Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ энэ оны нэгдүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7,187.8 сая ам.долларт хүрч оны эхнээс 182.5 сая ам.доллароор нэмэгдэв.
Энэ нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ, бараа, үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд байгаа юм. Өөрөөр хэлбэл олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгааг төв банк мэдээлжээ.




































































Сэтгэгдэл