Ойн бүрэлдэхүүн хэсгийн 2026 оны үйл ажиллагааны талаарх уулзалт болно
2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
14:00 цагт: Осакагийн Бизнес Хөрөнгө оруулалтын төв болон Осака хотын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран цахим уулзалт зохион байгуулна.
14:00 цагт: Ойн газар болон Европын холбооноос хамтран зохион байгуулж буй Ойн бүрэлдэхүүн хэсгийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний зөвлөлдөх уулзалтад “Холидэй Инн” зочид буудалд болно.
-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Өв, өлгий-3000” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.



































.jpg)




























Сэтгэгдэл