Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтав.

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Москва хотноо энэ сарын 17-18-нд болох бөгөөд хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзах юм.

ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсын оролцоотой байгуулагдсан. Гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш 27 улсыг хамардаг. Ажиглагч хоёр улсын нэг нь Монгол Улс юм.


Сэтгэгдэл

Ямар нүүрээрээ ажиглагчаар яваад байдаг юм бэ? [66.181.160.6] 2025-11-18 11:05:57

Хэдийд ажиглагчаасаа болих юм бол оо? Монгол 20 гаруй жил ажиглагчаар явж байгаа вм биш үү? Хөгширч буй авгай баян хөрштэйгээ "Суух уу, үгүй юу?" гэж ажиж байгаатай адил. Ажсаар байгаад чавганц болчих вий дээ. Энэ зун Оросын Гадаад хэргийн сайд Кирил Лавров "Монгол дэндүү удаан "ажиглагч" гэх статустай явж байна" гэж шүүмжилсэн. Ийм мэдэгдлийг маш ховор гаргадаг юмдаа. Энэ хооронд Оросоос хол байдаг бусад улс Монголоос ӨМНӨ тус байгууллагын гишүүн болчоод байдаг, нийтдээ 27 гишүүн улстай. Монгол ч 2 сандал дээр хир удаан сууж новшрох юм бол оо? Нэр хүндгүй болчих гэж байгаа юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.