Өвөр Монголын “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хөгжлийн ололт амжилт болон “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хэтийн төлөв
Өвөр Монголын өөртөө засах орон нь БНХАУ-ын умард бүсэд оршдог, хөгжлийн асар их нөөц боломжтой, стратегийн чухал ач холбогдолтой нутаг юм. “14-р таван жилийн төлөвлөгөө” -г хэрэгжүүлсэн таван жил нь Өвөр Монголын хувьд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ замналыг эрэлхийлсэн чухал цаг хугацаа бөгөөд үндэсний стратегийн таван чиглэлийг бодитоор хэрэгжүүлсэн шийдвэрт үе шат байлаа.
Сүүлийн таван жилд Өвөр Монголын намын хороо нь өөртөө засах орны бүх үндэстний ард иргэдийг нэгтгэн удирдаж, ойрын хэрэгцээ болон урт хугацааны хөгжлийг хослуулсан бодлогуудыг нарийвчлан хэрэгжүүлсний үр дүнд “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний гол зорилт, чухал ажлууд амжилттай биелсэн бөгөөд эдийн засаг тогтвортой өсөж, өндөр чанартай хөгжлийн замд баттай алхам хийсэн юм.
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацааны гол гол амжилтууд
1. Эдийн засгийн хүч чадал нэмэгдэж, хөгжлийн түвшин улам дээшилсэн.
Сүүлийн таван жилд Өвөр Монгол өндөр чанартай хөгжлийг тэргүүлэх зорилт болгож, эдийн засгийн хүч чадал, шинжлэх ухаан технологийн инноваци, үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэлийн гурван чиглэлд томоохон ахиц гаргаж, 2021 онд анх 2 их наяд юанийг давсан эдийн засгийн нийт хэмжээ нь 2024 онд 2.6 их наяд юаньд хүрч, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний дөрвөн жилд GDP-ийн жилийн дундаж өсөлт 6.1 хувьд хүрч, үндэсний дундаж үзүүлэлтээс 0.6 нэгжээр өндөр байлаа. Мөн нэг хүнд ногдох ДНБ нь 110 мянган юанийг давсан нь үндэсний дундаж хэмжээний 1.15 дахин болсон дүн юм.
Шинжлэх ухаан, технологийн салбарт 2022 онд Өвөр Монголын шинжлэх ухаан, инновацийн түвшин анх удаа улсын дунд түвшний инновацийн бүсүүдийн эгнээнд орж, технологийн хөрөнгө оруулалт, инновацийн үр дүн, үйлдвэрлэлийн шинэчлэлийн өсөлт зэрэг олон үзүүлэлтээрээ үндэсний шилдэг 10 бүсийн нэгээр тодорсон. Тухайлбал 2024 онд үндэсний анхны “бохир хийн ялгаралгүй” хүнд даацын уурхайн зориулалттай автомашин бүтээсэн зэрэг жишээнүүдийг дурдах ёстой.
Үүнээс гадна Өвөр Монгол “нүүрсэнд хэт түшиглэсэн” байсан өнгөрсний эдийн засгийн бүтцийг өөрчилж, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлж эхэлсэн. Үүнд: 10 том аж үйлдвэрийн кластер,21 үйлдвэрлэлийн сүлжээ байгуулсан бөгөөд ган, өнгөт металл, химийн үйлдвэр зэрэг уламжлалт салбаруудыг ухаалаг, ногоон үйлдвэрлэл рүү шилжүүлж, мөн шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж, газрын ховор элементийн шинэ материал, био эм зүй зэрэг стратегийн шинэ салбаруудыг хөгжүүлж эхэлсэн юм.
2. Экологийн хамгаалалд ахиц гарч, ногоон хөгжлийн суурь улам бэхжив
Өвөр Монгол нь экологи тэргүүлэх, ногоон хөгжлийн чиглэлийг тууштай баримталж, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд 8.2 сая га газрыг нөхөн сэргээж, ойролцоогоор 4.5 сая га газарт цөлжилттэй тэмцэн, хяналтаа авч тогтоон сэргээсэн цар хүрээгээр Хятадад тэргүүлсэн байна. Ойн бүрхэвчийг 22 хувь, бэлчээрийн ургамлын бүрхэвчийг 45 хувиас дээш тогтвортой хадгалж, өвс бэлчээр болон малын тооны тэнцвэрийн үзүүлэлтийг бууруулаад 10 хувь хүрэхгүй болгосон байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний дөрвөн жилд Өвөр Монгол нь эрчим хүчний хорогдлыг нийт 16.8 хувиар бууруулж, эрчим хүчний хорогдлын өсөлтийн хурдыг жилд дунджаар 1.4 хувьд байлгаж, ДНБ-ийн жилийн дундаж өсөлтийг 6.1 хувьд хүргэсэн юм.
Мөн 21 сая кВт дулааны цахилгаан станц, 28.12 сая тонн гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинэчилж, цэвэр агаартай өдрийн тоог 90 хувиас дээш болголоо. ӨМ-д Хятадын хамгийн том шинэ эрчим хүчний баазыг байгуулсан бөгөөд 2024 оны сүүлчээр шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 135 сая кВт-д хүрч, шинээр нэмэгдсэн хүчин чадал, нийт хүчин чадал болон цахилгаан гаргасан хэмжээгээрээ үндэсний хэмжээнд түрүүлжээ.
3. Үндэсний стратегийн хэрэгжилтэд үйлчлэх хүчин чадал нь нэмэгдлээ.
Өвөр Монгол нь үндэсний хэмжээнд эрчим хүч, үр тариа, стратегийн нөөцийн аюулгүй байдлыг хангах, гадаадад нээлттэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
2025 оны 11-р сарын байдлаар, ӨМ-ын нүүрсний жилийн олборлолт 1 тэрбум тонноос давсан ба түүнээс 60 гаруй хувийг нь бусад нутаг руу нийлүүлж, үндэсний гуравны хоёроос илүү муж хот өөртөө засах орныг нүүрсээр хангасан байна. Мөн гаргасан цахилгаан эрчим хүчнийхээ 40 гаруй хувийг бусад нутагт нийлүүлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ 20 жил дараалан Хятадад түрүүлж байна.
2024 онд ӨМ-ын үр тарианы ургац хураалт 41 сая тоннд хүрсэн нь Хятадад 6-рт орсон ба 400 сая хүний нэг жилийн хүнсний хэрэгцээг хангах хэмжээнд хүрлээ. Сүү, үхрийн мах, хонины мах, тэжээл, ноолуурын үйлдвэрлэлээрээ үндэсний хэмжээнд түрүүлсэн бөгөөд Хятадын ноолуурын бараг 50 хувь нь Өвөр Монголоос гаралтай юм.
Мөн “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад-Европын ачааны галт тэрэг Өвөр Монголоос 1900 хөдөлсөн бөгөөд 2024 оны боомтын ачаа тээврийн хэмжээ 123 сая тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон. Ингэснээр гадаад худалдааны экспорт, импортын нийт хэмжээ өсөөд бараг 2020 оны хоёр дахинтай тэнцсэн байна.

“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хөгжлийн хэтийн төлөв болон гол үүрэг чиглэл
“15-р таван жилийн төлөвлөгөө” нь Хятад улс социалист орчин үеийн бүтээн байгуулалтын зорилтод хүрэх суурийг бэхжүүлэх чухал үе шат юм. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол таван гол зорилт тавьж, тогтвортой өсөлт, өндөр чанартай хөгжлийг ханган, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө хичээн ажиллах болно.
Өвөр Монгол орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хурдацтай бүрдүүлж, өндөр чанартай хөгжлийг бататгахын тулд уламжлалт салбаруудыг шинэчлэн сайжруулж, нүүрс, цахилгаан, ховор элемент, нүүрс химийн үйлдвэрлэлийг дэвшилтэт, нарийвчилсан түвшинд шилжүүлж, шинэ салбаруудыг хөгжүүлж, шинэ эрчим хүч, шинэ материал, био анагаах ухаан, дижитал эдийн засгийг өргөжүүлж, мөн дижитал технологийг үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээтэй нягт нэгтгэн, бүх салбарт өндөр чанартай хөгжлийг хангана.
Экологийн хамгаалалтыг бэхжүүлж, хойд бүсийн экологийн аюулгүй байдлын бэхэлгээг бататгах.
Өвөр Монгол нь хойд бүсийн экологийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд экологийн хамгаалал, бохир хийн ялгарал багатай ногоон хөгжлийг уялдуулан хэрэгжүүлж, баруун хойд, зүүн хойд, хойд нутгийн ойжуулалтын төслийн зургаа дахь үе шат, томоохон хүрээний газар нутгийн ойжуулалт, бэлчээр, ой, намгархаг газар, цөл зэрэг экосистемийн хамгаалалтыг гүнзгийрүүлж, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, бохирдлыг бууруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эрчим хүчний бүтцийг сайжруулж, шинэ эрчим хүчийг хөгжүүлж, ногоон үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашигтай, нүүрстөрөгч бага хэрэглээг дэмжиж, ногоон, нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийн цогцолборыг бүрдүүлж, хот хөдөөгийн орчныг сайжруулан, хойд бүсийн ногоон хөгжлийг ахиулах болно.
Нээлттэй байдлаа улам эрчимжүүлж, хөгжлийн эрч хүчийг улам нэмэгдүүлнэ. Өвөр Монгол тогтолцооны шинжтэй нээлттэй байдлаар удирдамж болгон, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлаа гүнзгийрүүлж, хөгжлийн идэвх, боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүнд, бизнесийн орчныг сайжруулж, захиргааны үйлчилгээг үр ашигтай болгож, санхүү, татвар, эрчим хүчний тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг “Удирдлагын үйл ажиллагааг оновчтой болгож, зохицуулалтыг шинэчлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг үр ашигтай болгон, тав тухтай орчныг бүрдүүлэх” өөрчлөлтүүдийг гүнзгийрүүлэхэд анхааран ажиллана.
Мөн Өвөр Монгол гадаадад нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, хойд бүсэд нээлттэй байлгах үүргээ гүйцэтгэн, Хятад улсын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулах, Хятад-Монгол-Орос эдийн засгийн коридорт идэвхтэй нэгдэж, Зүүн хойдын гурван муж, Бээжин-Тяньжинь-Хэбэй, Хөх Мөрний гурвалжин хойгийн бүс зэрэг газартай бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Бээжин- Өвөр Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхийг зорин ажиллана.


































































Сэтгэгдэл