Нийт нутгаар цас орохгүй

Aдмин / Орон нутаг

Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр өнөө, маргаашдаа жавартай хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28-33 градус, Дархадын хотгороор, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19-24 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10-15 градус, бусад нутгаар -15-20 градус байна. Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, -15-17 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.