Байгалийн аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

Aдмин / Нүүр

Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Тодруулбал, "Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам"-ыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгав.

Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амиа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.