Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ий гурав дахь хүрэл медалиа хүртлээ
Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өнөөдөр Монголын гурван жүдоч хүч үзсэнэээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.
Энэхүү амжилт нь Монголын жүдочдын ДАШТ-ээс хүртэж буй 34 дэх медаль, 21 дэх хүрэл медаль юм.
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.

.jpg)






































































Сэтгэгдэл
Иргэн [66.181.161.159] 2026-10-09 01:39:43
Тэр медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн мөнгийг зогсоож залуус ,хүүхдүүлэд зарцуулах ёстой