“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


































































Сэтгэгдэл
Монгол хэлээ яагаад голоод байгаа юм бэ? [202.126.90.140] 2026-02-09 11:56:17
Тэмцээн зохиогчид ЯАГААД монгол "Цом" гэдэг үгээр энэ тэмцээнийг нэрлэхгүй байгаа юмб? 1-2 сагсчин л сайндаа тэр Барууны орнуудруу явж магадгүй. Гэтэл цаана үлдэх тамирчид чинь ЗӨВХӨН Монголдоо л сагс тоглоно. Мөн Монгол хэлний тухай хууль тогтоомж гэж байгаа. Түүнд өдөр тутмын хэрэглээнд Монголын байгууллага, тэмцээн зохион байгуулагчид нь монгол хэлэнд ТОХИРОХ үг нь байхад гадаад үгийг өдөр тумын хэрэглээнд оруулахыг ХОРИГЛОДОГ. Монголчуудын оюун ухааныг БИТГИЙ хогоор дүүргээд байгаач.