Дорнод аймагт ноолуур нэг кг нь 185 мянган төгрөгийн үнэтэй байна

Aдмин / Орон нутаг

Дорнод аймагт ноднин хавар ноолуур 165 мянган төгрөгт хүрч байсан бол энэ жил нэг кг ноолуур 185 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нэг ямааг 15 мянган төгрөгөөр самнаж байгаа юм. Энэ үеэр 738 түр ажлын байр гарна гэж ХХААГ-аас мэдээлэв.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны эцэст 662,449 толгой ямаа тоолуулсан бөгөөд 231.8 тонн ноолуур бэлтгэж, зах зээлд нийлүүлэхэд 34.7 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ.

Зүүн аймгуудын хувьд ноолуур эрт гардаг бөгөөд нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэтэй байдаг онцлогтой. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өмнө жилүүдээс оройтож самнаж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.