АНУ Иран руу чиглэсэн ажиллагаанд хэчнээн цэргийн хүч оролцож байгаа талаар мэдээлэв
АНУ-ын Төв командлалын тэргүүн генерал Брэдли Куперын мэдэгдсэнээр, Ираны эсрэг үйл ажиллагаанд 50 мянга гаруй цэргийн албан хаагч, 200 сөнөөгч онгоц, хоёр нисдэг тэрэгт зориулсан хөлөг онгоц, мөн АНУ-ын бөмбөгдөгч онгоц оролцож байгаа аж.
Генерал “Эдгээр хүч нь асар их чадалтай бөгөөд энэ нь АНУ-ын Ойрхи Дорнод дахь оролцооны хамгийн том нэмэгдэл” гэж хэлжээ.
Иран руу хийж буй цэргийн ажиллагааны гол үйл явдал
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт Ираны эсрэг өргөн хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Тель-Авивын мэдэгдсэнээр, цохилтуудын гол зорилго нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх явдал аж.
Ерөнхийлөгч Трамп Ираны флот болон хамгаалалтын үйлдвэрийг устгах зорилгоо илэрхийлж, Ираны иргэдийг “ерөнхий удирдлагыг унагахыг” уриалсан байна. Ням гаргийн шөнө Ираны телевизээр дээд удирдагч аятолла Али Хаменей нас барсаныг зарласан.
Ираны "Улаан хагалбар" нийгэмлэгийн мэдээллээр АНУ, Израилийн цохилтын улмаас дор хаяж 787 хүн амиа алджээ. Иран хариуд нь Израиль болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын объектууд руу цохилт өгч буй.
Цэргийн ажиллагааны үргэлжлэх хугацаа ба дараагийн үйлдэл
Трамп өмнө нь энэ ажиллагаа анх 4-5 долоо хоног гэж тооцоолсноос илүү удаан үргэлжлэх магадлалтайг хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Иранд илүү хүчтэй цохилтууд өгөхөө зарласан байна.
Дэлхийн улс орнуудын байр суурь
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ болон Израилийн довтолгоо нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт хүрсэн ахиц дэвшлийг зогсоосон гэж тэмдэглэжээ.
Путин талуудыг дахин хэлэлцээр хийхийг уриалж, бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулах бүх боломжоо ашиглахаа амалсан байна. Тэрбээр энэ асуудлыг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Бахрейны удирдагчидтай хэлэлцсэн гэжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


























































.jpg)




Сэтгэгдэл