18 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхааруулав

Aдмин / Хууль

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, 18 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, мөн 18 насанд хүрсэн иргэдийг холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 18 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.