Ч.Мишээл: Казах хэл дээр дуу гаргахаар төлөвлөж байна
"Silk Way Star" олон улсын дууны уралдааны дараа Астанад хэвлэлийн бага хурал болж, 12 орны уран бүтээлчдийг нэг дор нэгтгэсэн Ази тивийн анхны мега төслийн талаар мэдээлэл өгчээ. Төслийн хүрээ тэлж, дараагийн улиралд нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн улс орнуудын талаарх мэдээллийг зохион байгуулагчид хуваалцсан байна.
Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр "Silk Way Star" уралдааны ялагчаар шалгарсан Ч.Мишээл шинэ дууныхаа ажлыг эхлүүлсэнээ мэдэгдээд, казах хэл, соёлыг гүнээр биширдэгээ онцолжээ.
Ч.Мишээл “Казах хэл үнэхээр уран, сонсголонтой. Би энэ хэлээр дуу гаргахыг үргэлж хүсч ирсэн, ажил маань ч хэдийнэ эхэлчихсэн. Казах сонсогчдодоо зориулсан дуу гаргах нь миний хувьд онцгой утга учиртай” хэмээн ярьсан байна.
Тэрбээр мөн Казахстаны оролцогч Алемтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дурджээ. Ч.Мишээл “Хэрвээ хамтдаа дуэт дуу гаргах боломж гарвал маш сайхан байх болно. Монгол, Казахстан хоёр улс хөгжим, кино, энтертайнмент зэрэг бүтээлч салбаруудын хүрээнд хамтран ажиллах өргөн боломжтой гэж би боддог” хэмээн хэлсэн байна.
Тэмцээний туршид хуримтлуулсан туршлага, тайзан дээр хамт өрсөлдсөн дуучид болон шүүгчдэд талархал илэрхийлсэн Мишель финалын үеэр сэтгэл догдлон баярласан ч төсөл өндөрлөсөнд бага зэрэг гунигтай байснаа нуугаагүй аж. Тэр “Хэрэв боломж олдвол ирэх жил дахин оролцох талаар бодолцоно” гэж нэмж өгүүлсэн байна.
Мөн хэвлэлийн хурлын үеэр “Silk Way Star” шоуны дараагийн улирлыг БНХАУ-д зохион байгуулахаар болсон талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: KAZIMFORM
Б.ЖАРГАЛ

































































Сэтгэгдэл
Та нарын дургүй Оросын охин шдэ [103.57.94.55] 2025-11-24 20:58:05
Энэ охин Ухнаагийн удамынх уу, дан гадаадуудтай сууж цусаа холдуулсан байдаг