Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 24-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

11 дүгээр сарын 25-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

11 дүгээр сарын 26-нд: Монгол Улс тунхагласны өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 26-нд: МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 43" наадам Улаанбаатар хотноо болно.

11 дүгээр сарын 26-нд: Монгол, Солонгос B2B бизнес уулзалт, Монгол, Солонгосын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт болно.

11 дүгээр сарын 27, 28-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 28-нд: “Монголын зөгийн бал-2025” форум болно.

11 дүгээр сарын 29-нд: ОХУ-ын эзэн хааны балетын театр 30 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсад анх удаа “Цөмөөхэй” /Шелкунчик/ балетыг The Corporate Hotel and Convention Centre-т тоглоно.

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.

-Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийн агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авна.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.

-Оны шилдэг “Энтрепренер-2025” ААН-үүдийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.

Орон нутагт:

11 дүгээр сарын 24-нд: Завхан аймгийн Улиастай суманд "Монгол бахархал" уриан дор, Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд "Шим" үндэсний хоолны эвент, "Залуучуудын соёлын эвент", Улиастай сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын наадам болно.

-Өвөрхангай аймагт "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдаа 12 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад:

11 дүгээр сарын 28-нд: АНЭУ-ын Абу Даби хотод эхлэх “Их дуулга” тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин оролцоно.

11 дүгээр сарын 28-нд: Саха хотод Монгол Якут хэл хуурын хамтарсан тоглолт болно.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл

иргэн [103.57.95.126] 2025-11-24 10:41:14

Өдөр бүр хурал наадам яаж хөгжих билээ, Эрс шинэчлэл яасан бэ Хэзээ бэ, Юу хүлээгээд байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.