Маршалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл илэрхийлэв

Aдмин / Улстөр

Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ой өчигдөр тохиов.

Энэхүү түүхэн өдөр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал МУИС-ийн төв байрны өмнө байрладаг Маршалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, Дорнод аймгийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар, ажилтнууд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөл олноор оролцон төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан Маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа үйлсийг хүндэтгэн хөшөөнд нь мэхийн ёслов.

Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, их удирдагч, шалгарсан хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөлд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэтгэн мэндчиллээ. Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, түүний эгч Ч.Халиуны охин Д.Бишрэл нар цэцэг өргөх ёслолд оролцсон юм.

“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн

Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв“ хэмээн Маршал Х.Чойбалсангийн хэлсэн үг бий.

Монголын түүхэнд Маршал Х.Чойбалсангийн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулсан түүхэн гавьяаг дурсаж, залуу хойч үедээ мэдүүлэх, таниулах зорилгоор Монгол Ардын намын удирдлагууд мэндэлсэн ойг нь тэмдэглэн, жил бүрийн энэ өдрийг хүндэтгэн дурсдаг.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2026-02-09 10:24:45

guie ovoo doo

Зочин [203.91.115.40] 2026-02-09 10:01:33

Зүйтэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.