Ираны дээд удирдагч анх удаа ард түмэндээ хандаж үг хэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Ираны дээд удирдагчаар сонгогдсон Можтаба Хаменеи цэрэг армидаа хандан бүс нутаг дахь Америкийн баазууд руу үргэлжлүүлэн довтлохыг уриалжээ.

Түүний мэдэгдлийг үндэсний телевизээр уншиж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мөн цацсан бөгөөд тэрбээр камерын өмнө гарч ирээгүй байна.

“Дайчин ахан дүүсээ! Ард түмэн хамгаалалтаа үргэлжлүүлэхийг шаардаж байна! Бид Ормузын хоолойг дарамт шахалтын хөшүүрэг болгон ашигласаар байх ёстой" гэж шинэ Аятолла хэлжээ. Тэрбээр мөн Иран улс гадаадын түрэмгийлэлд бууж өгөхгүй гэж мэдэгдсэн байна.

Шинэ дээд удирдагч түүнчлэн АНУ, Израилын ажиллагааны эхний буюу хоёрдугаар сарын 28-нд өгсөн цохилтын үеэр түүний эхнэр, эгч болон эгчийнх нь нөхөр, хүүхэд амиа алдсан гэдгийг баталжээ.

Можтаба Хаменеи хоёрдугаар сарын 28-нд өгсөн цохилтын үеэр хөлөндөө шархадсан гэж өмнө нь мэдээлж байсан юм. Ираны дээд удирдагч, түүний эцэг Али Хаменеи энэ өдөр цохилтод өртөн амиа алдсан юм.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианы хүү Юсеф Пезешкиан хэлэхдээ, шинэ удирдагч аюулгүй газарт байгаа гэжээ.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Монголхүү [88.230.50.137] 2026-03-13 15:33:16

Хэд хоногийн өмнөх мэдээг дөнгөж одоо дамжуулж байна. Дэндүү удаан, болхи юм аа!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.