“Сахал” Д.Эрдэнэбилэг “Монголын эзэн” хэвээрээ байгааг харууллаа
“Сахал” Д.Эрдэнэбилэг “Монголын эзэн” хэвээрээ байна. Ганцхан жишээ хэлэхэд түүний төрсөн эгч Д.Оюуны нэр дээр байдаг “Төмөр замын зураг төслийн институт” компани “Эрдэнэт” үйлдвэрийн вагон түрээсийн тендерт оролцон ялалт байгуулжээ. Үүгээр зогсохгүй “Төмөр замын зураг төслийн институт” компанийн цаана “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авч асан бүлэглэл байна. Учир нь “Төмөр замын зураг төслийн институт” компанийн захирлаар “49 хувийнхан” “Эрдэнэт” үйлдвэрийг атгаж байхад Хангамжийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан Н.Энхбаясгалан гэгч ажилладаг гэхээр тодорхой.
Үүнээс харвал “Эрдэнэт” үйлдвэрт “49 хувийнхан” эргээд иржээ. Тэр ч бүү хэл тэд тендерт оролцдог, орсон л бол ялдаг болж. Хамгийн гол нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г.Ёндонгоос эхлээд эрх мэдэлтнүүд “Монголын эзэн”-дээ болон “49 хувийнхан”-д энэ мэтээр боломж олгосоор байна.
Нэгэнтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Монгол Улс чинь Эрдэнэбилэг гэдэг хүний өмчлөлд нэгэнт шилжлээ” хэмээж байлаа. Үнэхээр л Монгол Улсын эзэн болчихсон байсан нөхөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авч, шалгагдаж байгаад гадаад руу оргон зайлж байсан өнөөдөр тендерт ялалт байгуулаад сууж байгаа нь “эзэн” хэвээрээ байгааг харуулсан хэрэг.
“Монголын эзэн” Д.Эрдэнэбилэг 2015 онд өөрийн төрсөн эгч Д.Оюуны нэр дээр дээр дурдсан “Төмөр замын зураг төслийн институт” компани байгуулж, Хандгайт өртөөний 25 километр замыг Дорнод аймгийн Чингисийн даланг хуулж авчран тавьж маргаан дэгдээж байв. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мөнгөөр 300 вагон худалдан авч, энэхүү 300 вагоноо тендерт ялаад буй “Төмөр замын зураг төслийн институт” компанийнхаа нэр дээр оруулж ирсэн байдаг. Энэ тухайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан асуудал үүсгэн, АТГ-т шалгуулж байсан мэдээлэл нь ч бий.
Энэ мэтээр улс төр, бизнес бүлэглэл амь бөхтэй оршиж байгааг ч харууллаа, Монгол Улсын хууль “эзэн”-дээ үйлчилдэггүй ч харууллаа. Түүнээс бус “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хууль бус үйлдэл, хулгай луйвар энэ насанд нь бүү хэл ураг удмыг нь дамжсан ч элбэг хүрэлцэхээр гэдгийг түмэн олон мэднэ.






































.jpg)




























Сэтгэгдэл
Зочин [188.162.254.42] 2025-12-16 17:00:52
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!
Зочин [66.181.190.239] 2025-12-16 17:05:55
Амарбаясгаланг сайн шалгуул
ОЮУН [59.153.114.44] 2025-12-16 16:26:14
УГААСАА ХОНГИЛ ХЭВЭЭРЭЭ БГАА ДЭЭР ЧИНЬ БГАА ХҮН ЧИНЬ ТЭДНИЙГ ДЭМЖЭЭД ХАМГААЛААД БГАА ЮМ ЧИНЬ ЯАЖ ӨӨРЧИЛӨХ ВЭ ДЭЭ ДЭЭРЭЭ БГАА ХҮНЭЭ БУУЛГААРАЙ ..