Н.Ганибал: ҮБХ намын дүрмийн 1339 заалтын 0.9 хувийг хэлэлцэж, УДШ-д хүргүүлнэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 67 дугаар ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал "Ардчилсан нам 2025 оны наймдугаар сарын 31-нд Их хурлаа зохион байгуулж, Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор УДШ-ээс тогтоол гаргасан. Уг тогтоолоор дүрэм дотор 12 заалтад өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн.
Тэр дундаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх ёстой хоёр заалт бий. Энэ хоёр заалтын хувьд, нэгд, ҮБХ-ны нөхөн сонгуулийн бүрэн эрхийг ҮБХ өөрөө баталгаажуулна гэсэн заалт байсныг заавал УИХ баталгаажуулах ёстой гэсэн.
Хоёрт, төрийн санхүүжилт дээр байгаа тодорхой заалтуудаас гадна намын дунд, анхан шатны байгууллагадаа хэдэн хувийн санхүүжилт өгөхөө заавал тусгах ёстой гэсэн.
Энэ хоёр заалтыг өөрчилж байгаагаас гадна зарим нэг заалтын хугацаа тодорхой бус байгаа бол тоо буруу байх зэрэг техникийн алдааг засах шаардлагатай. Гурван төрлийн 12 заалт байна. Манай дүрэм бол нийт 1339 заалттайгаас 0.9 хувийг нь лҮБХ-гоороо хуралдаж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх юм.
Санхүүжилттэй холбоотой дэнчин, хандив авах эсэх асуудлыг намын дүрэмд тусгаагүй. Хуулиас давсан дүрэм гэж байхгүй. Мөн бид сонгуульд нэр дэвшигчид хоёр жилийн өмнө өөрийн саналаа илэрхийлж, намын байгууллага хүмүүсээ сургаж, бэлтгэх юм. Заавал АН-ын гишүүн байна гэж хатуу заахгүй ч хоёр жилийн өмнөөс саналаа өгөх юм" гэв.

































































Сэтгэгдэл