С.Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг алдагдуулж, зарах гэсэн хэсэг бүлгийн явуургүй оролдлого эрчимжиж байна

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газрын саналыг авахаар энэ сарын 6-ны өдөр хүргүүлсэн. Уг хуулийн төслийг хэлэлцэж, баталснаар байгалийн баялгийн үр шимийг тэгш хүртээх, зөв зохистойгоор ашиглах чиглэлд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдсан бодлогын өөрчлөлт, шинэчлэлт эрчимтэй хийгдэх нөхцөл бүрдэх юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох (IPO гаргах) шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-30 хувиа зарах нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус үйл ажиллагаа-

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг хувьчлах асуудал яригдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэн тэргүүнд шийдэх асуудал бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг худалдах, арилжих асуудал. Өмнө нь УИХ-д танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлэх, бусад санхүүжилтын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор энэ ажлыг хийнэ гэж байсан. Харин одоо нэг тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарж, борлуулах асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус үйл ажиллагаа гэж харж байна. Ийм учраас УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ асуудлыг Засгийн газар дур мэдэн шийдэх бус, УИХ-аар оруулж шийдүүлэх нь зүйтэй юм. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ хэлэлцэх боломжийг бүрдүүлье гэж “Тавантолгойн 30 хувьд IPO гаргах тогтоолыг хүчингүй болгох” тогтоолын төслийг өргөн барьсан.

Тавантолгойн үнэ цэн ямар билээ. Сүүлийн жилүүдэд Тавантолгойн нүүрсний борлуулалтаас Монгол Улс төсвийнхөө багагүй хувийг бүрдүүлж байна. Өндөр ашигтай ажиллах боломжтой. Ийм цаг үед энэ уурхайн үнэ цэнийг алдагдуулах, зарж, борлуулах гэсэн хэсэг бүлгийн явуургүй оролдлого эрчимжиж байна. Ямар ч тохиолдолд “Тавантолгойн” хувьцааг худалдах биш өөрийнх нь борлуулалтаас цэвэр ашгийг нь өсгөх замаар уурхайн үр ашгийг дээшлүүлэх бүрэн боломжтой. Иймд зарж, борлуулах асуудлыг Ардчилсан намын зүгээс эсэргүүцэж байгаа.

-Жилд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа нь өөрөө бодит үр ашиг-

-IPO гаргавал Тавантолгой компани олон улсын зах зээлд илүү хяналттай, нээлттэй компани болох юм биш үү? Үр ашгийг нь дээшлүүлэх боломж байна гэлээ. Тэр боломж нь юу вэ?

-Тавантолгойн үр ашгийг нэмэгдүүлэх өөрийнх нь бодит боломж байсаар байтал 30 хувийг нь хувьчлах асуудал ярих нь зохимжгүй. Бодит орлогыг нь нэмэгдүүлэх замаар үр ашгийг нь өсгөх бүрэн боломж байна. Тавантолгойн уурхай жилд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэллээ. Энэ чинь өөрөө бодит боломж, үр ашиг. IPO хийх замаар хөрөнгө босгоод түүнийгээ юунд зарах гээд байгаа юм бэ. Ямар санхүүжилтын эх үүсвэрийг бүрдүүлэх гээд байна вэ. Үүнийгээ тодорхой болгох ёстой. Гэтэл ерөнхий зарчим, тооцоо судалгаагүйгээр яриад байна. Бид Оюутолгойн уурхайн асуудал дээр ийм байдлаар л алдаа гаргасан. Тухайн үед би УИХ-ын гишүүн байхдаа шаардаж байсан. Техник, эдийн засгийн үндэслэл, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, эргэн төлөлтийн хугацаатай холбоотой асуулт тавиад тодорхой ямар ч хариулт аваагүй. Ингэсээр байгаад энэ уурхайг эхлүүлсэн. Өнөөдөр ямар маргаанд хүрэв? Үүнтэй ижил Тавантолгойн уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн тооцоо судалгаа маш бүрхэг байгаа.

Нэгдүгээрт, Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, УИХ-аар энэ асуудлыг оруулан нарийн тооцоо судалгааг хэлэлцүүлж, холбогдох байнгын хороодоор ярьсаны үндсэн дээр асуудлыг шийдэх нь зөв.

“Тавантолгойн уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх, техник, эдийн засгийн тооцоо судалгаа маш бүрхэг байгаа”

-“Эрдэнэс майнинг” компани Тавантолгойн 30 хувийг худалдан борлуулах ажиллагааг хариуцаж байгаа гэж АН-ын зүгээс мэдэгдсэн. Энэ талаар тодруулбал?

- Засгийн газар гаргасан тогтоол, шийдвэртээ эргээд хяналт тавь. УИХ-ын чуулганаар, холбогдох байнгын хороодоор энэ асуудлыг оруул. Тэгж байж асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хууль эрх зүйн орчин байхгүй гэдэг тайлбарыг хийх нь ойлгомжтой. Иймд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх хуулийн нөхцлийг нь бүрдүүлье гэж хуулийн төслийг өргөн барьсан.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:40

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:31:49

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:31:48

Zochin [66.181.170.73] 2020-03-18 08:15:25

Tavantolgoi ene jil yamar ih ashigtai ajilsan tiimes uuruu hurungu burduuled tusludee heregluuleh buren chadvartai.

иргэн [66.181.183.246] 2020-03-12 15:39:47

Сонгуулиас өмнө ардын намынхан өмч хөрөнгө тасдаж авч улам баяжиж хөлжих юм биз ээ

зочин [192.82.72.98] 2020-03-12 13:33:06

Эрдэнийн болоод АНын зөв л болж таарлаа энэ удаад

Зочин [103.10.21.27] 2020-03-11 17:43:56

ЭТТ н 30 хувийн асуудлыг 1. одоогоор судалгаа хийж байгаа 2. УИХ р оруулна ЗГ дангаараа шийдэхгүй 3. Энэ асуудлыг 7сард шииднэ.4. Одоогийн ЗГ УИХ ЭТТг зарах эсэх асуудлыг шийдэхгүй 5. Дараагийн ЗГ УИХ р хэлэлцэж шийднэ гэсэн үг 6. ИЙМД СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР гэж ...

иргэн [107.167.109.160] 2020-03-11 15:45:30

с эрдэнэ хулгайч халзан хулгайч

Zochin [103.229.122.106] 2020-03-11 15:09:26

Erdenii tumen zuv

Зочин [66.181.176.165] 2020-03-11 14:48:13

Капитал банканд алдсан мөнгөө гаргаж өгөө тэгвэл үгийг чинь сонсоё

Иргэг [192.82.73.40] 2020-03-11 14:38:20

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг....Ийм бузар амьтаныг яаж хорвоо дааж явдаг бна аа?

Зочин [64.119.24.33] 2020-03-11 10:39:13

SUMYABAZAR UUL UURXAI MEDNE GEJ UO BAIXAVDEE. YAMAR CH BOLOVSROLGUI XOLS BAAS NI XANXALSAN EG MUU OMXII BIET BOX SHUUDEE. MUU TSAG IREXEER TURUUNII BOOS TOLGOID GARAX UOMDAA XA XA

Zochin [103.229.122.106] 2020-03-11 08:43:29

Ene Sumyabazar neg l udur ulsiig hohirooson hergeer eruugiin tsagdaa shorond duudahdahviide, anhaaral bolgoomjtoi l bgarai, yum ergeh tsag baidag shu.

Зочин [150.129.141.92] 2020-03-11 08:08:07

АЛУУРЧИН,ХУЛГАЙЧ ЭРДЭНЭЭ!! ЧИНИЙ МОНГОЛЫН ТӨРД ТАРЬСАН БАЛАГ МӨН Ч ИХ ДЭЭ! ХЭЗЭЭ НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ГАРАХЫГ Л ХҮЛЭЭЦГЭЭЖ БАЙГАА ШҮҮ!!!

Zochin [139.5.219.248] 2020-03-11 06:59:07

Мэдээлэл авья

Нямаа [66.181.186.36] 2020-03-11 05:48:35

Зайл

Zochin [103.212.119.102] 2020-03-11 05:00:09

Эрднээ чи бол бас л бүтэхгүй нөхөр гэхдээ Этт.н луйварийг зогсоочуул чамайг шүтэе

Зочин [202.21.109.56] 2020-03-11 05:18:32

Энд ямар нэгэн луйвар байхгүй харин наад луйварчин Бодон гахай чинь өөр шигээ юм бодож байгаа юм.

иргэн [66.181.161.18] 2020-03-11 04:20:07

Иргэдийн өмчийг иргэд нь мэдэх ёстой. эргүү нөхдүүд л МАН-д толгойгоо зарна даа. Ашигтай ажиллаад эхлэхээр нь зарах тухай ярьдаг, ашиггүй болохоор нь улсад авах гэдэг энэ улс төрчид улсаасаа урваж байгаа хэрэг. Сайханбилэгт хамаг бурууг тохоод МАН-ы дарга асан Баярын хийсэн эх орноосоо урвасан МАН- дарга нарыг огт ярихгүй байгаа Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар бас л урвагчид мөн биз дээ. Сайханбилэг, Элбэгдорж нарт ч ялыг нь үүрүүлэх хэрэгтэй.

зочин [66.181.161.48] 2020-03-11 03:37:16

Худлаа ярихгүй.Эрднэт шиг юм болохгүй.Хэрэв зарараар болвол их хурлаар орно гэсэн шүү дээ.Нэр хүнд олох гэж бүр аргаа барчих юмаа

Зочин [202.70.38.18] 2020-03-11 03:33:16

НИЙГМИЙН ДААТГАЛААС ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЛУЙВАРДСАН, БАЯНГОЛЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН ... ДАХИАД Л..

Иргэн [202.126.89.79] 2020-03-11 03:31:50

С.Эрдэнэ минь таван толгойгоос гадна оюутолгой , эрдэнэтийн 49% ийг төрийн мөнгөөр авсан , авилга офшор гээд шударга бүхний төлөө чангахан эрт дуугарахгүй яасан юм бэ ? Удахгүй сонгуулиар ард түмэн хэн нь хэн бэ гэж дүн тавих байх .

Зочин [66.181.161.102] 2020-03-11 02:12:17

Олигархууд дахин хулгайлах нэг арга бодоод олчихсон болтой. Сумьяа аварга одоохондоо ойлгоогүй юм уудаа. УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв.

Zochin [150.129.141.67] 2020-03-11 01:53:33

Ali ch nam garsan yalgaagui yum daa bugd l idehee bodno

Иргэн [203.91.119.42] 2020-03-11 01:46:00

Хэний ч зөв бай хамаагүй, Улсыг их хурлаар шийдүүлээ, хурлыг зурагтаар шууд дамжуулаад олон нийтэд үзүүлж ил тод шийдвэр гаргаа

Зочин [103.212.118.209] 2020-03-11 04:11:21

Дэмжиж бна!

ганаа [202.72.247.58] 2020-03-11 01:34:05

АРДЫН НАМЫНХАН АНХААР!! ТА НАР ЭНЭ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРАА БОЛИУЛААЧ. МОНГОЛ ТҮМНИЙ ХИЙМОРЬ ЛУНДААГ МАШ ИХЭЭР БУУРУУЛЖ, ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЛИЙН УУРХАЙ БОЛГОЖ БАЙНА.!

Зочин [64.119.23.46] 2020-03-11 01:05:50

Эрдэнэ гуай намын даргаа өгчвөл сонгуульд АН үнэмлэхүй олонхи болноо. МАН АН-ыг Эрдэнэтэй нь сонгуульд оруулбал илүү суудал авна. Эрдэнэгүй оруулбал МАН -д ПЕПСИ-ны лааз л олдоно

Зочин [182.160.36.132] 2020-03-11 01:02:13

Эрдэнийн саналыг дэмжиж байна

Irgen [64.119.25.214] 2020-03-12 01:55:23

Дайны хажуугаар дажин гэгчээр өмхий гахай улс төр битгий хийгээд бай. Дуугүй хэвт. Чиний хулгай худал багадаагүй шүү.

Зочин [139.5.219.92] 2020-03-11 00:54:25

Танай элбэгдорж чинь тавантолгойг зарах гэж байсан шдээ , чи тэр элбэгдоржтойгоо хамт шорон

Зочин [139.5.219.33] 2020-03-11 00:49:10

Сонгуул дөхөөд ирхээр эд нар ард түмэн бидэнд их хайртай болох юм бид одоо хуурагдах аа болсон шүү мэдэж аваарай та нар

Зочин [66.181.176.40] 2020-03-11 00:27:50

Энэ том шилдэг луйварч ийм юм ярьж шоудох ямар нvvр байх юм бэээ???!! Эхлээд бие ээ зас!! Дараа нь бусдыг сурга.

Batbayar [202.126.88.228] 2020-03-11 00:27:14

Ene hun odooch byar ni humigdaad l bn da.

Иргэн [66.181.176.128] 2020-03-11 00:10:28

Улс төр болгодог Одоо бас Уг нь төмөр замаа тавих ёстой байх Хамгийн том хулгайч нь алга болгосон Гадны улсын шахалт доор эх орныхоо эрхашгаас урваж Энд тоодгор оролцсон баых Эсвэл хэн дийлэхиыг хараад дийлсэн талд нь орж суусан яОдоо нүүрс угаах үйлдвэр гар хөл бологсдоороо дамжуулж Чойрт хийсэн 5Толгойн нүүрсиыг хямд авах сонирхолтой Их мөнгатэй бол Монголд бүгдийг худалдаж авч болно гэдгийг ойлгосон Иймээс улайрсан Энэ махан толгой хийсэн хэргүүдээсээ айгаад одоо намын дарга нэртэй болсон Ахлах зөвлөх нь Эрдэнэ ярина тайлбар өг гэсэн гээд ярьж байна Ядаж субординаци этик зарчим гэж ч алга

zochin [122.201.19.99] 2020-03-11 00:00:46

AN-aar l zaalgabal gej dee. Ta nar shig xogiin shaaruud axij ix xurald orood xereggvi bizdee. Dandaa eerseddee ashig xaij baidag adgiin luivarchid.


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.