Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, "хүүхэд хөгжлийн ордон" шинээр байгуулахаар шийдвэрлэлээ

Aдмин / Улстөр

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралдлаа. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлэв. Ерөнхий сайд хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, цахим дарамт, хүчирхийлэл болон төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн зэрэг тулгамдсан асуудлуудыг онцолж, зөвхөн "За" гэж хэлэх биш бодит ажил хийхийг уриаллаа.

Хуралдааны эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар танилцуулга илтгэл тавилаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас дараах онцлох шийдвэрүүд гарлаа.

Үүнд,
-Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож, “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлахаар болов.
-Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөхөөр шийдвэрлэв.
-Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо.
-Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр болов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.