Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна
Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар манай орны зарим гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.
Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан мөсөн бүрхүүлтэй байгаа гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар




































































Сэтгэгдэл