Пакистаны ГХЯ: АНУ, Ираны талуудын хэлэлцээ ойрын өдрүүдэд болж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

Мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх АНУ, Ираны талуудын хэлэлцээ ойрын өдрүүдэд Исламабад хотод болж магадгүй тухай Пакистаны Гадаад хэргийн сайд Исхак Дар мэдэгджээ. “Хоёр талын уулзалтыг зохион байгуулах, мөн ойрын өдрүүдэд одоогийн мөргөлдөөнийг иж бүрэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нь Пакистан улсын хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэж тэрбээр Египет, Турк, Саудын Арабын Гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд “хэлэлцээг зохион байгуулах асуудалд Иран болон АНУ-ын аль аль нь Пакистан улсад итгэл хүлээлгэсэнд бид маш их баяртай байна” гэж онцолсон байна.

Сайдын мэдээлснээр, Пакистаны энхийн санаачилгыг Каир, Анкара, Эр-Риядын нэгэн адил Хятад улс дэмжсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Пакистаны хүчин чармайлтыг сайшааж буйгаа илэрхийлсэн гэдгийг И.Дар дурджээ. Пакистан, Турк, Египет, Саудын Арабын Гадаад хэргийн сайд нар Ойрх Дорнодын байдлыг зохицуулах асуудлаар Исламбад хотноо ням гарагт хэлэлцээ хийжээ. Талууд “дайн хэнд ч ашиггүй, зөвхөн хохирол, сүйрэл дагуулна” гэдэгт санал нэгдсэн байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.