Т.Энхбаатар: Ёс суртахууны доголдолтой уран бүтээл нэртэй зүйл ямар ч шүүлтүүргүйгээр хүүхдүүдэд хүрч байгаа нь асар хортой

П.Урнаа / Энтертайнмент

-УРТЫН ДУУ, ХӨӨМИЙГ БИДНИЙ ШҮТЭЖ ГҮЙГЭЭД БАЙГАА
ГАДНЫ ТОМЧУУД СОНИРХООД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА-

Урлагаар дамжуулж хүнийг нийгэмшүүлж, төлөвшүүлж, хүмүүжүүлж болдог. Бүр сэтгэцийн өвчнийг анагааж болдог гэдэг. Орчин үеийн урлаг нэртэй дуу хөгжим, бүтээлийн ертөнц ирээдүй хойч болсон хүүхэд залуусыг юунд уриалж, хааш хөтлөн вэ гэдэгт анхаарах цаг хэдийн ирсэн талаар “Чоно” хамтлагийн гитарчин Т.Энхбаатартай ярилцлаа.

image-“Чоно” хамтлаг эргэн нэгдээд сүүлийн хоёр жил тасралтгүй уран бүтээлээр халгиж, сонсогч түмнийхээ сонорыг мялааж байна. Шинэ содон уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлүүлье?

-Бид сар шинийн босгон дээр “Монгол” нэртэй уран бүтээлээ олны хүртээл болголоо. Монгол билэгдэл ёсыг бодож шинийн нэгний ургах улаан нарнаар цацаж нийтэлсэн. Энэ нь сонсогч залууст болон нийт Монголын ард түмэнд маш сайхан бэлэг болж чадсан байх гэж бодож байна. Тус клипийг “S” энтертайнмент жил гаруй хугацааны турш хийж гүйцэтгэсэн. Багагүй хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. Зүгээр нэг хэдэн дүрс нийлүүлээд монтажилчихсан зүйл огт биш. Нэгэн бүхэл утга санааг гүн гүнзгий шингээж өгсөн. Том Жагаа ахын аялгуу, үгийг Түвшинтөр зохиосон. Мөн манай хамтлаг Монгол нэртэй цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон. Тус цомогт олон сайхан уран бүтээл багтах юм. Тэр дундаа эцэг эхийгээ хайрлах, эх орноо хайрлах зэрэг бүх л хайрын утга агуулгыг шингээж өгснөөрөө онцлогтой. Нөгөө талаар Чоно хамтлагийн уран бүтээл илүү нийгмийн хариуцлага тал руу чиглэж байгааг илтгэх болно. Ялангуяа хүүхэд залуучуудад зөв зүйл түгээхийг хүсч байна. Энэ утгаараа тэр тал руу илүү анхаарч байна.

-Одоо хамтлаг дуучид гадаадын уран бүтээлчдийг, гадаадын соёлыг шүтэх, дуурайх хэлбэр агуулгыг хөөцөлдөх нь давамгай ажиглагддаг. Мөн суурин соёл иргэншил рүү зүтгэж, Монгол ахуй соёлоо мартагнаж байгаа энэ үед жинхэнэ Монгол ахуйг дүрсжүүлэн харуулах санаагаа хэрхэн олж байв?

-Монгол гэдэг үг маш том агуулгатай. Энэ дөрвөн минутын дуунд бидний хэдэн уран бүтээлчид маш их утга санаа шингээхийг хүссэн. Монгол гэдэг үндэс угсаа, түүний доторх 16 ястанг шингээсэн. Үүнийг дагаад дүрсжүүлэх явцад судлах зүйл ч маш их байдаг юм билээ. Монгол өв соёл, ёс заншил болгоныг шингээхийг зорьсон доо. Урлагийн ах эгч нараас өндөр үнэлгээ авсан.

Мөн энэхүү уран бүтээлийн саналыг Азийн шилдэг яруу найрагч, Дорнын их яруу найрагч агуу хүн Д.Урианхай гуай сонсоод таатайгаар хүлээж авч өөрөө оролцсон. Мөнхийн нэртэй шүлгээ уншсан. Бид маш их билэгшээж байгаа.

image

-Сүүлийн үед шинээр бүтээж буй уран бүтээлүүдийнхээ сэдэл санааг хаашаа чиглүүлж байна вэ?

-Чоно хамтлаг хэсэг хугацааны турш уран бүтээл хийхгүй завсарласны эцэст эргэж нэгдээд хоёр жил болж байна. Сүүлийн үеийн уран бүтээлүүддээ хүүхэд залуучууддаа зөв үлгэр дуурайлал болох тал дээр түлхүү анхаарч байгаа. Чоно 2018 цомогт арван дуу багтсан байдаг. Энэ дуунд эх орон Монгол гэдэг сэдэвтэй гурван ч бүтээл багтсан.

-Хамтлагтаа хамгийн сүүлд морин хуурч залууг гишүүнээр элсүүлж авсан. Үндэсний урлаг, үндэсний хөгжим гэдэг зүйлийг рок урсгалтай хослуулах нь шинэ тэсрэлт хийх санаа байв уу. Мартагнаж байгаа өв соёлыг сэргээх зорилго оршив уу?

-Үндэсний гэх тодотголтой өв соёлоо мартагнаж байгаа нь бодит үнэн. Үндэсний язгуур урлаг, үнэт өв соёлоо дэлгэрүүлэх үүднээс морин хуурыг оруулж ирсэн. Хоёр жилийн өмнөөс рок урсгал дээр үндэсний хөгжмөө хослуулж эхэлсэн. Бидэнтэй залуу уран бүтээлч этник Зоригоо сүүлийн үеийн уран бүтээлүүд дээр үргэлж хамтран ажиллаж байгаа.

Бид олон жил рок альтернатив чиглэлээр тоглолоо, одоо ч тоглож байгаа. Гэвч одоо үндэсний хөгжмөө оруулахгүй бол болохгүй цаг үед ирчихэж. Хүүхэд залуус мартах тал руугаа орж байна шүү дээ. Өнөөдөр язгуур урлаг хамгийн доор орчихсон байна. Уртын дуу сонирхож байгаа хүүхэд, залуус байхгүй болчихсон байна. Ингэснээр дархлаа гэдэг зүйлээ алдаад байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр бүгд Солонгос, Америкийг даган дуурайж, хөөрцөглөөд байж болохгүй. Гэтэл уртын дуу хөөмийг бидний шүтэж гүйгээд байгаа гадны томчууд сонирхоод эхэлчихсэн байна. Мундаг металика рок үүнд шимтэж суралцаад байна шүү дээ. Ингээд бодохоор Чоно хамтлаг олон зүйл хийхийг эрмэлзэж байна, хийсээр ч байх болно. Том том тэсрэлт хийнэ. Гол нь үгээр биш, үйлдлээр харуулах хэрэгтэй байна.

-Дараагийн удаа үндэсний өөр хөгжмийн зэмсэгтэй гарч ирээд хөөмийлөхийг үгүйсгэх аргагүй байх нь ээ?

-Уухай дуун дээр Дэрмээ шуранхайлсан. Энэ бол Монголд өмнө нь хэн ч гаргаж байгаагүй сонин тохиолдол. Тэр тусмаа рок дуун дээр шуранхайлна гэдэг үнэхээр сонин. Дэрмээ яваандаа хөөмийлнө. Рок урсгал дэлхийнх, дэлхий даяар мэднэ. Түүн дээр өөрсдийн үндэсний урлагаа хольж хутгавал хэнд юугаараа сонин байх вэ гэдгийг бодож байгаа.

-Дэлхий мэддэг рок альтернативаар дэлхийд алдаршихгүй юм аа гэхэд, үндэсний хөгжимтэй хосолсон рокоор дэлхийн тавцан руу ойртох боломжтой гэж боддог уу ?

-Юу юугүй дэлхийд гарна, Азид гарна гэхээсээ илүү өмнөхөө л сайн хийж байхад бүх зүйл аяндаа болно гэж боддог. Ялангуяа Хятадын фестивалиудаас урилга их ирдэг. Бид ингэж тэслэх гээд байна, тэгж бяцлах гээд байна гэхээсээ илүүтэйгээр анхнаасаа өмнөх өмнөхөө дуугүй хийж ирсэн хүмүүс. Ийш тийш гарна гэж үсрэхээс илүү өөрсдийн уран бүтээлээ тултал сайн хийгээд явж байхад болох байх. Магадгүй хэн нэгэн маань хэзээ нэгэн цагт дэлхийнх болохыг үгүйсгэх аргагүй юм.

image

-ӨӨРИЙГӨӨ УРАН БҮТЭЭЛЧ ГЭХ ХҮМҮҮС ХЭТЭРХИЙ МААЗАРЧ,
ЗАДГАЙРЧ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ-

-Өөрийн тань дээр хэлсэнчлэн нийгэм рүү, ялангуяа хүүхэд залуучууд руу чиглэсэн ямар "мессеж"-ийг хүргэхийг хүсч байгаа вэ?

-Уран бүтээл хийдэг уран бүтээлч нийгмийнхээ өмнө ямагт нэг шатаар илүү өмнө алхаж явах ёстой. Уран бүтээлээр соён гэгээрүүлэх үүрэгтэй. Өнөөдөр нийгэмд хар бараан явдал, мэдээ мэдээлэл хангалттай олон байна. Стресттэй нийгэмд уран бүтээлчид илүү гэрэл гэгээтэй зүйл рүү хүмүүсийг, нийгмийг уриалах, гоё сайхан зүйл гэрэл гэгээг түгээж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр уран бүтээлч гэгдэх хүмүүс хэтэрхий маазарч, задгайрч байгаа нь харамсалтай. Сэтгэл дундуур, эмзэглэж явдаг. Тиймээс л бид гэрэл гэгээг харуулахыг хичээж байна. Бид байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа ч, бидний уран бүтээлд хар бараан, хүүхэд залуучуудыг буруу зүйлд уриалж, турхирсан зүйл байгаагүй. Байх ч ёсгүй. Манай улс залуучууд ихтэй, хүүхэд залуучуудын орон. Хоёрдугаарт бид гуравхан сая хүн амтай цөөхүүлээ шүү дээ. Урлаг уран зохиол, ялангуяа дуу хөгжмөөр хүүхэд залуусыг зөв тийш нь залах ёстой. Харин буруу тийш залвал үр дагавар нь маш хортой.

-Нөгөө талаар зарим залуу уран бүтээлчдийн хэтэрхий задгай, ёс суртахууны цензургүй байдалд ямар хандлагатай явдаг вэ. Аливаа уран бүтээлд дууны үг /яруу найраг/ чухал байр суурийг эзэлдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч, ямар шүүлтүүр шалгууртайгаар ханддаг вэ?

-Бид дууныхаа үгийг ихэвчлэн өөрсдөө зохиодог. Дууны үг яруу найраг гэдэг уран бүтээлд чухал байр суурь эзэлдэг. Гэтэл өөрийн чинь хэлдгээр одоо бол дууны үг утга уянгатай байхаасаа илүү хэтэрхий задгайрчихсан. Өнөөдрийнхөө үйл явдал амьдралыг дууны үг болгочихсон явж байх жишээтэй. Задгай гэдэг нь дандаа садар самууны тал руу хэлбийж байна. Энэ нь маш аюултай, хортой. Энэхүү аюул нь хүүхэд залуучуудад л очиж байна шүү дээ. Ялангуяа арван жилийн сурагчид тэрхүү уран бүтээл нэртэй зүйлийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээж авч, шууд тусгадаг. Түүнийгээ даган дуурайдаг. Тийм учраас өнөөдөр урлаг гэдэг зүйл задгайрч буруу тийшээ чиглэж байгаа нь аюултай үр дагавартайг манай хамтлаг дүгнэсэн.

-Одоо юу ч хамаагүй хийж, юу ч хамаагүй ярьж байгаад олны танил болох гэсэн хүсэл эрмэлзэл урлагийг буруу талаас нь харуулаад байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

-Яг үнэн. Одоо яг л тиймэрхүү хандлага ажиглагдаад байгаа л даа. Яаж хүний анхаарлын төвд орох вэ гэдэг хүслийн үүднээс залуучууд янз янзын л зүйл сэдэж хийж байна. Гэвч энэ нь хэсэгхэн цаг хугацааны зүйл. Цаг хугацааны шүүлтүүр гэж нэг зүйл бий. Бид анх 18-20 настай залуучууд гарч ирээд л Харанга, Никитон, Хурд зэрэг хамтлагийн ах нараас үлгэр жишээ авч, тэдний хийж буй үйлдэл, ярьж буй яриаг нь даган дуурайдаг байсан. Тэдний зөв үлгэр дуурайллыг биднийг зөв чиглүүлсэн гэж боддог. Тэр зөв хандлагаараа бид өнөөдөр дараагийн үедээ мөн л зөвөөр үлгэрлэх ёстой. Өгсөөр ч байх болно. Иймээс л манай хамтлаг эргэн нэгдэхдээ “бид яавал хүүхэд залуучуудад зөв хандлага төрүүлэх вэ” гэдэг зүйлийг нэн тэргүүнд бодсон.

-Садар самуунд уруу татсан, ёс суртахууны шүүлтүүргүйгээр цацагдаж байгаа уран бүтээлүүдэд одоо хориг тавьж хязгаарлалт хийх боломжтой юу. Эсвэл урлагийнхан гэх тодотголтой хүмүүс өөрсдөө үлгэр дуурайл үзүүлж зөв тийш залах ёстой юу. Энэ тал дээр таны хувьд ямар үзэл бодол тээж явдаг вэ?

-Одоогоос хэдэн жилийн өмнө “Харанга” хамтлаг “Амьдрал” тоглолтоо хийх гэж байхад тухайн үеийн соёлын хороо зэрэг байгууллагуудын бүх шалгуураар оруулдаг байсан. Ингэхдээ дууны үгийг хүртэл болно, болохгүй гэж шүүдэг байсан юм байна лээ. Энэ нь нэг ёсондоо хүүхэд залуучуудыг хааш нь уриалах, дуудах, хөтлөх гэж байна вэ гэдгээс урьдчилан сэргийлж байсан хэрэг юм байна л даа. Одоо бол ямар ч хяналт, цензурь гэдэг зүйл байхгүй болчихлоо. Энэ нь зах замбараагүй цахим орчинтой шууд холбоотой байх. Тийм ч учраас дуртайгаа хийгээд дуртайгаа цацаж, хүүхэд залуучуудын тархийг хайр найргүйгээр бөмбөгдөж байна. Энэ тал дээр соёл урлагийн байгууллага, БСШУСЯ, Нийслэлийн соёл урлагийн газар зэрэг байгууллагууд тодорхой ажлуудыг хийж дорвитой арга хэмжээ авах ёстой ч, харамсалтай нь хийхгүй байна.

Нөгөө талаар тэдний хийх ёстой ажил гээд хараад суугаад байж болохгүй цаг үед ирчихлээ. Залуу уран бүтээлчид гэхээсээ илүү арай буурь суурьтай уран бүтээлчид үг, үйлдлээрээ харуулах түүчээлэх хэрэгтэй. Манай хамтлаг гэхэд л байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Үүнийг бид л хийж, засаж залруулах ёстой. Тэрнээс биш өнөөдөр хэн нэгнийг шүүмжлэх, хэн нэгнийг доош хийх гэсэн санаа огтхон ч байхгүй юм шүү.

Залуу насыг дайраад гарсан, тодорхой хэмжээний уран бүтээл хийчихсэний хувьд дуу хөгжим хүүхэд залуучуудад ямар их нөлөөлдгийг харчихаад, мэдэрчихээд хэлээд байгаа юм л даа.

-Дуу хөгжим хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаагийн тусгал нийгэмд хэрхэн харагдаж байна вэ?

-Би айхтар шүүмжлэл хэлээд байх нь ч хаашаа юм. Гэхдээ үг хэлний хувьд ямар их задгайрч байгааг нь хараад халагладаг. Энэ нь наад зах нь хүүхдүүдийн хоорондоо харьцаж байгаа харилцаанаас сонсоход л ажиглагдаж байна. Цахим орчноос үзэж байгаа зүйлс, сонсож байгаа дуу хөгжмөөс шууд хамаарч байгаа хэрэг шүү дээ. Тархи нь хүлээж аваад илэрхийлэл нь хэл яриа, хоорондын харилцаагаар л илэрч байгаа. Бидний хувьд ах захтай, даруулгатай, өмнөх үеийн уран бүтээлчдээс айдаг, эмээдэг, асуудаг байлаа. “Бид нар нэг ийм юм хийчихлээ” гээд л бариад очдог. Бид тийм л байсан. “Хурд”, “Харанга”-ын ах нараас зөвлөгөө авч, буруу юу зөв үү гэдгээ асуудаг байсан. Тэгж явснаараа бид буруудаагүй.

Одоо цаг үеэ дагаад дэлхий ертөнцтэйгээ хөл нийлүүлж, хөгжилгүй яахав. Гэхдээ 300 сая хүн амтай Америкийг даган дуурайж хараал ерөөлийг хамаагүй урсгаад байж үнэндээ болохгүй л дээ. Авах гээхийн ухаанаар хандах л хэрэгтэй. Мөн уран бүтээл хийж байгаа хүмүүст нийгмийн хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Бүр заавал шүү. Тэрнээс биш ийм юм хийчихвэл хүүхэд залуучууд сонсоно, сонссон ч хамаагүй нэг ёс бус үг хэллэг оруулчихъя, ийм юм хэлчихвэл онцгойрох байх гэдэг байдлаар хандаж болохгүй байгаа юм. Хүүхдүүд сонсоно шүү гэдгийг уран бүтээлч хэнбэгуай ч ямагт санах, өөрсдөө ухамсарлах ёстой. Хүүхдүүд шууд л даган дуурайна шүү дээ гэдгийг л дахин хэлмээр байна.

image

-ГАДНЫ ДУУГ КОВЕРЛОЖ ДУУЛААД, ХУУЧНЫ ДУУГ СЭРГЭЭЖ ДУУЛААД ДУУСГАЧИХААД ӨӨРИЙГӨӨ ДУУЧИН, УРАН БҮТЭЭЛЧ
ГЭСЭН ХҮМҮҮС ИХ БАЙНА-

-Хэдэн жилийн өмнө зарим дууны клипийг зурагтаар цацахыг хориглодог байлаа. Танай хамтлагт цацахыг хориглуулж байсан уран бүтээл, зэмлүүлж байсан тохиолдол бий юу?

-Бид “Залуу нас” дуугаа 2002 онд дүрсжүүлж байсан. Тухайн дууны зарим дүрсийг болохгүй гэж яригдаж байсан тохиолдол бий. Гэтэл залуу насаа хайрлаж, архи тамхи гэдэг зүйлээс хол байна шүү гэдгийг уриалж байсан дуу юм. “Харамсаж суумааргүй байна холдож яваа залуу насандаа аливаа буруу зүйлээс холуур байх ёстой” гэсэн утга санааг илэрхийлдэг. Энэ утгаараа 2000 оны эхээр хит болж байлаа.

-Тэгвэл уран бүтээлийнх нь ёс суртахууны тал дээр залуу үеийнхнээ зэмлэж, зөвлөдөг л байх. Хэрхэн хүлээж авдаг вэ?

-Тийм тохиолдол олон бий. Өнөөдрийг хүртэл явсан бидний зам замнал бий. Энэ үүднээс алдаа эндэгдлийг нь аль болох чинь үнэнээр нь хэлж өгөхийг хичээдэг. Тууштай байх, чин сэтгэлээсээ байх, илүү уран бүтээл тал руу хандахыг зөвлөдөг.

Биднийг даган дуурайдаг, сонсдог дараагийн үе хэн болж гарч ирэх вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Тэгж байж уран бүтээл хий. Үүнийг л зөв зүйтэй тал руу нь залахыг манай хамтлагийнхан хичээж явна.

-Олны танил байх, жинхэнэ урлагийн хүн байх хоёрын зааг ялгаа таныхаар хэр хол вэ?

-Асар их ялгаатай. Урлагийн гэдэг чинь аливаа юмыг урнаар сэтгэж, хийдэг хүнийг л хэлээд байгаа биз дээ. Бүтээлийг амилуулдаг, амьдруулдаг жинхэнэ уран бүтээлч хүн ковер дуу дуулсан, нэг тэмцээнд ороод гараад ирсэн хүнээс огт өөр. Хийсэн юмтай, хэлэх үгтэй, тодорхой цаг үед ард түмний хүндлэлийг хүлээж чадсан хүнийг уран бүтээлч гэж хэлэх болов уу гэж бодож байна. Гэтэл одоо гадны дууг коверлож дуулаад, хуучны дууг сэргээж дуулаад дуусгачихаад өөрийгөө дуучин, уран бүтээлч гэсэн хүмүүс ч их байна. Хэтэрхий амар хялбар руу л тэмүүлээд байгаа юм л даа. Гэвч тэр нь амархан олдсон шиг ээ, амархан байхгүй болчихдог хоосон зүйл. Эцсийн эцэст юу үлддэг вэ гэвэл уран бүтээл л үлддэг нь үнэн.

-Чоно хамтлаг байгуулагдаад 20 гаруй жил болох гэж байна. Энэ хугацааны орон зай, хөдөлмөрөө юутай зүйрлэх вэ?

-Миний хувьд энэ хамтлагт анх 18 настайдаа хөл тавьж байлаа. Эргээд бодоход 20 жил болоход бидний сонгосон урлагийн зам асар их зүйлийг өгсөн байна. Энэ бол эд материаллаг зүйл биш шүү. Дандаа сайн сайхан зүйл байсан. Урлагийн буянаар үзээгүй газар гэж байхгүй. Энэ замыг сонгосондоо өнөөдөр баярлаж сууна. Эцэст нь нийгмийн хариуцлага, хүүхэд залуучуудыгаа бодож юу сурсан юу чадсан бүхнээрээ дамжуулан гоё сайхан зүйлийг эргүүлээд өгөхийг хичээж байна. Өгөх нь бидний үүрэг.

-Уран бүтээлийн үнэ цэнэ юунд оршдог вэ?

-Хийж байгаа зүйлээс ихээхэн шалтгаантай. 2000-аад оны эхээр бэлтгэлийн байранд л өнждөг байлаа. Үүний үр шимээр гадаад дотоодын хүмүүсээс магтаал талархлын үгийг харамгүй сонсдог. Танай уран бүтээлийг сонсохоор дурсамж бүхэн минь сэргэдэг гэж хэлсэн нь тухайн цаг үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд гоё сайхан зүйл болон хадгалагдсаны илрэл. Үүнд л уран бүтээлийн үнэ цэнийн илэрхийлэл оршиж байгаа юм болов уу даа. Сэтгэлээ шингээж хийсэн зүйл сэтгэлд хүрч, хорь гаруй жил амьдарсаар яваа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г. БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Carmel Compton [104.165.127.77] 2023-01-20 03:45:43

Hi medee.mn Administrator, exact same listed here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:05

Bukhbat [202.126.89.195] 2019-05-15 06:14:26

Amjilt husie.!

Tsomo [103.26.194.186] 2019-02-18 05:54:10

...Үйлдлээрээ харуулж чадна. Хүн нь өөрөө зөв, сайн нөхөр, сайн аав гэдгийг би баттай хэлнэ. Амжилт!

Зочин [66.181.161.35] 2019-02-17 15:50:16

Cnono xeceg zavcarlaad colo gitar Munknbat n Hurd ryy orcon yum baina ldaa Hurdad ritm gitar toglocnooc Cnonotoigoo dvv nartaigaa gotslol gitaraa barican deerdee Ganbayar n zuvsnuurvul Munknbat umnu n Cningis xaan xamtlagt colo togloj baican Otgonbayaraac dytaxgvi tegeed cn ax n snvvdee Cnoniin dyygaac "vnencn xair "cnamd taalagdaxiin tyld"cnamdaa 'dyynyyd n bycdaacaa ilvv cain dyy anxnii ctil snygamaacaa xazaij xereggvi tegvel yu cn bisn bolno

Зочин [202.179.26.33] 2019-02-15 04:58:00

Чоно хамтлагийнхандаа уран бүтээлийн өндрөөс өндөр иамжилт хүсье. Маш сайхан уран бүтээл хийсэн байнаа. Олон сайхан уран бүтээлүүд хийгээрээ дүү нараа.

Майкл [194.228.76.210] 2019-02-14 12:13:43

Чоно гэдэг яасан муу ёр зөгнөсөн нэр вэ. Тэр дархлаа гэгчээ алдсан хүн чононд дуртай байдгийм даа. Нэг кинод гардаг "Чоноо чоно" гэдэг монгол хүний үгийг мэднэ биз дээ.

Зочин [202.9.43.126] 2019-02-14 12:26:31

тллл ийм ч эмзэг дэлбээ байх гэж дээ

Real [202.179.24.115] 2019-02-14 11:45:44

Ter.+17,онц дүмд,boobies,ub comedy bugd hog.

Зочин [66.181.187.18] 2019-02-15 08:26:21

Yag unen!

Uran [223.104.15.74] 2019-02-14 06:59:49

Kino urlag heterhii eree tseergui Yum uzuuleh yum. Muu muuhai buduulgiin tuil adgiin uildel ug helleg huuhed zaluuchuudad hor honooltoi ayultai shuu zovhon ashig orlogoo bodoj busarmag muuhai kino buu hiigeech. Zaluu uedee zov ulger duurial surgamj uhaaral oroh buteel gargaasai bilee

зочин [103.229.123.104] 2019-02-14 04:38:29

Ухаалаг өөрийн бодолтой чин сэтгэлтэй залуу байна амжилт хүсэн ерөөе.

Зочин [202.21.106.154] 2019-02-14 04:11:00

saihan gomo zaluu. odoo boltol ehnergui medrel pizdaa

Цомо [103.26.194.186] 2019-02-18 05:56:53

Үйлдлээрээ харуулж чадна. Хүн нь өөрөө зөв, сайн нөхөр, сайн аав, үлгэр дууриал болсон залуучуудын нэг мөн гэдгийг баттай хэлнэ. Амжилт!

Зочин [202.9.45.111] 2019-02-14 13:12:15

Naizaa zugeer bgaarai ehner hoyr huuhdiin aav shuu .Medej buraarai

Зочин [202.9.43.126] 2019-02-14 12:18:21

Хүн дотроо байгаа юмаа ярьдаг гэдэг юм. Тэр клипэн дээр нь эхнэр хүүхэд нь тоглосон байгаа биздээ малаа . Энэ клипийг өглөө бүр үзэж байхыг чамд зөвлөе. Учир нь энэ бол чамайг адгуус төрлөөсөө ангижирч хүн шиг хүн болоорой гээд гаргасан уран бүтээл байна.

Зочин [202.9.42.168] 2019-02-14 08:49:17

zamiin nohod ingej l hutsdag. Ehner, huuhedtei hun shvv.

Зочин [122.201.24.244] 2019-02-14 03:47:52

Zuv yariltslaga boljee. Uhaantai mundag zaluu bn . Bas ene Mongol duunaas uneheer chanar gedeg zuil medregdej bn. Rock pop - d shine jishig togtoochihjee. Amjilt zaluusaa

Зочин [43.228.131.187] 2019-02-14 03:46:06

Үнэхээр сайхан монгол ахуй амьдралийг харуулсан клип болсон байна лээ мөн дууны үг үнэхээр таалагдсан цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.Зөв сайхан ярилцлага болжээ амжилт

Зочин [103.26.194.225] 2019-02-14 03:00:59

ЗАРИМ FM РАДИО ХАРААЛ ЗҮХЭЛТЭЙ ХИП ХОП ДУУГ ЗҮГЭЭР Л ЦАЦААД ХАЯХ ЮМ , БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ЯАХ БОЛЖ БАЙНА ,

цэцэг [103.212.119.249] 2019-02-14 02:52:33

үндэсний давтагдашгүй урлагыг цэвэр хэлбэрээр нь байлгах тал дээр анхаарах ёстой янз бүрийн юмтай холилдоод хачин юм болох вий .

Зочин [73.72.63.125] 2019-02-14 02:40:37

Yostoi yag unen zuv yum yarisan bna mash ih taalagdlaa, uneheer setgel zurheeree hiisen buh ziul unetei

Зочин [43.250.126.90] 2019-02-14 02:17:42

mundag unen zow zuil yrijee. ene sochiol olon niitiin tsahim ertonts huuhed zaluusiig arai l ewdej bna. ene urlagiinhnii nuteel geh zuil ch uruu tataj buruu sedeld urialj bgaa ni uneen yg zuw bodoltoi mundag zaluu bnaa Amjilt

Зочин [103.26.194.51] 2019-02-14 01:44:55

гартаа тамхи барьчихсан юм уу эсвэл микрофон юм уу

Зочин [112.72.12.7] 2019-02-14 01:22:07

Uneheer goy music video boljee! Mongol ! Chono hamtlagt amjilt husey!

kub [202.126.89.172] 2019-02-14 00:44:02

zuv


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.