СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл онхолдож, зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтжээ

Aдмин / Нүүр

Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар улсын дугааргүй “Эс Жи Голд” маркийн мотоциклийг жолоодож явах үедээ онхолдож, зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглүүлэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.