"Утгын чимэг" наадам 18 цагаас эхэлнэ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Өнөөдөр МЗЭ-ийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна. Эл бэлэг дэмбэрэлтэй өдөр "Утгын чимэг" наадмын шилдгүүд тодорно. Наадмын үйл ажиллагаа болон шагнал гардуулах ёслол орой 18.00 цагт Монголын хүүхэлдэйн театрт болох юм. Энэ жилийн "Утгын чимэг" наадмыг МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит болгон зохион байгуулж буй. Д.Намсрай нь 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Тэрээр1987 онд Москва хотод А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. 1971 оноос уран бүтээлээ эхэлж “Гандирсын хотын Хандармаа минь" 1981, "Зуны тэргүүн сар" 1983, "Тооройн төгөл" 1986, "Жамухын өчил" 1986, "Талд ургасан бодол" 1987. "Цэнхэр Сэлэнгэ" роман 1997 зэрэг ном бүтээжээ.

Энэ жилийн "Утгын чимэг" наадамд доорх арван өгүүллэг шалгаран үлдээд байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.226] 2020-01-09 05:41:53

Юу ч хамаагуй ( усгийн дурэм , огуулбэрийн найрлага ч онгосон хэрэг ?!) бичээд ХЭВЛУУЛЧИХСЭН байхад л зохиолч , галзуу хуний одрийн тэмдэглэл биччихсэн байвал бур супермодернист ...

Зочин [202.126.88.197] 2020-01-09 05:18:31

Сайхан хүний нэрийг бариад Баяржаргал гэдэг нь дахиад энд оролцох байх даа..


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.