Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг дахин хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн бүх төрлийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд сугалаа олгоно. Харин та сугалаагаараа илүү их боломж, илүү том шагналын сантай тохиролд оролцох боломжтой.
“Хадгаламжтай аялал” сугалаат аян 2026.04.01-нээс эхлэн энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дараах нөхцөлийн дагуу аянд оролцох эрх буюу сугалаа үүснэ.
6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:
- Шинээр нээсэн
- Орлого нэмсэн
- Хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1ш сугалаа;
12 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:
- Шинээр нээсэн
- Орлого нэмсэн
- Хугацаа сунгасан 50,000₮ тутамд 1ш сугалаа тус тус олгоно.
Жил бүр аянд хамрагдаж, хуримтлалыг дадал болгож буй харилцагчдын тоо нэмэгдсээр байгаа тул Голомт банкны зүгээс энэ удаа шагналын сангаа нэмэгдүүлж, аяллын эрхээс гадна хадгаламжийн эрх болон “2 ӨРӨӨ БАЙР”-ны супер шагналын эзнийг тодруулахаар болжээ.

Азтануудыг сар бүр Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах тул та бүхэн Golomt Bank хуудсыг даган аяны талаар мэдээллийг цаг тухай бүрд нь аваарай.
Аяны нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд таны сугалаа автоматаар үүсэх бөгөөд өөрт үүссэн сугалааны тоо ширхэг, дугаар болон бусад мэдээллийг SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаас шалгах боломжтой.
Бяцхан санамж:
- Зөвхөн 6 сараас дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн хадгаламжид хамаарна.
- Аяны туршид 6 сараас дээш хугацаатай хадгаламжийн харилцагчид дээд тал нь 1000ш сугалаа, 12 ба түүнээс дээш хугацаатай хадгаламжийн харилцагчид дээд тал нь 2000ш сугалаа олгоно.
- Хадгаламжаа хаасан тохиолдолд тус хадгаламжид олгосон сугалаа идэвхгүй болно.
- Сугалаа үүсэх нөхцөл хангагдсан тохиолдолд сугалааны дугаар 2 өдрийн дараа үүснэ.
- Харилцах, хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж, байгууллагын хадгаламж, тусгай хадгаламж болон хөрөнгө оруулалтын хадгаламж энэхүү аянд хамаарахгүй.
“Хадгаламжтай аялал” сугалаат аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандана уу.
Таны хуримтлал таны аяллын хөтөч

































































Сэтгэгдэл