Д.Трамп Иранд цохилт өгөхөө хойшлуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Ирантай хийж буй хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд тус улсын эрчим хүчний объектуудад цохилт өгөхөөр төлөвлөж байснаа 10 хоногоор буюу дөрөвдүгээр сарын 6 хүртэл хойшлууллаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ.

Түүний баталж буйгаар, байлдааны ажиллагааг зогсоох талаар Ирантай хийж буй “маш сайн” хэлэлцээ үргэлжилсээр байна. Мөн Ираны тал Пакистаны далбаа бүхий 10 танкерыг Ормузын хоолойгоор нэвтрүүлснийг Цагаан ордны тэргүүн дурджээ.

Өмнө нь тэрбээр мэдэгдэхдээ, хэрвээ Ираны тал Ормузын хоолойг хаахаа зогсоохгүй бол тус улсын эрчим хүчний объектуудад цохилт өгнө гэж сүрдүүлсэн юм. Түүний энэ тулган шаардалтын хугацаа маргааш буюу бямба гарагт дуусна.

Харин 23-ны өдөр Трамп мэдэгдэхдээ, Ирантай хэлэлцээ хийхийн тулд цохилтыг 5 хоногоор хойшлууллаа гэсэн юм.

Лхагва гарагт цацагдсан мэдээллийг үзвэл, АНУ-ын тал Пакистанаар зуучлуулан дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ. Тухайлбал, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах, Ормузын хоолойг хянах болон “Хезболлах” бүлэглэлийг дэмжихээ зогсоох зэрэг шаардлагуудыг тавьсан байна. Хариуд нь Ираны тал “Персийн булан дахь Америкийн цэргийн бүх баазыг хаах, Ираны эсрэг АНУ, Израилын цохилтын учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох, Ормузын хоолойгоор нэвтэрч буй хөлөг онгоцнуудаас төлбөр авах зэрэг нөхцлүүдийг сөргүүлэн тавьжээ.

Үйл явдал ийнхүү өрнөж буй үед Израилын Батлан хамгаалахын сайд И.Кац мэдэгдэхдээ, Ормузын хоолойг хаах ажиллагааг удирдаж байсан Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Тэнгисийн цэргийн хүчний командлагч Алиреза Тангсири-г устгасан гэв. Харин Ираны тал энэ мэдээг албан ёсоор батлаагүй байна.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл

Зочин [203.98.77.101] 2026-03-27 11:20:30

ОДОО САНСАРТ БАЙГАА ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫГ НЬ УСТГАЧИХВАЛ АНУ, ИЗРАЙЛЬ ХОЁРЫН ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД НУРНА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.