“Сэрэлт” МУСК-ны лам багштаны дүрд мөнхөрсөн З.Цэндээхүүгийн төрсөн ганц хүү Ц.Баасантай ярилцлаа

М.Амаржаргал / Энтертайнмент

-ӨВӨӨ НЬ АЖИЛД ОРОХООР ИРЭХДЭЭ ЦАВ ЦАГААН ӨНГИЙН
ХОСЛОЛТОЙ ИРЖ БАЙЛАА-

“Хүү минь зүүн тийш нь тултал дараад яваарай, санаа зоволтгүй яваад бай өвөө харж байна” хэмээн төлбөртэй зогсоолд машинаа тавьсан хүмүүсийг орж гарахад нь наана цаана нь гүйж гаран хэлэх энэ хүнийг Ц.Баасан гэдэг. Тэрбээр “Сэрэлт” МУСК-ны лам багштаны дүрд мөнхөрсөн Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүүгийн төрсөн ганц хүү нь юм. Ц.Баасан гуай нас сүүдэр 80 хүрсэн хэдий ч нуруу цэх, алхаа гишгээ хөнгөн шингэн, ухаан бодол сийрэг. Тэрээр ядарч зүдэрсэндээ өдий насан дээрээ ажил хийж буй юм биш “Биед өвдөх зүйл алга. Гэртээ зүгээр суугаад юүгхэв. Ажил хийх сайхан байдаг юм. Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна” гээд залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь тэр.

Ц.Баасан гуай Олимпын гудамжны “ШангРиЛа Молл”-ын өөдөөс харах жижигхэн  авто зогсоолын зохицуулагчийн ажил хийдэг. Өдөр тутамдаа үндэснийхээ дээлээр гангарч сөөм хиртэй цалин цагаан мөнгөн бүстэй түүнийг жолооч нар андахгүй сайн танина. Ажлын таван өдөр өглөөний 08:00 цагаас оройны 17:00 цаг хүртэл ажилладаг. Гэр нь Зүүн салаанд байдаг учир өглөөний 06:00 цаг босч хамгийн эхний автобусанд суун 07:25 минутын үед ажил дээрээ ирдэг байна. Бидэнд хуучлахдаа “Хагас, бүтэн сайн өдрөөр сайхан амраад авдаг юмаа. Амралтын өдрөөр гэртээ зүгээр суухгүй ээ. Гурван зээ охиноо хардаг юм. Тэдэндээ хоол ундыг нь хийж өгөх, түлээ нүүрсээ бэлдэх, галаа түлэхээс авхуулаад ажил мундахгүй их. Зүгээр сууснаас хөдөлж л байвал сайхан. Хөдлөхгүй ажил хийхгүй бол өвчин ороогоод ямар олиг байхав” гээд нуг, нуг инээснээ яриагаа цааш үргэлжлүүлэн “Өвөө нь гурван сард Солонгос нислээ. Охин дээрээ очиж хүүхдүүдийг нь цэцэрлэгт зөөнгөө хоёр сар сайхан амраад ирнэ. Манайхан намайг “Эргэж ирээд ажилдаа орох уу” гэж асуугаад л байгаа. Өвөө нь ажилдаа үнэхээр хайртай. Би ахиад хоёр жил ажиллах болно” гэж ярих нь залуучууд бидэнд нэгийг бодогдуулах шиг.

image

Түүнээс хэрхэн ажилд орж байсан талаар асуухад “Өвөө нь ажилд орохоор ирэхээр цав цагаан өнгийн хослол, цагаан цамц, цагаан зангиатай  ирж байлаа шүү дээ. Тэгээд л намайг “Ok” гэсэн. Би ер нь цагаан өнгөнд их дуртай. Надад цагаан, улаан гээд янз бүрийн өнгөтэй дээл байдаг юм. Биед эвтэйхэн болохоор нь өдөр тутамдаа дээл өмсөх дуртай” гэдгээ бидэнд хуучлав. Ц.Баасан гуай айлын ганц хүү хэдий ч одоо дөрвөн хүү, гурван охины эцэг, өнөр бүлийн өрхийн тэргүүн. “Уяагаа эвхсэн маарамбын удмыг таслаагүй явна”хэмээн хошигнох буурай орж, гарч буй машиныг төвөггүй зохицуулна.

Биднийг ярилцаж байх зуур саарал өнгийн “Пурис-20” гаднаас орж ирэн үүдэн хэсэгт нь байрлуулав. 30 орчим насны залууг машинаасаа бууж ирэхэд нь “Миний хүү төлбөрөө урьдчилж өгөөрэй. Манайх бүтэн өдрийн 2000 төгрөг байдаг юм шүү” гэтэл нөгөө залуу харцаараа зодох шахуу “Айн, ямар үнэтэй юм бэ” хэмээн буурайг бөндгөс хийн цочиж “Мөнгөө өгөөрэй хүү минь” гэхэд нөгөө залуу “Манай эхнэрээс аваарай” гэж хэлчихээд хээв нэг алхаад зам хөндлөн гарч одов. Танд иймэрхүү зүйл өдөрт хэр их тохиолддог вэ гэтэл “Гарт орсон өргөс шиг цөөхөн, цөөхөн” гээд биднээс санаа нь зовсон байдалтай хариулав.

Аавтайгаа дэндүү гэмээр адилхан энэ буурай “Миний аав гадна талаасаа харагдах байдлаараа лам хүнтэй их төстэй. “Сэрэлт”кинон дээр хонх дамраа барьчхаад л амандаа ном уншиж байснаа “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа. Бушуу түргэн нүү” гэж хэлдэг тэр хэсэгт аав маань яг лам хүн шиг харагддаг. Өчнөөн жилийн өмнө нас барсан ч гэсэн одоо болтол тэр дүр төрх нь сэтгэл зүрхэнд хэвээрээ. Кино жүжигчид, урлагийнхан сайхан улсууд юм даа” гэж ярьснаа уртаар санаа алдаж нэг хэсэг алсыг ширтэн зогсов. Ингээд бид түүнтэй ажлынх нь завсар чөлөөгөөр хэсэгхэн хором ярилцсан юм.

image

-ГЭРТЭЭ АЖИЛГҮЙ ХЭВТЭЖ БАЙХААР ОЛОН ТҮМЭНТЭЙГЭЭ
ЯВЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ АЛГАА-

-Маш олон хүн таны насан дээр ажил хийх боломжгүй гэж боддог. Гэтэл та гялалзаж байна шүү дээ. Энэ ажилдаа ороод хэр их удаж байгаа вэ?

-Хэцүү нь юу байхав дээ. Хүүхдүүд минь, ажил хийх шиг сайхан зүйл байхгүй ээ. Гэртээ ажилгүй хэвтэж байхаар олон түмэнтэйгээ явж байх шиг жаргал алгаа. Миний аав 96 насыг зооглосон. Аавыгаа дуурайгаад тэр юм уу гар хөл өвдөхгүй, элдэв хууч өвчингүй сайхан л насалж байна. Энэ ажилдаа ороод жил зургаан сар болох гэж байна.

-Өдөрт ойролцоогоор хэдэн хүнд үйлчилж байна. Хотын төв болоод ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй юм?

-Гарч, орсонтойгоо нийлээд өдөрт 100 гаруй хүнд үйлчилж байна. Өдөр 40 гаруй машин манай зогсоол руу ордог юм. Зогсоолоо дүүрэхээр нь хаалгаа хаачихна. Ганц нэг машин гарахаар нь зөрүүлээд машин оруулна. Өдөрт хийх ажил мундахгүй шүү. Зогсоолоос гарч буй машинууд хажуудах машинаа шүргэчих вий гээд өндөр хариуцлагатай ажил. Өвөө нь 80 насыг зооглож байна. Ажил хийгээд болоод л байна. Өвөө нь хоёрдугаар сарыг дуусгаад Солонгос нислээ. Хүүхдүүд дээрээ очиж хоёр сар болчхоод ирнэ. Тэнд ач, зээ нараа цэцэрлэгт зөөсөн шигээ сайхан амарчхаад ирэх санаатай. Явах өдрөө хүлээгээд догдлоод л байна.

-Та залуу байхдаа ямар ажил хийдэг байв?

-Төмөр замын цагдаагийн байгууллагат 25 жил ажилллаад 45 настайдаа тэтгэвэрт суусан. Өвөө нь тэтгэвэрт суугаад удаж байна. 41 жилийн хугацаанд улсынхаа хайр хишгийг харамгүй эдэлж л явна. Одоо ч гэсэн улсдаа ажиллаад гоё байна. Янз бүрийн өвчин зовлон байхгүй, хүүхдүүд маань бүгд тусдаа гарлаа хөгшинтэйгөө оюутан охинтойгоо гурвуулаа амьдарч байна.

-Зогсоолд машинаа тавьж буй жолооч нар тантай их дотно юм. Байнгын үйлчлүүлэгчид бололтой?

-Манай зогсоолд машинаа тавьдаг жолооч нар надад их сайн байдаг юм. Ер нь надад муу хүн алга. Нас сүүдэр 80 хүрчхээд хүүхдүүдтэй хэг ёг гээд харьц болохгүй. Улс амьтан “Хар өвгөн адасга шиг ааштай л” гэж хэлнэ. Аль болох учрыг олоод жолооч нарт хэлээд өгөхөөр “За, өвөө ойлголоо” гэж хэлдэг юм. Энд жил гаруй хугацаанд ажиллахдаа нэг ч хүнтэй хэрэлдсэнгүй. Сайхан л явж байна. Манай зогсоол руу явуулын хүмүүс цөөхөн орж ирнэ шүү. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн улсууд наашаагаа ирдэг юм. Энэ хавь зогсоол муутай болохоор нь аль болохоор эвийг нь олоод зогсоолдоо машиныг нь багтааж тавихыг хичээдэг.

 

-ӨВӨӨ НЬ ААВААСАА ХОЛ ӨССӨН ЦЭРГЭЭС ХАЛАГДАЖ ИРЭЭД
ААВТАЙГАА УУЛЗАЖ БАЙЛАА-

-Таны аав “Сэрэлт” МУСК-ны Бодоо маарамба багштаны дүрд мөнхөрсөн Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү. Та аавынхаа тухай бидэнтэй хууч хөөрөөч?

-Миний аав Төв аймгийн Баян сумын хүн. Миний ээж Хөвсгөл аймгийн Арбулаг сумынх. Миний аав, Зоригийн ээж Доржпалам, Цэвээнжав, Цагааны Цэгмид гуай нар шиг жүжигчний мэргэжил эзэмшээгүй өөрийнхөө чадал, унаган авьяасаар кинонд тоглож байлаа. Миний аав залуудаа ямар хүн байсан юм бүү мэд. Би 1939 онд төрсөн. Бага байхад ээж маань намайг аваад Хөвсгөл рүү явсан юм билээ. Өвөө нь ааваасаа хол өссөн. Гадуур явж байхад зарим хүмүүс “Та “Сэрэлт” киноны лам ахтай ямар адилхан юм бэ” гэж асуудаг тэгэхээр нь “Өвөө нь төрсөн хүүхэд нь байгаа юмаа” гэхээр “Тийм байхаа ямар адилхан юм бэ” гэдэг. Төрсөн хүүхэд нь юм болохоор адилхан байлгүй яахав дээ. Миний аав их том биетэй, ээж маань их жаахан биетэй хүн байсан. Биеэрээ ээжийгээ дуурайсан, царай зүсээрээ аавыгаа дуурайсан хүн байна даа. Цэрэгээс халагдаж ирээд аавтайгаа уулзаж байлаа.

-Тэр үед аав тань юу захиж хэлэв. Сэтгэлдээ хамгийн тод үлдсэн дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Цэргээс халагдаж ирээд аавтайгаа гэрийн үүдэнд сандал дээр суугаад хуучилж байсан тэр үе хамгийн гоё, сэтгэлд тод үлдэж дээ. Тэр үед аав маань “Миний хүү сайн явна. Хүн ямар ч мэргэжилтэй болж болно. Өөрт ноогдсон ажлаа хүн шиг хийж яваарай. Муу муухай юм битгий хийгээрэй, олон түмэнтэйгээ яваарай. Аав нь чамайг над шиг жүжигчин бол гэж хэлэхгүй. Бид хоёрын амьдрал шал ондоо. Санаа сайхан бол заяа сайхан. Дандаа юмыг сайхнаар бодож яваарай. Ийм байхад миний хүү сайн явна” гэж хэлэхэд нь “Баярлалаа ааваа л” гэж хэлсэн. Тэр цагаас хойш аавынхаа сургаалыг сэтгэлдээ байнга бодож өдийг хүртэл сайн, сайхан амьдарч байна.

-Тантай ингээд ярилцаж суухад “Гоё, сайхан байна” гэх үгнүүдийг байнга хэлэх юм. Та ер нь амьдралдаа “Ядарлаа, хэцүү юмаа, шантарлаа” гэх үгсийг хэлж байгаагүй бололтой шүү?

-Санаа сайхан бол заяа сайхан гэж мэргэн ардын маань үг байна. Дандаа сайхан юм бодож явахаар биелдэг байхгүй юу. Ямар нэгэн юманд санаа зовоод л байвал сэтгэл санаа нь тогтворгүй болно. Надад ийм юм ерөөсөө байдаггүй. Аливаа зүйлийг өөдрөгөөр харж болно, бүтнэ гэж бодож явдаг. Юмнаас шантарч болохгүй. Хийнэ, бүтээнэ гэсэн бол тууштай л байх хэрэгтэй. Өдий хүртэл наслахад ядрах, зовох, жаргах цаг байна. Өвөө нь одоо жаргаж байна. Хүүхдүүд өслөө ажил төрөл хийцгээж байна. Юмаар дутаагүй, бүх юм бэлэн байна. Энэ чинь жаргал байхгүй юу. Өдий насан дээрээ хүний гарт орчихвол яах юм бэ. Би зовж байна, зүдэр ч байна гэж ерөөсөө боддоггүй хүн шүү дээ.

-Бидэнд цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Та уншигчдад маань ерөөлийнхөө үгийг хайрлана уу?

-Бие биенээ хайрлаж, хүндэлж ажил хийхдээ үнэнч, шударга, хөдөлмөрч байгаарай. Хайр гэдэг агуу юм шүү. Олон хайр байдаг. Хайранд их учир бий. Хүн амьтантай эвтэй найртай, бие биедээ тустай, дэмтэй яваарай. Нэгэндээ буруу саналгүй сайхан зүйлс байнга бодож яваарай л гэж захиж хэлье дээ. 

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

image

image

 


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.91] 2023-06-01 01:33:33

Эвий миньдээ сайн хүний үр сүүт гүүний унага гж агуу хүний үр ямар баян цатгаландаа ийм ажил хийж бхав ийм сайхан хүмүүс цөөрөөд л бнадаа

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:54:19

giMeLf http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:55

ZOCHIN [198.16.66.124] 2019-03-01 01:01:16

ЭНГИЙН ХЭРНЭЭ ИХ УХААН ХАЙРЛАХ САЙХАН ӨВӨӨ БАЙНА МОНГОЛ ХҮН БҮР ИЙМ БАЙХАД ЭНЭ УЛС ОРОНД БИЕ БИЕЭ МУУ ХЭЛЭХ ХУДЛАА ХҮН МУУЛАХ ГЭСЭН НҮГЭЛТ ЗАНГҮЙ ЗӨВ ХҮМҮҮЖИЛ ХҮН БАЙХ ЧАНАР ҮНЭРТЭЭД БАЙНА ДАА

Зочин [202.179.31.242] 2019-03-01 00:54:36

эрүүл энхийг хүсье

baingiin uilchluulegch [103.14.36.18] 2019-02-28 09:00:18

Үнэхээр сайхан сэтгэлтэй, маш эелдэг мундаг өвөө шүү. Өглөө бүр инээгээд л угтдаг. Аав, ээжээсээ ч настай хүнийг ингэж байхад хүндлэн хайрлахгүй байхын аргагүй. Ийм настай хүн ингэж ажиллаад байхад залуус бид арай байна шүү.

Би [202.21.106.154] 2019-02-28 07:46:26

Цэндээхүү гуйн өөр нэг хүү бий. Тэр аавтайгаа тун адилхан.

Bayarkhuu J [182.160.1.112] 2019-02-28 02:12:14

Z . TSendeekhuu Minii emee eejiin duu yum shuu dee

Зочин [66.181.161.31] 2021-11-07 06:52:58

sn bnu dugaara vldgec ta holbgdh gsin

Зочин [150.129.140.215] 2019-02-28 05:05:25

Үнэхээр аугаа жүжигчин хүн байсан даа

Одон [202.9.42.244] 2019-02-28 01:50:01

Гарт орсон ергес шиг цеехен цеехен хумуус менгее телж байгаачээ

Бадрах овгийнхон [66.181.183.56] 2019-02-28 01:43:21

цэндхүү гуайн ойрын хүмүүс байдаг шүүдээ уулзмаар байхынмаа. Бүхэл бүтэн альбом нь байгаа манайханд

Зочин [66.181.160.99] 2019-02-28 01:31:21

Urt nasalaarai

Иргэн [178.62.208.24] 2019-02-28 01:06:20

Тэр приусны жолооч залуу үхлээ юу Пүүжгээ нар уу хаа явсан газраа

ӨНДӨР [202.131.243.186] 2019-02-28 01:00:48

ААВ НЬ АГУУ ЖҮЖИГЧИН БАЙСАН, ХҮҮ НЬ МӨН АГУУ СЭТГЭЛТЭЙ ЮМ.

Мягмар жав [203.91.115.44] 2019-02-27 14:34:50

Өвөөдөө хайртай шүү урт удаан наслаарай

Зочин [202.179.31.32] 2019-02-27 09:14:09

Аав чинь мундаг жүжигчин шүү. Алтан үеийн бүх жүжигчид мундаг. Тийм биш байсан бол бид жилдээ 2 удаа баяраар бүх сувгаар хэдэн киног нь цээжилтлээ үзэхгүй байх байсан.

Зочин [202.126.89.197] 2019-02-27 23:02:44

Uzsen ch uiddaggui goe kinonuud shuu

Зочин [64.119.16.136] 2019-02-27 02:22:38

Ямар сайхан өөдрөг хүн бэ? Сайхан буурай бн даа. Зарим нэг өвгөцүүл ч хэцүү шүү яахаараа тийм хадар ядар зантай байдын юм хум ярих гэхээр эв хав нь олдохгүй. Биедээ таарсан ажилаа хийгээд эрүүл явж байх шиг сайхан зүйл эдэнд минь байхгүй л дээ нээрээ.

Должинсүрэн [202.126.89.24] 2019-02-27 01:01:02

Ямар сайхан эрүүл чийрэг хүн бэ? Аавтайгаа ямар адилхан юм бэ ? Танд урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе Бодоогийн дүр чинь Цэндээхүү гуайн өөр кинонд тоглосон дүр шүү Өглөа кинонд тоглосон дүр шүү

Зочин [203.91.117.8] 2019-02-26 16:08:56

Агуу хүн байна, үнэхээр сайхан жинхэнэ хүн байна. амжилт

Зочин [202.9.42.88] 2019-02-26 15:53:18

Цэндээхүү гуай мундаг жүжигчин, ярих юм байхгүй ... хүү нь үнэхээр адилхан юмаа

Зочин [202.21.106.105] 2019-02-26 15:12:50

Zuragtaar ch bilu soninoos bilu tsendeehuu guaig uuriin gsn huuhedgui bsan gj unshij bsan

Зочин [193.6.53.148] 2019-02-27 14:18:16

Harin tiin, ganz bie hun, ih nyambai, hool undaa hureenii lam nar shig iddeg ih nariin hun bsn gej unshij bsn

Зочин [24.111.75.32] 2019-02-26 15:07:42

Тэр хөгшин чинь одоо байдаг билүү л гэж бодлоо ш дээ ямар адилхан юм бэ? Та сайхан хүн байнаа урт насалж удаан жаргаарай.

ц [202.9.42.22] 2019-02-26 12:41:28

сайхан хөгшин байна.

irgen [66.181.161.34] 2019-02-26 11:06:23

Serelt kinonii Bodoo maaramba bish ee! Khoyr uur kinonii dur! Medeed baigaa ym shig, Medekhgui ch baigaa ym shig!

Т [202.179.31.109] 2019-02-26 09:41:33

ХӨӨРХӨН ӨВӨӨ БАЙНА.

Irgen [139.5.219.170] 2019-02-26 09:08:45

Yag aav shu

Зочин [202.180.218.37] 2019-02-26 05:36:34

Биш гээд хэлчих вий гэсэн шиг адилхан юм байна... эрүүл энхийг хүсье

Zochin [27.210.191.181] 2019-02-26 09:04:18

Harin tiin yamar adilhan yum be buur ter nuden geech,saihan buural bnaa huuhduuden sain harj handaarai iim saihan buuraigaa,zarim durakuud tiim buduuleg hogshin nastai huniig yaj ehnerees avaarai gej helj bnaa hedheen jiliin daraa chi ihogshirno sh dee.

Зочин [202.179.31.17] 2019-02-26 04:58:16

Адилхан байна. Ажил хийгээд мундаг байна. Солонгос яваад хүүхэд хараад 80-тай гэхэд мундаг байна.

Зочин [66.181.187.68] 2019-02-26 03:52:27

Энэ газа байрныхаа дзэн байх шүү Түрээсийн байр хайж яваад очиж уулзаж байсан юм байна хэдэн жилийн өмнө Яхир хүн байсан шиг санагдахын аан ийм удам судартай байжээ даанч их харсан хүн байсын хэхэ

Zochin [27.210.191.181] 2019-02-26 09:23:45

Dutuu unshaal hogshin hunees hurtel oo irchhiinmaa odiii nasnii hun yahir bargiin yum bhgui yadiin zaluuchuud hurtel yahir bdag biz dee dandaal hun oontogloj bdag archaagui zangaa bolioch

Зочин [124.158.92.36] 2019-02-26 05:25:55

chi anduurch bna sain unshaach dee uvgun end ajlaad 6 sar bolj bna gj bna. Yuniichine chinii hedenjiliin umnuh yahir uvgun. Dandaa surug yum bodoj bn chi

Зочин [203.91.118.122] 2019-02-26 03:45:40

ямар сайхан эерэг юм бэ, аавын захиас бол мундаг, хүн чанараа алдахгүй л байх ёстой

ККК [202.179.26.26] 2019-02-26 03:13:38

БЭРХ ХӨГШИН БАЙНА. САЙХАН Ч ЯРИЛЦЛАГА БОЛЖ. СОНИН Ч ХҮН БАЙНА.

толио [124.158.95.5] 2019-02-26 03:05:25

гүй ээ бүр яг шүү хөөрхөн юм бэ. Урт наслаарай.

туяа [124.158.95.5] 2019-02-26 03:04:04

Ямар хөөрхөн юм бэ. Аавтайгаа их адилхан юм аа. Танаар бахархаж байна. Урт удаан наслаарай.

Иргэн [202.9.42.28] 2019-02-26 02:26:35

Адилхан андуурмаар хөгшин байна даа урт наcалж эрүүл тунгалаг байхыг хүсье


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.