Нефтийн үнэ өсжээ

Н.Баярмаа / Эдийн засаг

Европын Холбооны удирдагчид эдийн засгаа сэргээх багцын талаар тохиролцоонд хүрч, коронавирусний вакцины туршилтуудын талаар найдвар төрүүлсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор нефтийн үнэ мягмар гарагт нэг гаруй ам.доллароор өсчээ.

“Brent” маркийн нэг торх нефтийн фьючерс хэлцлийн үнэ 1.04 ам.доллар буюу 2.4 хувиар өсөж, 44.32 ам.долларт хүрчээ. Мөн “WTI” маркийн нефтийн нэг торхын үнэ 41.96 ам.долларт хүрсэн нь 1.15 ам.доллароор буюу 2.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нефтийн үнэ сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд хамгийн өндөр хэмжээндээ хүрч буй нь энэ юм.

Мягмар гарагт ЕХ-ны удирдагчид 750 тэрбум евро буюу 859 тэрбум ам.долларыг коронавирусний халдварт нэрвэгдсэн орнуудад дэмжлэг үзүүлэх тохиролцоонд хүрсэн юм. Мөн коронавирусний вакциныг түгээж эхлэхэд олон сарын хугацаа шаардлагатай хэвээр байгаа боловч эхний нааштай үр дүнгүүд гарч эхэлжээ. Үүний зэрэгцээ хэд хэдэн компани “COVID-19”-ийн эсрэг дархлаа үүсгэх шинэ эмүүдийг гарган авахаар туршиж байгаа ажээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.1] 2020-07-22 20:10:45

бензиний үнээ нэмэх нүхээ бэлтгэж байгаа царай

Найс [211.36.142.99] 2020-07-22 15:08:36

Nice


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.