Дэлхийн аваргын эргэн тойронд
ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧОО ДЭЛХИЙН АВАРГЫН ҮЕЭР АРГЕНТИНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ (AFA) ЭСРЭГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ .
АНУ-ын Хууль зүйн яам Аргентины Хөлбөмбөгийн Холбоо (AFA)-той холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд шинэ алхам хийлээ.
Тус холбооны ерөнхийлөгч Клаудио Тапиа Аргентины шигшээ багийг дагалдан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх зуур, ХМТ-ын төлөөлөгчид болон Хууль зүйн яамны прокурорууд бизнесмэн Гильермо Тофонигоос хоёр цаг гаруй үргэлжилсэн байцаалт авч, мэдүүлэг авсан байна.
Хууль хяналтын байгууллагууд АНУ-д төвтэй банкууд болон компаниудын удирддаг арилжааны гэрээнүүдтэй холбоотой, AFA-ийн олон улсын санхүүгийн гүйлгээг шалгаж байгаа аж.
Шинжилж буй гүйлгээний дүн 300 сая ам.доллароос (ойролцоогоор 1.6 тэрбум бразил реал) давсан байна.
"Terra" агентлагийн мэдээлснээр, уг мөрдөн шалгах ажиллагаа нь тус холбооны олон улсын үйл ажиллагаанд АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой гэнэ.
Өнөөдрийн байдлаар шалгагдаж буй хүмүүст албан ёсоор ял зэм тулгаагүй байна. Хэрэг одоогоор урьдчилсан шатандаа байгаа бөгөөд нотлох баримт цуглуулах, болзошгүй хууль бус үйлдлүүдийг илрүүлэх зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж : ESPN -ын тайлбарлагч Луйз Карлос Карго































































Сэтгэгдэл