Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна

Aдмин / Нүүр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгалаа.

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгох инженерийн нарийвчилсан зураг төслийг дөрвөн эгнээ хатуу хучилттай авто зам болгон өөрчилж, санхүүжилтийг Дэлхийн банкны зээл болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг ЗГХМОНХГ мэдээлэв.

Сэтгэгдэл

Зочин [31.208.184.61] 2026-07-08 17:59:59

Орон нутагт тавих замд өөрчлөлт оруулахын тулд УИХ аар хэлэлцүүлдэг үнэн дампуу тогтолцоо юмаа. Хариуцсан яам нь юу хийж байдаг юм бэ. Улс орон яаж хөгжих вэ дээ

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.