Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо

Aдмин / Спорт

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй сонгомол бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын хамт эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зорин мордлоо. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн нь 2026 оны 4 дүгээр сарын 7–12-ны өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдах бөгөөд Азийн шилдэг бөхчүүд хуран чуулж, ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөх өндөр ач холбогдолтой тэмцээн юм.

Монголын баг тамирчид маань сүүлийн саруудад нэгдсэн бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хангаж, дасгалжуулагчдын нарийн төлөвлөгөө, спорт шинжлэх ухааны дэмжлэгтэйгээр бэлтгэлээ базаан энэхүү хариуцлагатай тэмцээнийг зорьж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.