Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насны хүнд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “хоёр дугуйт” тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон.

Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна.

Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, 7 хүүхдэд хүндэвтэр, 4 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, насны байдлаар нь авч үзвэл 17 настай 16, 16 настай 7, 15 настай 5, 15-аас доош насны 4 хүүхэд байна.

Тээврийн прокурорын газраас эцэг, эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, учирч болох эрсдэлийн талаар ойлгуулж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, осол аваараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.73] 2026-03-31 13:32:57

Явган замаар скүтер явахыг хорьдог нь маш буруу. Скүтерийн тусгай зам барих хүртэл явган хүний замаар явуулах хэрэгтэй. Осол гарсан ч гэмтэл бэртэл нь бага байна.

Зочин [66.181.180.197] 2026-03-31 14:09:38

БИТГИЙ ТЭНЭГТ. ХҮМҮҮС ТЭГЭЭД ЯВГАН ЯВАХАА БОЛИХ ЮМ УУ ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.