Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны хоёрдугаар сарын 16-наас 22-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
2 дугаар сарын 16-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 1 сарын үзүүлэлтүүд танилцуулна.
2 дугаар сарын 16-нд: Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан “Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн нэг, хоёрын давааны барилдаан болно.
2 дугаар сарын 17-нд: Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан “лс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн 3-8 давааны барилдаан болно.
2 дугаар сарын 18-20-нд: Монголын уламжлалт Сар шинийн баяр тохионо.
2 дугаар сарын 21-нд: Олон улсын эх хэлний өдөр тохионо.
2 дугаар сарын 22-нд: Скаутын өдөр тохионо.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
Монголын Үндэсний музейд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан музейн сан хөмрөгийн цуглуулга болон “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, С.Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын морин соёлын бэлгэдэл, шүтээнийг цогцоор нь харуулсан “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэнг гуравдугаар сарын 1-нийг хүртэл олон нийтэд толилуулна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн 2 дугаар сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 2 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 7-нд олон нийтэд толилуулна.


































































Сэтгэгдэл