Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга боксчин Геннадий Головкин Монголд ирлээ

Aдмин / Спорт

Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч, Казахстаны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, 2003 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, 2004 оны Афины олимпын мөнгөн медальт, WBA, WBC, IBF, IBO холбооны дунд жингийн дэлхийн аварга, алдарт тамирчин Геннадий Головкин Монголд ирлээ.

Түүний хувьд Афины олимпын финалд Оросын боксчинд ялагдаж байсан бол дэлхийн аварга болохдоо өрсөлдөгч бүрээ онооны илт давуугаар хожиж байв. Үүнээс гадна мэргэжлийн боксын рингэнд 45 тулалдаж 42 ялахдаа 37-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан бөгөөд замналдаа ердөө хоёрхон ялагдаж, нэг удаа тэнцэж байсан шилдэг боксчин юм.

Г.Головкин өчигдөр “Аса арена”-д ААШТ үзсэн бол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагуудын урилгаар “Олимпик хаус”-т зочилжээ. Энэ үеэр талууд спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, цаашдын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцож, үүний дагуу хоёр орны ҮОХ-дын хооронд Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах асуудлыг зөвшилцсөн байна. Г.Головкин “Казахстан, Монголын үндэсний олимпын хороонд боксын тамирчин байсан хүмүүс удирдах түвшинд ажиллаж байгаа нь нэр хүндийн асуудал юм. Улаанбаатар хотноо Азийн боксын аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буйд талархал илэрхийлье. Цаашид хамтран ажиллахад хэзээд нээлттэй” гэв.

Уулзалтын үеэр боксын спортыг олимпын наадмын хөтөлбөрт хэвээр үлдээх чиглэлд гаргасан амжилт, хоёр улсын спортын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Казахстаны ҮОХ-ны ерөнхийлөгч Г.Головкиныг МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнажээ.

Ташрамд дурдахад, Саудын Араб улсын Неом хотноо зохиогдох байсан 2029 оны Азийн өвлийн наадам нь тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон боловч Казахстан улсын “Алмата 2029” хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснийг Азийн олимпын зөвлөлөөс мэдэгдээд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.