Л.Дүгэржав: Монголчууд Антарктидад газартай болсон, хэн ч энэ газрыг бидэнтэй булаацалдахгүй

М.Амаржаргал / Энтертайнмент

-МОНГОЛ УЛС АНТАРКТИД ТИВД ӨӨРИЙН ГЭСЭН СУДАЛГААНЫ
ОБЪЕКТ, БААЗТАЙ БОЛСОН-

Холын зам, урт аяны хүнээс үг сонс гэж монголчууд ярьцгаадаг. Тиймээс энэ удаагийнхаа ярилцлагын зочноор Антарктид судлалын төвийн захирал, профессор, Sc.D Лхамсүрэнгийн Дүгэржавыг урихаар ШУТИС-ийн төв номын санг зорьж очлоо. Тэрбээр Антарктидын өмнөд туйлд хүрсэн анхны Монгол хүн юм.

-Та Антарктид тив рүү зургаа дахь удаагаа явчихаад эх орондоо ирээд удаагүй байна. Энэ удаагийн явсан ажил, зорилго тань бүтэмжтэй байв уу.

-Зургаа дахь удаагаа Антарктид тив рүү яваад ирлээ. 2018, 2019 оны Антарктид судлалын экспедицийн зуны улирлын ажил эхэлсэн юм. Энэ удаагийн экспедицийн олон улсын судалгааны багт Болгаруудаас гадна Монгол, Португал, Колумб, Чили, Испанийн судлаачид оролцсон. Судалгааны ажлыг Антарктидад явуулахад зуны улирал буюу 12, 1, 2 сарууд тохиромжтой байдаг юм. Энэ үед л судалгааныхаа ажлыг хийхгүй бол бусад саруудад нь тас харанхуй, хүйтэн салхитай байдаг. 11 дүгээр сарын сүүлээр яваад нэгдүгээр сарын 14-ны өдөр эх орондоо ирсэн. Явсан зорилгоо биелүүлээд ирлээ. Энэ удаагийн экспедицийн хамгийн гол зорилго нь Антарктид тивийн Ливингстоны арал дээр Монгол Улсын судалгааны баазыг байгуулах ажил байсан. Бэлтгэл ажлуудаа бүгдийг шийдээд ирсэн. Монгол Улс Антарктид тивд өөрийн гэсэн судалгааны объект, баазтай болж байгаа. Бид эхний 10 жилд танин мэдэхүйн шинж чанартай ажил хийж цаг уур болон усны, геологийн бусад мэргэжлийн хүмүүс судалгааны ажилд оролцлоо. Энэ хугацаанд бид Антарктидын конвенцид оролцлоо. Одоо бид тодорхой чиглэлээр бие даасан экспедиц зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна.

-Энэ удаа явахдаа хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдаач?

-Энэ удаагийн судалгааны ажлын зорилго нэлээд онцлогтой. Яагаад гэвэл бид 10 жилийн судалгааныхаа үр дүнг үзэх байсан. Нэгдүгээрт Болгар улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж ажилласны 10 жилийн ойг тэмдэглэсэн. Хоёрдугаарт Монгол Улс олон улсын Антарктидын гэрээнд гишүүнээр элссэнээсээ хойш бие дааж судалгааны ажил явуулсныг дүгнэх онцлогтой экспедиц байлаа. Үүнээс гадна Монгол, Болгар улсын харилцааны соёлын үүднээс “Монголын түүх” номыг болгар, Болгарын түүхийг монгол хэлээр орчуулсан номын нээлтээ Антарктид тивд хийж, номын санд нь дурсгал болгон үлдээсэн. Мөн Монгол-Болгарын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Кирилл үсгийн хөшөөний нээлтийг хийсэн. Хамгийн чухал нь өнгөрсөн жил Д.Чинзоригийн авч очсон шинжлэх ухааны ажлын гол объект болсон Цаг уурын автомат станцаа суурилуулж, албан ёсоор нээж анхныхаа бичлэгүүдийг хийгээд ирлээ. Монголчууд интернет холболтоор Антарктидын цаг уурын өөрчлөлтийг өдөр тутамдаа харах бололцоотой болж байгаа юм.

-Та Антарктид тив рүү очихын тулд хэд хоногийг замд өнгөрүүлж, хэдэн км замыг туулдаг вэ?

-Би нэг талдаа 25 мянган км явж байж Антарктид тивд очдог. Ирэхдээ ахиад 25 мянган км явдаг. Энэ жил нийтдээ 54 мянган км явах тооцоотой байсан чинь буцахад онгоц маань хоцроод Истанбулаас шууд Улаанбаатарт газардах ёстой байсан ч Бангкок-Улаанбаатар гэсэн маршрутаар ирээд 6000 км илүү ниссэн. 45 хоногийн дотор 60 мянган км яваад ирлээ. 20 хоногийг нь замд, 20 хоног нь Антарктидад өнгөрдөг юм.

-Антарктидын цаг уурын өөрчлөлтийг монголчууд яагаад судлах хэрэгтэй юм бэ?

-Антарктидын цаг уурын өөрчлөлтийг яагаад бид мэдэх хэрэгтэй вэ гэвэл Монгол Улсын газар нутгаар хойд талын цэвдгийн хамгийн урд хил өнгөрдөг. Цэвдгийн тархалтын зургийг харвал Улаанбаатар хот тэр чигээрээ цэвдэг дунд байдаг. Гэтэл энэ цэвдгийн хил дэлхийн дулаарлаас болж улам бүр хойшилж байгаа. Үүнээс болж манай оронд цөлжилт, тоосжилт үүсч байна. Бид Монголын газар нутгаар дайрсан энэ хилийн өөрчлөлтийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй уялдуулж чадсанаар дэлхийн хэмжээний глобал загварын өөрчлөлтөд Монгол Улс өөрийн судалгааны ажлаа оролцуулах бүрэн бололцоотой. Мөн өмнөд мөсөн далайн цаг уурын мэдээлэл, газрын гүний дулааны өөрчлөлтийн мэдээллүүдийг нэгтгэж интерпретац хийж чадвал дэлхийн хэмжээний судалгааны ажилд Монголчууд бидний оруулж чадах хувь нэмэр.

-Монгол Улсын судалгааны бааз Антарктид тивийн аль хэсэгт байрлаж байна. Бааз байгуулах ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?

-Антарктид тивийн Ливингстоны аралд Болгар, Испанийн баазын ойролцоо өөрийн баазаа барьж байгаа. Энэ жилдээ багтаад 4-6 хүн байрлаж ажиллаж болохуйц баазын барилга босгочих бодолтой байна. Энэ бол нэг экспедицийн бүрэлдэхүүн очоод 40 хоногт хийчих ажил биш. Испаничууд энэ жил шинэ судалгааны баазтай болсон. Антарктид тивдээ таван одтой зочид буудал л гэсэн үг. Тэдний амьдарч байсан хуучин контейнеруудыг үнэ өртөггүй шахуу гуйж авч байгаа. Бидний гол хийх ажил бол тээвэр, монтажийн ажил. Судалгааны бааз байгуулна гэдэг ганц хүн хийчих ажил биш л дээ. Манай испани, болгар найзууд маань туслаад намайг байхгүйд ч гэсэн ажлыг маань амжуулж байгаа. Гуравдугаар сар гэхэд Монгол Улсын судалгааны бааз босчих байхаа гэсэн найдаж байна. Ирэх жилээс баазаа тохижуулах, цахилгааны эх үүсвэртэй болгох, хүн амьдрах орчныг бүрдүүлэх, мэдээлэл дамжуулах сувгууд, лаборатори байгуулах ажлууд эхэлнэ. Энэ удаад ганцхан хүн Антарктид тив рүү явах бололцоотой байсан бол дараа жилээс 4-5 хүн явдаг болно. Ганцаараа явахаар зураг авахаас эхлүүлээд судалгааны ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Ганцын зовлон байна. Дараа жилээс ийм асуудал тулгарахгүй байхаа.

image

-ИРЭЭДҮЙД АНТАРКТИД ТИВД ХӨЛ ТАВИХ ГАЗАРГҮЙ БОЛНО-

-Та хэдэн жилийн өмнө Антарктид тивд судалгааны бааз байгуулна гэж ярьж байсан. Харин одоо бааз байгуулах ажил аль хэдийн эхэлжээ. Энэ хугацаанд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?

-Хүндрэл байлгүй яахав, санхүүжилтийн асуудал хүн л дээ. Ганц хүн Антарктид руу явахад гуйлга хандиваар наашаа цаашаа ирээд болж байна. Харин экспедиц зохион байгуулж судалгааны ажил явуулна гэдэг бол амар ажил биш шүү дээ. Тэр тусмаа дэлхийн хэмжээний глобал ажилд оролцоно гэдэг амаргүй л дээ. Гэхдээ нэг их мөнгө биш. Тоглоом шоглоомоор хэлэхэд улсын начин болоход найраандаа хэдэн төгрөг зарцуулдаг гэдгийг монголчууд үнэн худал нь мэдэгдэхгүй аман яриа сонсож байсан болов уу. Нэг улсын начин төрүүлдэг мөнгө л надад байхад би 10 хүнтэй экспедиц зохион байгуулж чадна.

-Антарктидад байгуулж буй судалгааны баазын ажлыг дуусгахад яг одоо танд хэдэн төгрөг шаардлагатай байна?

-Дунджаар -50 градусын хүйтэнтэй, өвлийн улиралдаа -74 хүрдэг, зуны улиралдаа -34 градус хүрдэг 180 км/цагийн хурдтай салхи салхилдаг ертөнцийн хязгаарт судалгааны ажил хийхийн тулд орчин хэрэгтэй. Би тэрбум ам.доллараар боссон Америкийн бааз, 12 сая еврогийн өртөгтэй Испанийн бааз, нэг сая ам.доллараар боссон Болгарын баазтай зүйрлэхгүй. Өөрийн боломжид тулгуурлан 250 орчим сая төгрөгт босгочих байхаа гэж бодон төсөл хийсэн. 250 сая төгрөгийн ихэнх нь материалдаа орж байгаа. Би Испаничуудаас “second hand” юмыг нь олоод авчихсан. Үүнийг тээвэрлэж зөөж авчрах монтажлах, тохижуулах ажил л үлдээд байна. Энэ ажилд 25 мянган ам.долларын зардал хэрэгтэй байгаа юм. Ийм хэмжээний хөрөнгө байвал би юм хийнэ.

-Бидний ярилцлагыг уншиж буй зарим нэгэн уншигчид маань “Ертөнцийн хязгаарт судалгааны бааз байгуулах монголчуудад ямар ашигтай юм бэ” гэж асууж магадгүй байх. Та ямар тайлбар хэлэх вэ?

-Өнөөдөр Монгол Улсад өрнөж буй хямралын асуудлыг шийдэхийн тулд маш их хөрөнгийг хэрэггүй зүйлд зарцуулж байна. Би судалгааны баазын ажлыг дуусгахад 25 мянган ам.доллар хэрэгтэй байгаа гэж хэлсэн шүү дээ. Энэ мөнгөөр Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг шийдэж чадахгүй. Дэлхийн хэмжээний ажил хийж байж Монгол Улс хөгжиж залуучуудын ухаан бодол нь тэлдэг юм. Бид Япон, Хятад, Орсуудаас юм гуйдаг биш хөл зэрэгцэн алхдаг байх ёстой гэж боддог. Бид энэ дэлхийн иргэд, зөвхөн монголын иргэд биш. Монгол Улсын цэвдгийн хилийн өөрчлөлт, монгол орны цөлжилтийг дэлхийн бусад орны асуудлуудтай холбох ёстой. Энэ ажлыг Дүгэржав хийхгүй бол хэн нэгэн монгол хүн Антарктид тивд судалгааны бааз байгуулахыг хүлээвэл нас минь хүрэлцэхгүй болов уу. Антарктидад Монгол Улс газартай. Тэнд дэлхийн хуурай газрын 10 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 78 хувь нь мөс хэлбэрээр байна. Өмнөд далайд хүн төрөлхтнийг хэдэн зуун жил хооллох био масс байна. Тэгэхээр монголчууд дэлхийн хэмжээний ажилд оролцож өөрийн гэсэн хувьцаатай болохгүй бол маргааш гэхэд Антарктид тивд хөл тавих газаргүй болно. Бидний баазаа барьж буй газар манай газар. Хэн ч бидэнтэй энэ газрыг булаацалдахгүй.

-Антарктид тивд хөл тавьсан анхны дөрвөн хүн бүгдээрээ Тэсийн голын хөвөөнд өссөн хүмүүс байдаг юм билээ. Сонин тохиолдол шүү?

-Антарктид тивд хөл тавьсан анхны хүмүүс Тэсийн голын хөвөөнд өссөн хүүхдүүд байдаг юм. Асар хүйтэн, салхитай газар дасан зохицно гэдэг бол дулаан оронд өссөн, хотын 40 мянгатын дулаан байрны айлын эрх хүүхдийн оччих газар ч биш л дээ. Социализмын үед буюу 70, 80-аад оны үед хамгийн эхэнд Антарктид тивд хөл тавьсан Ж.Цэрэндэлэг гуай Увс аймгийн Баруунтуруун сумын Тэсийн голын хөвөөнд өссөн. Хоёр дахь хүн Д.Чулуунбат гуай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Тэсийн голын эхэнд өссөн. Энэ хоёр хүн арав, арван жилийн зайтай ЗХУ-ын экспедицийн бүрэлдэхүүнд багтан Антарктид тивд нэг жил ажиллаж амьдарсан. Гурав дахь хүн нь цаг уурын инженер А.Батболд Тэсийн голын хүүхэд. Дөрөв дэх нь миний бие мөн л Тэсийн голын хөвөөнд өссөн. Их сонин тохиолдол л доо. Тэсийн голын хөндийд өвлийн улиралд -52, зуны улиралд +50 хэм хүртлээ халдаг. 100 градусын хэлбэлзэл явагддаг гэсэн үг. Хүн төрөлхтөн сар, ангараг гариг дээр амьдарч, үйл ажиллагаа явуулахаасаа өмнө Антарктид тив дээр их удаан ажиллана. Дасан зохицох гэж нэлээд удна. Антарктидын цаг уурт хамгийн амархан дасан зохицох хүмүүс бол Монгол хүмүүс.

image

-АНТАРКТИД ТИВ БОЛ МАНАЙ ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙ, ХҮН ТӨРӨЛХТНИЙ ИРЭЭДҮЙД АМЬДРАХ ШИНЭ ОРЧИН-

-Антарктидад судалгааны бааз байгуулсан орнуудын ихэнх нь дэлхийн өндөр хөгжилтэй улсууд байна. Ийм улсуудтай монголчууд мөр зэрэгцэн судалгааны бааз байгуулж буй нь маш том дэвшил гэж бодож байна?

-Өндөр хөгжилтэй орнууд сая, сая ам.долларын хөрөнгө зарцуулж Антарктид тивд судалгааны бааз байгуулж байна. Тэд чинь тэнэг улсууд биш шүү дээ. Сансар судлалд хэдхэн улс л хөрөнгө зарцуулж байгаа. Хөгжилтэй орнуудын ихэнх нь Антарктид судлал, батлан хамгаалах гэсэн хоёрхон зүйлд асар их мөнгө үрж байна. Тухайн улсын шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн ололт Антарктид тивийг судлахад зориулагдаж байна. Япончууд “Антарктид тивийн өмнөд далайд нефть, байгалийн хийний асар их нөөцтэй. Орчин үеийн Япон улсын шинжлэх ухаан, техник технологийн дэвшил л Антарктидын өмнөд эрэгт байгаа нефть, байгалийн хийг байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүйгээр олборлож чадна. Америк, Орос, Хятадууд олборлож чадахгүй. Манай улс чадна” гэж хэлж байгаа юм.

-Таныг хамгийн анх Антарктидад очиж байхад ямар байв. Одоо яаж өөрчлөгдсөн бэ. Танд Өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Өөрчлөлт гаралгүй яахав. 10 жил гэдэг бол шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжиж буй энэ цаг үед урт хугацаа. Хуучин Антарктидад хятадууд байдаггүй байсан одоо тэрбум ам.долларын хөрөнгөөр “Цагаан хэрэм” гэдэг нэртэй судалгааны том бааз байгуулсан байна. Энд жилдээ 200 гаруй хүн ажилладаг. Антарктидын аялал жуулчлал хурдацтай хөгжиж байна. Хуучин хэдхэн хөлөг онгоц Антарктид тив рүү хүрдэг байлаа. Харин одоо очдог хөлөг онгоцнууд олж болсон. Интернетэд холбогдон мэдээлэл авч, мэдээллээ дамжуулж байна. 10 жилийн өмнө бид бөөвийсэн хувцастай явдаг байсан бол одоо биед авсаархан, дулаан нэвтэрдэггүй хөнгөхөн хувцас өмсдөг болсон байна. Өлсөх, даарах асуудал улам л багасч байна. 10 хүний хийдэг ажлыг гурван хүн хийдэг болсон нь асар их ажиглагдаж байна. Антарктид тив рүү очих хүмүүсийн чиг хандлага, улс төрийн бодлого энэ тив рүү чиглэж байна. Хэний ч биш газрын төлөөх тэмцэл тэнд явагдаж байна гэдгийг л мэдэх хэрэгтэй.

-Ирээдүйд асар их ашиг сонирхлын зөрчил Антарктид тив рүү чиглэх нь ээ?

-Антарктид судлал гэдэг бол манай дэлхийн түүхэн геологийн судалгааны ажил байдаг юм. Антарктидын байгалийн эволюцийг судална гэдэг дэлхийн эволюцийн асар том хэлбэр. Антарктид бол хүний гараар бохирдоогүй. Бид хүний түүхээс гадна, амьд байгалийнхаа түүхийг мэдээд ирээдүйгээ төлөвлөх юм. Антарктидад дайн байлдаангүйгээр хичнээн хугацаанд, хэдэн хүн амьдарч болох юм, юу идэж уухыг судалж байна. Дэлхийн бөмбөрцөгт 7 тэрбум хүн амьдарч байна. Харин Антарктид тивийн хуурай газарт жилдээ 5000 хүн ажиллаж амьдардаг. Жилийн туршид ажиллаж амьдардаг нь 900-1000 хүн. Зуны улиралд 4000 орчим хүн судалгааны ажил хийдэг.

image

-Антарктид тивийн байгалийн асар их баялгийг дайн байлдаангүйгээр ашиглах нь хүн төрөлхтний туйлын зорилго гэж үү?

-Яг тийм, хэрүүл уруулгүйгээр ойлголцож судалгаа шинжилгээний олон улсын хамтын ажиллагаа Антарктид тивд явагддаг. Антарктидын гэрээнд 56-57 улс байдаг. Манай улс 2015 онд нэгдэж орсон. Антарктидад чамайг очиход хэн ч чамд “Үгүй” гэж хэлэхгүй. Чи чаддаг л юм бол ажлаа хий. Гэхдээ гэрээний хүрээнд ашиг сонирхлын, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Бохирдол гаргаж, ашиг олох ямар ч боломжгүй. Хүсвэл хэнээс ч мэдээлэл авч болно. Мэдээллээ бусадтай хуваалцах хэрэгтэй гэсэн дүрэм үйлчилдэг. 1959 онд байгуулагдаж 1961 онд нэмэлт өөрчлөлт орсон Антарктидын гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр Антарктид судлаач нар мөрдөж байна. Ийм гэрээ өнөөдрийг хүртэл дэлхийн ертөнцөд хийдээгүй л байна шүү дээ.

-Хүн төрөлхтөн Антарктид тивийн хэдэн хувийг судалсан бэ?

-Маш өчүүхэн, хүн төрөлхтөн Антарктид тивийн нэг хувийг ч судалж амжаагүй байна. Антарктидад асар их талбай байна. 2400 метр зузаан мөсөн дор юу байгааг судална гэдэг амаргүй шүү. Дөнгөж Антарктидыг тойрсон далайг судалд эхэлж байна. Хүн төрөлхтөн Антарктид тив мөсөөр бүрхэгдсэн гэдэг газрын зургийг хийсэн ч гэсэн нууцыг нь тайлж чадаагүй л байна. Маш зузаан мөсөн дор юу байхыг таашгүй. Антарктид тив бол манай дэлхийн ирээдүй, судалгааны ажлын объект, хүн төрөлхтний ирээдүйд амьдрах шинэ орчин.

-10 жилийн хугацаанд таныг Антарктид тивийг судлах, судалгааны бааз байгуулахад Монголын төрөөс ямар дэмжлэг туслалцаа үзүүлэв. Ганцаараа л зүтгээд байна уу?

-Төрөөс дэмжлэг үзүүлэлгүй яахав. ШУТИС-иас зарим нэгэн зардлыг гаргаж байсан. 10 жилийн хугацаанд Антарктид руу судалгааны ажлаар явахад 300 мянган ам.долларын зардал гарсан байдаг юм. Өмнөд туйл руу очиход нэг хүний зардал 50 орчим мянган ам.доллар болдог. Гол ажлыг найз нөхдүүд, өөрийнхөө халаасыг ухаад л гаргаж байна даа. Улсаас нийтдээ 40 мянган ам.долларыг гаргасан байна.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 02:17:05

FLFH4a http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 01:51:24

eEObgg http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-13 03:03:58

c:/Windows/system.ini

thishouldnotexistandhopefullyitwillnot [202.131.228.66] 2019-12-13 03:03:07

\WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-13 03:02:32

/WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-13 03:02:14

WEB-INF\web.xml [202.131.228.66] 2019-12-13 03:02:01

WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-13 03:01:39

../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-13 03:00:55

c:\ [202.131.228.66] 2019-12-13 03:00:36

/ [202.131.228.66] 2019-12-13 03:00:16

c:/ [202.131.228.66] 2019-12-13 02:59:55

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-13 02:59:32

WEB-INF/web.xml [202.131.228.66] 2019-12-13 02:59:23

/etc/passwd [202.131.228.66] 2019-12-13 02:59:22

../../../../../../../../../../../../../../../../ [202.131.228.66] 2019-12-13 02:59:03

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:58:41

c:\ [202.131.228.66] 2019-12-13 02:58:38

c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:58:28

/ [202.131.228.66] 2019-12-13 02:58:22

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:57:58

c:/ [202.131.228.66] 2019-12-13 02:57:53

c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:57:48

../../../../../../../../../../../../../../../../etc/passwd [202.131.228.66] 2019-12-13 02:57:42

/etc/passwd [202.131.228.66] 2019-12-13 02:57:27

..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\..\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:57:14

c:\Windows\system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:56:47

../../../../../../../../../../../../../../../../Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:56:24

c:/Windows/system.ini [202.131.228.66] 2019-12-13 02:56:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:17:23

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:17:23

Зочин [103.57.95.87] 2019-08-29 19:18:54

Энэ хүнд Гавьяат өгчих хэрэгтэй хошин шогынхоны дэргэд жинхэнэ гавьяат

Зочин [202.179.27.137] 2019-08-25 19:34:50

Эх орон ард түмний хүү гэж ийм хүнийг хэлдэг.

Зочин [64.119.19.103] 2019-08-25 19:24:56

Ахаараа бахархадаг шүү... Тандаа амжилт хүсье!!!!. Монгол орон холыг харж, өргөн сэтгэж байсан хүмүүсийн хүчинд өнөөдөр "тогоон дотороо ингээд хийрхэгчидтэй хэрэлдээд суух" эрхтэйгээ үлдсэн гэж боддог. Доорх коментудыг уншаад хүмүүс мөрөөдөлгүй.... хоолоо л аргацаагсад их болжуу дээ гэж ...

Зочин [202.131.243.186] 2019-01-30 22:46:09

Tand amjilt husie

Зочин [59.153.113.11] 2019-01-29 14:29:27

Монгол улс ахиухан хөрөнгө гаргаж өгөөсэй. Тэнд очиж ажилладаг, ажиллаж байсан хүмүүсээр бахархдаг, баярладаг шүү. Сайн сайхныг ерөөе өө!

зочин [150.129.140.230] 2019-01-29 02:46:27

Энэ бас нэг байларцан амитан байна. Монголчуудад олон арван мянган км-ийн цаадах хөлдүү газар огт хэрэггүй ээ. Өөрөө дуртай бол тэндээ очиж амидар.

Хасар [202.179.26.120] 2019-09-06 19:57:29

Эхлээд бичиг үүсэгт тайлаагдаад 2 үг зөв бичиж.сур.Дараад нь сарлуу сарвалз

Зочин [66.181.187.141] 2019-01-29 07:00:18

Та өөрийн тэнэг бүдүүлгээ өөртөө л гаргал даа

Зочин [70.31.125.185] 2019-01-28 14:15:43

Tuun ruugee uuruu yvj amdar

Зочин [150.129.141.151] 2019-01-27 09:06:26

харваачийн нүдэнд хүйтэн баагий байна .ээ мэдэхгүй яах бол

Зочин [45.117.35.14] 2019-01-28 10:08:56

t1 sda, zaliaach chi. yuch unshaad oilgohgui. mal bolood torchihgui hogiin amitad ih bhiimaa.

Геологч дүү нь [64.119.16.71] 2019-01-27 06:41:24

"Төгрөг нуурын" нүүрсний лицензийг Та бас нааш цааш нь болгоо биз дээ Дүк ах аа Ясны соцдек бас нэг хутгуур

Зочин [150.129.141.151] 2019-01-27 09:01:46

бас хулгайч байх нь

Zochin [122.201.31.164] 2019-01-27 03:54:07

Evtei baitsgaa gejChinges haan selemee bariad zogsoj bn shu ter mash ih muuhai bn genee bid narig Hun bur uurtuu dugnelt hii hun shig bai gene manaihaan

Зочин [103.26.194.110] 2019-01-26 14:56:13

МУНДАГ ЭРДЭМТЭНДЭЭ АМЖИЛТ

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:43

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:43

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:43

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:43

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:43

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:43

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:40

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Зочин [202.9.43.254] 2019-01-26 02:52:40

zorison ajild n amjilt husey. saihan medee bn. zarim t1 hymyys surug medee unshihgyi bolohooroo uchiraa olohgyi painagtaad yhlee.... uy ch geed bgaan. tarhi n ugaartaad utagdaad... gamshig.....

Халх түмэн [203.217.139.225] 2019-01-26 02:19:59

Монголын нутгийг иргэдтэй нь харийн эздээ зарсан олигархи, улс төрчид эрүүгийн гэмт хэргтнүүдээ, одоо биднийг хүн амьдрах байтугай, мал тэсэхгүй өмнөд туйлруу нүүлгэн шилжүүлэх шоугаа хийгээд эхэлсэн үү, халхыг хавтгайг халуун амь, бүлээн цусаараа хамгаалсугай ...

Зочин [183.177.98.182] 2019-01-25 23:14:34

Энэ улс төрийн ажил биш ШУ-ны ажил явагдаж байна. Зарим нэг сэтгэл мэдрлийн өвчтэй гарууд янз бүрийн эргүү сэтгэгдэл бичсэн нь яаралтай эмчлүүлэх шаардлагатайг харуулж бна. Иймээс 1-рт: Эмчилгээнд ээ хамрагдахыг зөвлөж байна. 2-рт: Хуцах биш ............ Энэ хүний ажил үйлст өндөр амжилт хүсье ...

Зочин [173.198.69.254] 2019-01-25 13:12:37

Umhii uvasiin psdaa dandaa hudlaa shaaj mungu unagaana, buhbuman huuramch

Mongol [139.5.219.194] 2019-01-27 06:46:30

Anxnii antarktidad ayalsan Tserendeleg guai Uvsiix, 2 daxi ni Dugerjav uvsiix, 3 daxi ni Batbold uvsiix, xarin chinii eej xyatadiin devsger, etseg chin manj garaltai shees bx

Зочин [173.198.69.254] 2019-01-25 13:12:35

Umhii uvasiin psdaa dandaa hudlaa shaaj mungu unagaana, buhbuman huuramch

Дорж [203.217.139.225] 2019-01-25 04:50:36

Амжилт хүсье Монгол улсынхаа эзэн эрхийг Антрактид тив дээр бий болгох гээд маш их зүтгэл гаргаж буй эрхэм эрдэмтэнд талархаж байна. Юмны учир мэдэхгүй хирнээ тааруухан толгойдоо орсон бодол бүрийг цацаж суудаг хүмүүс олон байх аж. Өөр өөрийн чиглэлд холын зорилго,ойрын зорилтуудаа эмхэлж эрэмбэлж нөр их зүтгэл,чармайлт гаргадаг хүмүүс л улс үндэснийхээ нэр сүрийг бадраадаг билээ. Монгол түмэн Дүгэржав докторын зүтгэлийг ойлгож дэмжих нь дамжиггүй.

Сахалт хар [59.153.113.248] 2019-01-25 03:57:13

Болгарт өрмийн мэргэжлээр төгссөн ухаантай савсаг нэг. Н.Алтанхуягаас хормойдож элчин гэж Болгарт очоод доктор гэж өөрийгөө гөрнө.Лицензи зарж баяжсан шуналын хулгайч шүү. Захын геологич энэ гөлгийг мэднэ. Зальтай хулгайч шүү. Ардчилал гэж солиорно.

Зочин [64.119.25.10] 2019-08-25 22:46:35

Чи атаархаад нэрээ нуугаад юу ч гэсэн байлаа энэ эрхэмийн чигчий хуруунд ч хүрэхгүй

Зочин [64.53.213.174] 2019-01-25 23:40:55

dugereeg poliinhon bugd mednedee hogiin gar gedgiig ni bolgart yaj yabsaniig ch medne

Зочин [202.9.42.179] 2019-01-25 11:41:04

Чи өөрөө гичий биз. Атаархуу новш л байх

Зочин [202.179.25.24] 2019-01-25 02:36:42

Тэр сүрхий том ТЭСО, Юнайтед Фуд Групп, Хурд, Тэс Петролеум гээд Увсынхныхаа компаниудаас мөнгө авч наад баазаа байгуул. Яасан голорхог, тэс-эрхэг туучий вэ.

Зочин [202.179.25.24] 2019-01-25 02:36:00

Тэр сүрхий том ТЭСО, Юнайтед Фуд Групп, Хурд, Тэс Петролеум гээд Увсынхныхаа компаниудаас мөнгө авч наад баазаа байгуул. Яасан голорхог, тэс-эрхэг туучий вэ.

Зочин [66.181.185.113] 2019-01-25 02:02:14

ТЭС ХУЛГАЙЧ ИХТЭЙ Л ДЭЭ

Irgen [202.179.24.40] 2019-01-25 01:47:12

Yamar saihan medee ve! Bid uul ni iim l zuildee mungu ugch baih yostoi yum daa, goyo ajil bnaaa. Manai bayachuud iimerhuu erdem shinjilgeenii ajild HANDIV ugch baimaar yumaa, dandaa genet bayajsan ORKuud bolohoor unaa tereg, gutal huvtsas, ahuigaas tsaash setgehgui. Bid ch uneheer muuhai undesten yumaa.

Zochin [202.9.42.48] 2019-01-25 01:11:31

Mongolchuud min tamiin togoonii ulgert l uldeheer bolj dee. Mangaruud yu ch gej helsen shinjleh uhaanii doktor ajlaa hiih biz. Amjilt

Tatvar tulugch [160.13.93.1] 2019-01-25 00:23:52

ayalaldaa bidnii tatvariin mungiig hereglesen uu? Tegsen bol shal demii yumand zartsuulsan bna. Uuurinhuu munguur togloson bol nadad hamaa algaa.

Tatvar tulugch [160.13.93.1] 2019-01-25 00:23:52

ayalaldaa bidnii tatvariin mungiig hereglesen uu? Tegsen bol shal demii yumand zartsuulsan bna. Uuurinhuu munguur togloson bol nadad hamaa algaa.

????? [139.5.219.194] 2019-01-27 06:41:28

Bitgii tenegt... sansariin puujin zoxiogood sansart nislee gexed tatvariin munguur nislee gexen uu,

Tatvar tulugch [160.13.93.1] 2019-01-25 00:23:52

ayalaldaa bidnii tatvariin mungiig hereglesen uu? Tegsen bol shal demii yumand zartsuulsan bna. Uuurinhuu munguur togloson bol nadad hamaa algaa.

Tatvar tulugch [160.13.93.1] 2019-01-25 00:23:52

ayalaldaa bidnii tatvariin mungiig hereglesen uu? Tegsen bol shal demii yumand zartsuulsan bna. Uuurinhuu munguur togloson bol nadad hamaa algaa.

Tatvar tulugch [160.13.93.1] 2019-01-25 00:23:52

ayalaldaa bidnii tatvariin mungiig hereglesen uu? Tegsen bol shal demii yumand zartsuulsan bna. Uuurinhuu munguur togloson bol nadad hamaa algaa.

Tatvar tulugch [160.13.93.1] 2019-01-25 00:23:52

ayalaldaa bidnii tatvariin mungiig hereglesen uu? Tegsen bol shal demii yumand zartsuulsan bna. Uuurinhuu munguur togloson bol nadad hamaa algaa.

Зочин [124.158.77.41] 2019-01-26 08:19:39

Baigaa baylagaa mallaj chadahgui bj vhsen elentsegnii baaz baiguulj baylgiig n uhah

Hello [122.201.31.252] 2019-01-25 04:40:04

Эргүү малаа наад тив дээр чинь бааз байгуулсан орнууд л газар эзэмших эрхтэй гэж мэдэх үү асар их байгалийн баялагаас ирээдүйд хувь хүртэх боломжыг энэ хүн эх орондоо бий болгож байна.

zochin [103.80.210.64] 2019-01-24 21:41:10

miee avaad zarchihguil bol boljdee

Zochin [64.119.19.36] 2019-01-24 21:12:27

DELHIN HEMJEEGEER SETGEJ TOM YARIJ MURUUDUJ BAINA.YAGAAD BOLOHGUI GEJ.ATAACH JUTUUCH ARCHAAGUI BODOLTOIDOO L H7GJDUGGUI BAIHGUI YU..AMJILT HUSIE

Zochin [66.181.161.113] 2019-01-24 17:29:29

Amjilt husyee

зочин [64.119.23.57] 2019-01-24 15:32:27

энэ бол монгол хүний агуу ажил. монголчууд оюуны мѳхѳл орж бгаа нэг новолгоо нь энэ хүнтйг яах гэж хийж ажилгүй яваад бна гэх маягтай үг юм.. зүгээр явсанч хэнд хор учируулах гээв.. харин судалгаагаа хүний хүртээл болгоосой..гимламалаад гарснаас ч тѳрд монголчуудад илүү ашигтай болно

Зочин [70.31.125.185] 2019-01-24 13:39:12

Tuugeer chin yah um .Ideh uu?I baylaga uguh uu?

Зочин [122.201.31.46] 2019-01-24 12:37:50

Эрдэмтэн нэртэй эрдэм мэдлэгийн vнэрч ороогvй ийм нэг тэнэгдvv хvмvvс естой нэг дур дураараа юм гуцалдаж улилдаж явах болтой юмаа!!!?? Ядарсан тесевийг тал тал тийш нь зулгааж хулгайлж ханахгvй болтой юмаа!! Яанаа энэ улс орон!!

Зочин [66.181.161.80] 2019-01-24 09:41:55

Энэ хүмүүс ийм тэнэг юм уу? эсвэл энэ "эрдэмтэн" өөрөө тийм явуулгатай хүн юм уу? Худлаа хөөргөсөн, хоосон "дэмжсэн" сонин комментууд их байх юм. "Эрдэмтэн" өөрөө хүртэл их явцуу, "тэс"-эрхэг жалгархаг болтой. Яг юу, юуг нь судалдаг гэдгийг ойлгомжгүй байна. Олон улсын хууль конвенцид энэ тивийг судалгааны зорилгоор ашигла гэсэн, хэн 1 улс, бизнесээс хол байлга гэдэг байх шүү. Хиймэл дагуул шиг бас нэг гарлагын үүд болчих вий дээ.

Зочин [182.160.3.78] 2019-01-24 09:05:53

Хулхи хулгай Монголыг нутгийг нь зарж байгааг туйвээх гэсн барууны заруул хулхи новш

Зочин [203.217.139.225] 2019-01-25 03:10:22

түвээнээр ашиг олох гэсэн увс, дөрвөд хулгайчуудуу ... халх түмэн сэрмжтэй бай

Зочин [66.181.185.53] 2019-01-24 12:41:44

Ац чинь

Зочин [202.179.26.38] 2019-01-24 08:40:23

Erdmiin ajild n amjilt hvsiie olon hvn oroltsuulaarai bidnii ireedvi hoich ve tend amar amgalan amidrah boltugai gej hvsiie

Zochin [117.111.1.7] 2019-01-24 09:02:09

Gereesee garch uzeegui setgelgeenii yduuraltai nohduud ch ih bna shuu Duger gedeg huniig tanohgui ch tani hiij bui ajlaar ni baharhaj bna yand amjilt husii

Зочин [49.0.171.43] 2019-01-24 08:18:44

ireeduig harj chadaj baina mongolchuud tend jijig ch gesen gazartai bolno gedeg mash tom devshil shu uuniig tsaash n demjvel ireeduid tend dalaid garstai gazar nutagtai bolnoo gesen ug ur huuhduuded min heregtei de

unen [49.0.171.43] 2019-01-24 08:18:00

ireeduig harj chadaj baina mongolchuud tend jijig ch gesen gazartai bolno gedeg mash tom devshil shu uuniig tsaash n demjvel ireeduid tend dalaid garstai gazar nutagtai bolnoo gesen ug ur huuhduuded min heregtei de

lol [64.119.17.52] 2019-01-24 06:35:24

hulhi gar

зочинД.О [202.21.106.136] 2019-01-24 03:29:30

Баяр хүргэе.САЙН БАГ ХЭРЭГТЭЙ. Амжилт хүсье.

Зочин [202.179.24.211] 2019-01-24 06:52:47

Бөгс долоогч уу? Тэс хүн үү?

Цочлоо [66.181.161.73] 2019-01-24 03:24:49

ЭНЭ НЭГ НӨХӨРТ ХИЙХ АЖИЛ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХДАА...ЭХЛЭЭД БИД ЭХ ОРОНДОО ЭЗЭН СУУХ ХЭРЭГТЭЙ...ХАА БГАА ХЯЗГААРГҮЙ МӨСӨН ДЭЭР ГАЗАР АВААД ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ...ТӨСВИЙН ХЭДЭН ЦААСЫГ ЭНД ТЭНДЭЭС НЬ ЗУЛГААХ ГЭЖ БОЛОХ БОЛОХГҮЙ ЭСЭН БУСАН ЮМ СЭДЭХ ЮМ....БОЛЬДОО ДҮГЭР

Зочин [64.119.22.71] 2019-01-24 06:31:36

сэтгэлгээний тураал,

Зочин [202.179.24.211] 2019-01-24 03:20:59

Саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг, цагтаа бас антарктидад манайхан далдаганаж байсан юм аа. Социализм нурж унаад юу ч долоогоогүй дампуурсан. Одоо ч бас нэг сэргэлэн нөхөр эрдэмтэн, доктор болтой юм баахан хөрөнгө урсгадаг гарлагын үүд нээгдэж байхад энд байгаа баагаанууд хөөрөөд л дагаад тэр мөсөн дунд нь оч л доо, тэр тивтэй холбоотой олон улсын хууль тогтоомжийг хар. Антарктидийг манайхан эзэмшинэ гэж гонжийн жоо, хүчирхэг баян олон улсууд хүртэл тоохгүй байхад манай далдаакууд л эзэмших их санаатай, омогшилоо яриад л. Утаагаа шийдэж чадахгүй, нүүрсний хогоо түлж, нүхэн жорлондоо баадаг байж юун ч их сансрын санаатай юм.

Зочин [202.126.89.8] 2019-01-27 21:58:02

Cham shig setgeeltei, hashaanaas tsaash harj chadahgui, utaanaas ooriig bodoj tungaahgui, utagdsan tarhi, manarsan bodoltoi humuusees bolj Mongold chinii yariad huseed baigaa hogjil gedeg chin irehgui baigaam! Medej ab erguu mini.

Зочин [202.179.24.211] 2019-01-24 07:15:32

Энэ доорхи өмөөрсөн гар арай биш ээ. Аймаар өмөөрөөд энэ "эрдэмтний" нутаг нэгт үү? хамт хусчья гэдгүүдийн нэг үү? Шууд үнэлж дүгнэдэг байна шүү, том андуурч. ))

Зочин [103.9.90.130] 2019-01-24 05:26:53

Халтайсан орк царайлсан бэлгийн сулралтай азгүй ажилгүй залхуу чам шиг гарууд улсын гэмт хэрэг, ажилгүйдэл ядуусын тоог нэмдэг юм. Аягүй л бол чи хувийн ямбий машинаар хулгайн халтуур хийгч юм шиг байна.

эдийн засагч [182.160.35.176] 2019-01-24 02:03:43

Хийж буй ажилд чинь амжилт хүсье. Зарим нөхдүүд ямарч богино ухаантай юм, нээрээл тархины тураалд орсон бололтой.

Зочин [202.179.24.211] 2019-01-24 03:30:54

Энэ далдгарын ойр дотно хүн нь үү? Бас Тэс мэс гээд юун ч нутгархаг юм бэ дээ.

Энхтөр [124.158.110.117] 2019-01-24 01:30:18

Монголчуудын маанъ сэтгэгдэл бичиж байгаа байдал бүр биш болжээ. Хүн гэхэд хэцүү уураг тархины тураалд орцгоожээ бид. Дэлхийн шившиг болох нээ, ирээдүй хойч үеэ бодож амьдарцгаа.

Зочин [202.179.24.211] 2019-01-24 06:55:35

Антарктидэд юм байгуулаагүй бол дэлхийн шившиг болох уу? Швейцари, Австриас өгсүүлээд Казах, Персийн булангийн орнууд тэнд станцгүй шившиг болоогүй л байна даа.

Tur [64.119.16.178] 2019-01-24 04:08:58

Tarihmii turaald unheer orjee molchuud maani 25 myngahan dollar yu yum neg zasag noynii karmaaniil mungu yu ch bolson demjih l hergteishd

Зочин [49.0.184.38] 2019-01-24 01:54:40

Bolovsrol muu bn. Bas ireeduig uridchilan harah chadvargui bn. Gandan tuvd nom -g 100 odor unshlaa gevel "oo mundag" geh bn daa. Setgehui utaand hordson bn.

зочин [202.55.188.39] 2019-01-24 01:18:46

галзуу хүн үү?юугаа элийрч солиороод байнаа

Зочин [64.119.16.178] 2019-01-24 04:09:58

Chi uuruu galzuul bndaa

зочин [202.179.31.73] 2019-01-24 01:15:51

газар гэж мөс худалдаж аваад яах вэ 3,5 тонн алтаа 70 кг хэвлэх машины хороор доллор хэвлүүлж авлаа гэдэг шиг

өө [66.181.182.175] 2019-01-24 00:35:32

ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ЛИЦЕНЗ ЗАРСАН ГЭЭД Л ХЭЛ АМАНД ОРООД БАЙСАН БИЗ ДЭЭ.АНТАРКТИД ДЭХ ГАЗРАА ӨӨРИЙНХӨӨ НЭР ДЭЭР ДАНСЛУУЛЧИХСАН БАЙХ ВИЙ ДЭЭ.

Зочин [203.169.49.98] 2019-01-24 00:25:30

Тийшээ очиж цэвэр агаараа амьсгалцаа Утаанбаатарчуудаа?

IRGEN [203.91.115.42] 2019-01-23 23:42:21

ZASAG TORIIH NI BAIJ BGAAAAG CHAAVAS TEHED 1 NI TEND INGEED YM HIIICHIH GEED YVAAD BDAG

Зочин [176.179.170.159] 2019-01-23 23:30:37

Uher mongolchuud utaat hundiiduu utuulaad garch chadahgui baij muurvuu

Mongol. [103.26.193.59] 2019-01-23 23:26:11

Doloon nuudliin gazar hardag baisan humuusteidee Mongol huchirhegjij, hogjij, orshin togtnoj, ezlen turemgiilj, ezen suuj baisan, baigaa, baihch yostoi yum. End heden yum uzeegui Dembrel gedeg shig amitad setgegdel uldeemer aydsan baih! Jinger nohod hutsaj l baidag, jingiin tsubaa yabdgaaraa l yabna. Tanid amjilt husie!

Зочин [103.212.118.39] 2019-01-23 23:23:47

Амжилт хүсье.

555 [192.82.65.89] 2019-01-23 23:12:49

ЧИ ӨӨРӨӨ ТЭНДЭЭ АМЬДАР......ЭХ НУТАГТАА ЭЗЭН БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ДААПААЛЖ БАЙГАА ЮМ ШИГ МУУ БИЗДАА ЧИНЬ...

Зочин [66.181.161.116] 2019-01-24 00:59:11

Mal ym bichdeg mal ve

Зочин [103.212.118.39] 2019-01-23 23:23:22

Тэнэг хүүр.

Зочин [59.153.114.105] 2019-01-23 22:57:30

Баярлалаа та бүхний хийсэн нөр их хөдөлмөр ирээдүйд маань хэрэгтэй юм. Төр засаг гэж харахын оронд мэдээллээ ил нээлттэй түгээж олон нийтийн дэмжлэг авах нь илүү шуурхай болов уу.

Bat [202.131.227.50] 2019-01-23 22:53:12

Аугаа их үйлсийг бүтээж байгаа Таньд ажмжилт хүсье

Зочин [112.214.88.121] 2019-01-23 22:47:40

Миеэ зарчих вий

Сайхан [126.35.94.97] 2019-01-23 22:39:35

Йим холын хараатай байх сайхан юм аа Эр хүний дртор эмээлтэй хазаартай морь багтана гэж ярьдаг чинь энэ ба Амжилт хүсье Энэ монголд газар авах хэцүү юмаа тэр газар Антарктид амьдаръя аа

Зочин [202.126.89.63] 2019-01-23 22:34:57

Ахдаа амжилт! Зарим нэг хүнд хэлэхэд Худгийн мэлхий худагтаа л бахирна!

Зочин [202.179.24.211] 2019-01-24 06:58:01

Засс юун бялдууч юм бэ дээ. Нэг баагий л нэг төв байгуулаа биз.

Зочин [202.179.24.211] 2019-01-23 22:14:37

Антарктид гээд л мөнгө шаачих санаатай хүн гэж ойлгогдоод байх юм. Ийм хүн ам сийрэг Монгол нутгаа гүйцэд таньж мэдээгүй, эзэмшээгүй байж, хаа холын тэр мөсөн тивээр юугаа хийх вэ дээ. Хэдэн сая доллар зарцуулж станц байгуулна, бас тэрийгээ авч явахын тулд ЭСЯ хэмээх мангасуудын дайтай зардал чирэгдэл болно. Төсвийн мөнгийг ингэж зүй зохисгүй үрэн таран хийхийн эсрэг байна аа.

Зочин [66.181.161.80] 2019-01-24 09:44:49

Зөв л юм бичиж доор байгаа т1-үүд бол харин 1 ёоёо-той байх.

vzegch [1.25.153.227] 2019-01-24 01:11:19

yu bodoj yu bichej baigaagaa medehgvi teneg batsaan

vzegch [1.25.153.227] 2019-01-24 01:10:38

yu bodoj yu bichej baigaagaa medehgvi teneg batsaan

Зочин [166.137.12.128] 2019-01-23 23:25:07

Чи нээрэн аяганыхаа хэмжээгээр сэтгэх юмаа.

Зочин [103.212.118.39] 2019-01-23 23:22:56

Тэнэг хүүр

Зочин [203.91.115.43] 2019-01-23 22:31:23

Тэнэг хүүр вэ чи


132 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
132 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.