Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

Aдмин / Улстөр

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.26) Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгууллаа.

Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.

Төрийн далбаа мандуулах ёслолын хүрээнд хүндэт харуулууд Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд далбаа баригч төрийн ёслолын журмын дагуу далбааг бэхлэн мандуулав.

Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.