Монгол Улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв

Aдмин / Эдийн засаг

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг өнөөдөр тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг UNCCD COP17 бага хурал эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдэж буй хариуцлагатай цаг үед Монгол Улс бага хурлыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж буйг тэмдэглэв.

Түүнчлэн COP17-ын Дарга (President-Designate)-ын хувиар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд урьдчилан шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг урагшлуулахад талуудын идэвхтэй оролцоо, харилцан ойлголцол, хамтын хүчин чармайлт чухал болохыг онцолж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллаж, хэлэлцээний үйл явцыг үр дүнтэй ахиулахын төлөө тууштай ажиллахаа нотлов.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, сайн хангаж буй монголын талд талархал илэрхийлж, бэлтгэл ажлын явцад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Тэрбээр бага хурлыг амжилттай зохион байгуулахын тулд конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас үлдсэн хугацаанд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.