СОР17 бага хурлын түр байгууламж барих гүйцэтгэгчээр Францын компанийг шалгаруулжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих олон улсын сонгон шалгаруулалт зарлахад ерөнхий гүйцэтгэгчээр Франц Улсад төвтэй GL Events компанийг шалгарууллаа. Тус компани нь 2011-2024 онд COP хурлын 11 үйл ажиллагаанд үндсэн, туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тодруулбал, Рио-3 конвенц буюу UNCCD, UNFCCC, UNCBD конвенцын хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандарт шаардлагын дагуу барьжээ. Мөн Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод 2024 онд болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 бага хурлын /COP16/ түр байгууламжийг барьсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах бөгөөд түр байгууламж барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг НЗДТГ-аас зохион байгуулж байгаа билээ.

Олон улсын сонгон шалгаруулалтын талаар СОР 17-ын Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын захирал бөгөөд хэлэлцээ хийх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баттулга “Хурлыг хөх, ногоон гэсэн хоёр бүсэд хуваан зохион байгуулна. Хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулж, шийдвэрээ гаргасан”-ыг тодотгожээ.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх тус хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох юм.
































































Сэтгэгдэл