байгууллаа. Улс төрийн намын тухай хууль, Монгол Ардын намын Үндсэн дүрэм, Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас гаргасан “Чиглэл өгөх тухай” тогтоолыг тус тус үндэслэн Удирдах зөвлөлөөс бодлогын хороод байгуулах тухай тогтоолыг гаргав.
Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд Монгол Ардын намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн дэргэд дараах бодлогын хороодыг байгууллаа. Бодлогын хороод болон түүнийг удирдан ажиллах УИХ-ын гишүүдийг танилцуулж байна.
Үүнд:
-“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
-Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
-Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
-Хот байгуулалтын бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
-Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
-Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
-Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар тус тус ажиллана.
Дээрх бодлогын хороодын дарга нар бүрэлдэхүүнээ Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарт танилцуулж батлуулах юм.

































































Сэтгэгдэл