Монгол-Япон сургалтын эмнэлгийн санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийг цогцоор нь шийднэ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ё.Баатарбилэг сайд, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки, БСШУСЯ, ЭМЯ, Сангийн яамны холбогдох газрын дарга, АШУҮИС-ийн удирдлагууд тус эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, дуран зэрэг хэд хэдэн тасгаар орсны дараа эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

АШУҮИС-ийн судалгаа, эрдэм, шинжилгээ, сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болоод буй тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Анх Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулсан боловч, цаашид АШУҮИС-ийг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэж үзсэн учраас Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар БСШУС-ын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн юм. Тиймээс салбарын сайд сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, холбогдох шийдвэрийг танилцууллаа.

Хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн ч санхүүжилтээс болж зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаа эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн эмнэлэг дээр өр үүсч, эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлийн дутагдалд оржээ.

image

Сайд Ё.Баатарбилэг эхний ээлжинд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа урсгал зардлыг Засгийн газар, холбогдох яамд хамтран шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Түүнээс гадна дутагдалтай байгаа 10 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдэхээр болж байгаа, Сангийн яам холбогдох хэлэлцээрийг хийсний дараа ажлыг нэн даруй эхлүүлнэ. Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн гэлээ.

Мөн эмнэлэг дээр үүсээд буй 800 гаруй сая төгрөгийн өрийг шийдвэрлэхээр боллоо. Ингэснээр эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:50

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:49

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:50:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:50:33

irgen [202.9.40.94] 2020-03-23 02:54:23

MANd sain seheeten zendee.Darga.said naraa dan elbiisen chadvargui huneer tavih uom.Mieetei yaj yrij blaa.Ayduu zeelen zantai gd EnhAmaglan Baatarbileg 2 orlon toglogch bolood bsan.Ene suudal n shagnal bish bizde.Ene nevtruulegt orohooso l tatgalzaj chadahgui teneg humuus bga bizde.Za Saraa.Tsolmon 2 bol buur tsaashaa.Huuk iim humuuseer ajil udirduuldag n eert n muu ner irne shu.Hichneen shan zaluuchuud bga shu.

Зочин [64.119.19.199] 2020-03-21 05:42:27

Фото зурагчины мэргжилтэй суулд сэтгуулч болсон ийм л хогшин авгайгаар монголын ард тумний эруул мэндийг мануулж бдаг таарсан таар шуудай даа хурэлсух

Зочин [103.212.116.85] 2020-03-21 04:52:23

Халх голын дайн бол хоёр талын хилийн зөрчилөөс үүссэн тулаан гэж Япон улс үздэг. Халх голын дайныг эцэг өвгөдийн нутагт халдлан довтолсон эзлэн түрэмгийлэгчийн эсрэг хийсэн ариун дайн гэж ойлгодог Монголын ард түмэн. Эзлэн түрэмгийлэх дайны төлбөр нэхдэг Монгол улс, нөгөө талд хилийн зөрчил гэж үздэг япон улс бий. Үүнийг эцэстээ буцалтгүй тусламж өгөхөөр болж шийдсэн. Энэ эмнэлэг бол халх голд амиа зольсон эрэлхэг монгол баатрын гавьяаг үнэлсэн зүйл гэж ойлгож байна. Монгол-Япон сургалтын эмнэлэг нь монголын ард түмэнд бэлэгсэн зүйл юм. Гэвч дангаараа АШУҮИС өмчлөх нь байж боломгүй. Өмчлөлийн асуудал яригдаж байгаа тул тун нухацтай хандах нь зөв. Хувийн хэвшлийн анагаахын сургуульд нээлттэй байж сургалтын эмнэлэг бүрэн утгаа олох ёстой.

зочин [115.65.46.112] 2020-03-20 14:35:42

Японы стандартын дагуу баригдсан, гадаа автомашины зөндөө зогсоолтой үнэхээр сайхан эмнэлэг юм билээ, гэхдээ ажилтнууд ба үйл ажиллагаа нь арай хэтэрхий хүнд сурталтай, зүгээр суусан, ажлын цагаар хувийн асуудлаа гар утсаараа ярьсан, хүний асуултанд хариулах завгүй утсаараа л ярьдаг, угтах ба мэдээллийн үйлчилгээ нь маш муу юм билээ. Яг энэ байдлаараа цааш үргэлжлэн ажиллана гэвэл Монголын жирийн ард иргэд эмчилгээ үйлчилгээ энэ эмнэлгээс авна гэж ёстой байхгүй юм билээ. Маш хүнд сурталтай, баахан бичиг цаас шаарддаг, хүнийг ялгаварлан ханддаг ёстой сонин ажилтнуудтай юм билээ.

Оюутан [66.181.161.95] 2020-03-20 09:14:52

Энэ тэнэг захирал нь нэг ч эрдэм шинжилгээний өгүүлэл дүгнэчихэж чадахгүй хоосон нам дагасан хулгайч . Бас өрөөндөө албан бусаар зэрэг дэв өгнө. Болохгүй бүтэхгүй болгоны ард энэ байж байдаг

Зочин [59.153.114.74] 2020-03-20 09:09:09

Акуулуудын амнаас амьд гарна гэж байдаг байхнээ. Гайхалтай.

Зочин [202.9.46.144] 2020-03-20 08:09:59

Багш нар нь амьдралдаа хүн эмчилж үзээгүй үзэхийг хүсдэггүй нөхдүүд шүү дээ. Нэр хүнд нь шалан дээр навс унан гээд өөрсдөө ажилдаггүй юм байнлээ

зочин [103.212.118.197] 2020-03-20 08:01:21

Захиралыг нь солиоч нам дагасан далдагнасан юм.

зочин [103.10.22.57] 2020-03-20 07:30:22

Саад Сараа бас энд хуруу дүрсэн юм байна л даа.энэ хүнд ичих булчирхай алга даа хөөрхий

Зочин [122.201.19.99] 2020-03-20 07:18:06

юугаараа илүү эмнэлэг вэ

Зочин [202.55.188.82] 2020-03-20 06:57:08

Сайхан шинэ эмнэлэг . Гэхдээ дотор нь ажиллаж байгаа Монголчууд эмнэлэгээ Монголчлох тал бага зэрэг ажиглагдсан.... Багш эмч нар нь өөрийнхөө оронд залуухан оюутан нараа ажилуулчхаад өөрсдөө хувийн ажлаа амжуулаад алга болох зэрэг...

Зочин [66.181.186.204] 2020-03-20 06:52:08

Анх Боловсролын яамны харьяа байсан, дараа нь сэгсгэр Сарангэрэл мундагдаад авсан, одоо нурааж хаячаад буцаагаад Боловсролын яаманд нь егч байна. Хэнийг хаацайлж юу бичээд байдаг юм дэ, хаалтын гэрээтнvvд минь дэ?


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.