Оросын тал Ялалтын баяраар гал зогсоохоо мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд гал зогсоох шийдвэр гаргасан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

"ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путиний шийдвэрээр, хүмүүнлэгийн үүднээс, Ялалтын 80 жилийн ойн өдрүүдэд тавдугаар сарын 7-8-нд шилжих шөнийн 00:00 цагаас тавдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэл Оросын тал гал зогсоохоо зарлаж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Мэдэгдэлд дурдсанаар, Оросын тал энэ хугацаанд “байлдааны бүх ажиллагаагаа” зогсоох ажээ. Москва мөн гал зогсоох санаачилгад нэгдэхийг Украины талд уриалаад, хэрэв Украины тал Москвагийн зарласан гал зогсоох дэглэмийг зөрчвөл "тохирох хариу арга хэмжээг авах болно" гэдгийг мэдэгдсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский В.Путиний мэдэгдлийг "хууран мэхлэх ээлжит оролдлого" гэжээ. "Украины тал дайныг зогсоохын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаа боловч Оросын тал бүхнийг няцааж, АНУ-ыг төөрөгдүүлж, хууран мэхлэхийг оролдож байна" гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд түр зуур бус бүрмөсөн гал зогсоохыг хүсэж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгдсэн байна.

Оросын тал өмнө нь Улаан өндөгний баярын үеэр буюу дөрөвдүгээр сарын 19-21-ний хооронд гал зогсоохоо мэдэгдэж байсан бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхийг зөвшөөрч, сунгах санал тавьж байсан юм. Гэвч талууд гал зогсоох дэглэмийг зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгаж байв.

Д.Жаргал


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.20] 2025-04-29 23:06:24

Украин оростойгоо учираа оломоор юмдаа.хэл соёл нэгтэй ард түмэн энэ дайн европод л ашигтай украин хэзээ ч оросыг ялахгүй шүү дээ.зеленский үнэхээр тэнэг новш юмдаа.зеленский бол зүгээр европийн утасан тоглоом.!!!Би хэн нэгэн жавхлан нэрэн бугын мөнгөн багваа гэлээ. Анд удирдахад Итгэл

Зочин [66.181.190.114] 2025-04-29 22:47:02

Зөнөг нацист пүүтэн дайн эхлүүлчээд ямар амаараа хуцдаг нохой вэ Зеленский бол агуу эх оронч зоригт удирдагч пүүтэн алуурчны үгэнд орж болохгүй пуужинд, дронд, бүр итэвхтэй дайт УКРАЙН МАНДТУГАЙ орос бол дэлхийн онигоо

Зочин [202.9.47.56] 2025-04-29 22:40:05

Барууны тавиул , утсан хүүхэлдэй, манкуурт боол Зелитэй адил хүн гэхэд хэцүү малан толгойтнууд хаа сайгүй бий манайд ч цөөнгүй, солиот Со, салга саарал, Бүүбур тэргүүтэй нөөвар мэтийнхэн бий бий. Харин USAID-н амыг барьснаар дуу нь ер нь сулраад, үг нь цөөрөөд байгаа.

Зочин [202.9.46.20] 2025-04-29 21:56:49

Зеленский гэж усан тэнэг хэзээ ч ялахгүй дайнд олон залуусийн амь насаар тоглож байна энэ новш сэтгэцийн өвчтэй байхаа украинчууд энэ хошин шогийн жүжигчинээс салж жинхэнэ улс төрч ухаалаг ерөнхийлэгчтэй болох хэрэгтэй байна.

Украйн яасан ч арчаагүй, өөдгүй болчихсон юм бэ? [103.57.95.109] 2025-04-29 21:08:56

Дайнд ялагдаж байгаа тал арчаагүйтэж, юү болохыг ч тооцох ухаангүй болчихож. Украйнчууд 5-р сарын 9-нийг МӨН тэмдэглэнэ, түүндээ Европын Холбооны зарим томчуулыг урьсан гэсэн биздээ? Энэ баяраа тэгээд ЯАЖ тэмдэглэх юм бол оо?

Зочин [202.9.40.78] 2025-04-29 20:06:37

Үнэхээр зөнөжээ

зочин [66.181.190.199] 2025-04-29 20:00:27

73 настай энэ хүний үгэнд үнэмшиж болох уу?

ЗОЧИН [122.201.31.100] 2025-04-29 11:29:33

ЭНЭ БОЛ УКРАЙНД ТОМ БОЛОМЖ. ПУУЖИНДААД ДРОНДООД БАЙ ЭСЭРГҮҮЦЭЛ АЛГА.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000