С.Ганбаатар: 500 сая төгрөгийн цэцэрлэгт хүрээлэнг зургаан тэрбумаар барьж байгаа нь Монголын гутамшиг

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-уих-аар 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байна. Цар тахал гарч, давагдашгүй хүчин зүйлээс болж, орлого тасраад байгаа энэ үед бид яах ёстой вэ?

-Их алдагдалтай л төсөв тодотгож байна даа. Төсөв бол орлого зарлага хоёр л гэсэн үг. Энэ хоёр тэнцчихвэл алдагдалгүй гэсэн үг. Гэнэт мөнгө орж ирж орлого ихэсвэл тодотгодог. Төсөвт орж ирсэн энэ мөнгөөр үйлдвэр барих уу, сургууль барих уу гэдгээ ярих гэж тодотгодог юм. Орлого орж ирнэ ээ гэж бодож байтал гэнэт унавал мөн тодотгодог. Энэ алдагдал дээр аль сургууль, аль эмнэлгээ хасах вэ гэдгээ л ярьдаг. Бид маш том алдагдал үүрч байна. Уул уурхайн экспортын баялаг 25 хувиар орж ирнэ гэж тооцоолж байснаасаа уналаа. Гэтэл Оюу толгой, рио тинто 100 хувь явдгаараа явж байгаа. Цар тахлын үед онцгой байдал үүсч, давагдашгүй хүчин зүйл бий болоод байна. Энэ үед Оюу толгойтой хэлэлцээрт орооч ээ. Ц.Даваасүрэн, Тэрбишдагва, Бат-Эрдэнэ аварга гээд олон гишүүд Засгийн газарт Оюу толгойтой хэлэлцээрт орох эрх зүйн боломж өгсөн. Төсөв ярьж л байгаа бол орлогоо ярь. Орлогын хамгийн том боломж Оюу толгой.

-Цар тахлаас болж нүүрс тээврээ зогсоосон үед Оюу толгой 100 хувь тээврээ хийж байсан юм уу?

-Рио тинто монголын улстөрчдөд нөлөөтэй байна. Монголын Засгийн газрыг барьцаалсан байна гэж би үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 71 тонн алт, 250 тонн алттай тэнцэх баялаг Оюу толгойгоос гарсан. Далд уурхай ашиглалтад орохоор бүр ч их нэмэгдэнэ. Оюу толгойг шалгах ажлын хэсэг өнгөрсөн парламентын үед байгуулагдаж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

-2020-2021 оны улсын төсвийн төсөөлөл нэлээд өөдрөг байгаа...

-Сангийн яам өөрөө мөнгө тарьдаг байгууллага биш шүү дээ. Жирийн иргэд татвар төлөгч, бизнес эрхлэгчдээс мөнгийг нь хурааж авдаг л байгууллага. Тэр мөнгөө буцаагаад бизнес эрхлэгч болон жижиг дунд үйлдвэрлэгч, жирийн иргэдэд хуваарилдаг. Өөрөөс нь аваад, өөрсдөд нь буцааж хуваарилахдаа заавал зөвшилцөж байх явдал бол нийгэм, эдийн засгийн үндсэн зарчим. Үүнийг Нийгэм, эдийн засгийн гурван талт хэлэлцээрээр хийдэг. Сангийн яам, Засгийн газар бизнес эрхлэгчдээс хэдэн төгрөг хурааж авсан, хаанаас яаж авав, энийгээ яаж зарцуулах вэ гэдгээ Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын нэгдсэн холбоотой зөвлөлдөж, зөвшилцсөн үү. Хуулиараа зөвшилцөх ёстой юм. Энийг хангалттай хийгээгүй, өрөөн дотроо өөрсдөө бодоод суугаад байсан байж болно шүү дээ. Энэ жил хасах нэг хувийн өсөлттэй эдийн засагтай байгаа шүү дээ. Хасах нэг гэдэг онцгой аюултай тоо. Ирэх жил 2021 онд нэмэх 7.2 хувийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт бий болно гэж Сангийн яам оруулж ирлээ. Үндсэндээ 8.2 хувийн өсөлт орж ирж байна. Энэ бол зүгээр л тэнгэрээс таатаг тоо биш.

Энэ дээр тулгуурлаж бид төсвөө хийнэ. Мөнгө хэвлэж, юмны үнийг хөөрөгдөж, эдийн засгаа өсгөнө гэж байгаа бол андуурал. Арай тэгж бодоогүй байх. Яг аль уурхай, аль ашигт малтмал дээр юм өсөх гээд байгаа юм бэ. Эсвэл юу үйлдвэрлэх гээд байгаа юм. Төсвийн төсөөлөл ийм өөдрөг байгаа нь ямар бодит дүн шинжилгээ, шинжээч экспертийн дүгнэлт гаргасан юм. Олон улсын аль байгууллагын барометрийг ашигласан юм бэ гэдгээ тодорхой болгох нь хамгийн чухал. Бид бодитойгоор төсөвлөдөг болмоор байна. Бодитойгоор төлөвлөдөг болмоор байна. Ийм гурван зүйлийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр би илэрхийлсэн. Эдийн засгийн өөдрөг байдлыг мэргэн хүн шиг тааж бичдэггүй юм аа. Ямар шинжилгээ, дүгнэлтүүд гарсан юм бэ гэдэг чухал. Хоёр жил уначихсан, одоо босох гээд байна гэдэг тайлбар яриад байгаа юм л даа.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЯРХҮҮГИЙН АМАРТҮВШИН


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:03:03

YlpLZO http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:33:59

YJ5upU http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:02:53

3oFhIf http://pills2sale.com/ levitra nizagara

mgl [202.9.46.95] 2020-09-02 05:14:35

Ganbaatar zuv yarij bn aa. Yer ni Mongoliin uriig nemegduulj baigaa hariin daisnaas hortoi chutguruudtei 1 udur tsootsoo hiijnhariutslagt tath tsag ireh bailgui dee

Иргэн [203.91.114.244] 2020-09-02 01:59:47

Босоо Ганбаа Буян Жагаа Хүзүүгүй Эби эд бүгд уран илтгэгч нар харин уран илтгэгч нараас Гитлер Муссолини Бандааш Гантулга нар төрсийм даа тэгээд ийм хүмүүсийг сонгосоор лекцийг нь сонссоор суух уу

МО [60.34.232.241] 2020-09-01 08:32:13

- Гишүүний ярьж байгааг дэмжиж байна. Төсөв, түүний зарцуулалт болон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бууралтыг тодорхой үр дүн дээр суурилж тайлбарлах хэрэгтэй, тэгэхгүй бол дараагийн үр дүнг яаж дүгнэх вэ.. - Оюу толгойгоо ашиггүй ухуулаад байх юмуу, Монголын ард түмний амьдрал хэцүүдэж байна, өр нэмэгдэж байна. Оюу толгой бол Монголын ард түмний өмч, иймээс дотоодын хуулиараа зохицуулаад гэрээг хүчингүй болгож болно. Энэ асуудал дээр гишүүнийг эерэг үр дүн авчирна гэдэгт итгэж байгаа шүү.

иргэн [202.179.27.94] 2020-09-01 08:07:03

арай хэтэрхий идэж байна. даа хууль хяналт гэж байхгүй юу

Зочин [64.119.20.11] 2020-09-01 00:07:00

зиаа!! Манай хvний шоу ч эхэллээ дээ!! Гое гое юмыг гэнэт гэнэт палхийтэл цацаж байгаад 4 жилийг ард биднийгээ уйдаахгvй енгереехее харинч нэг мэдэхтэйгээ болсон байлгvй дээ!!

Иргэн [203.91.114.244] 2020-09-02 02:04:00

Жинхэнэ шоучин уран илтгэгч шүү дээ Лектор төвийн нэлээн томоохон төлөөлөгч Лектор төвөөс Эби Ганбаа бандааш Гантулга нар төрсөн байдаг даа бүгд шоучид

Зочин [99.229.251.229] 2020-08-31 20:11:49

Ярьж байгаа нь ч тэр, яриулж байгаа нь ч тэр ямарч утгагүй, боловсрол алга!!! 500, сая яасан юм бэ?! Намайг гадаадад сурчч байхад гэдэг шигээ л юм ярьж байна шдээ! Ганбаатар гадаадад хаана сурсан билээ?! ха,,ха

Зочин [202.55.188.34] 2020-08-31 23:27:31

Чи бол оюу толгойн боол. Ганбаатар зөв ярьж бна.

Зочин [49.0.144.68] 2020-08-31 08:38:06

Босоо Ганбаа попрох хэрэггүй ээ. Доржханд гишүүн шиг бодлого ярь. Чадах уу? Шүүмжлэгчийн байр сууринаас асудалд ханддаг арга барил чинь аль хэдийн хоцрогджээ.

Зочин [203.91.115.53] 2020-08-31 14:04:21

яг үнэн

зочин [66.181.182.167] 2020-08-31 05:34:50

Энэ босоо Ганбаа өнөөдрийг 2017 онтой андуурсан хэвээрээ, попроод л байвал худал үнэн нь огт хамаагүй, түүнийг нь хүмүүс сонсоод итгэнэ гэж бодоод байгаа юм байх даа. Бас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль нүдэнд нь харагдаад попрохоос өөр амжилт олох зүйлгүй болчихсон хөөрхийлөлтэй амьтан болжээ. Одоо чамайг МАХН чинь ч ирэх жилийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй болсон шүү дээ хө. Зүгээр л хүнээрээ бай л даа, Ганбаа.

Зочин [202.179.21.201] 2020-08-31 04:31:44

Монголын Төр Монгол улсын УИХ зарим гишүүд Рио Тинтоогийн Ялгагдасыг зөөгч Бөгсийг долоогч нар тэд үгсэн хуйвалдаж Монголын улсын газар нутгийг Өмнөговь Дорноговь аймаг хоёрын аль нэгийг нь өр зээлэндээ тавиад туухаар тохиролцсон байх магадлал маш өндөр эргүй тэнэг ард иргэд нь юугаа мэдэх билээ дээ

МЭДЭЭГЭЭ УНШ [77.111.246.37] 2020-08-31 04:20:00

500 сая гэх мэдээлэл энэ мэдээнд алга. Худлаа гарчиг өгчихдөг юм уу!?!?!?

Зочин [209.173.2.80] 2020-08-31 03:42:57

zesiin tatvar heden huvi yum be?

zochin [103.26.194.112] 2020-08-31 03:21:53

ENE LALAR ODOO 4 JIL SOLIORNOO , ERDENETIINKHEEN NAAD SHIZOGOO TATAARAY, PIDA

Zochin [107.170.199.57] 2020-08-31 02:47:53

Ene Ganbaatar arai ingej poporch bolohgui. yaaj ch bodson ter tsetserlegt hureelen 500-han saya togrogoor bosoh undeslelgui. Ard tumnees onoo avch poproh durtai garuud olshirson sh dee

Зочин [103.10.22.86] 2020-08-31 02:32:15

Ganbaatar gishuun shunaltai hun bn gdg setgegdel toruulsen uil hiideg shuu bid chamaig uneheer eh oronch baigaasai gj husch bga yadaj neg hun uneheer eh oronch bj tuuhend uldeesei.eniig ta chadah uu.

ХУД иргэн [66.181.161.36] 2020-08-31 02:14:03

Богдын музей ба 120 автобусны зогсоолын баруун талын 15 байрны цэцэрлэгт хүрээлэн маш гоё болсон байна лээ ! Амарсайхан сайн ажилласан шүү !!!

Zochin [66.181.161.69] 2020-08-31 00:26:14

Unen bol barimtaar notol

zochin [103.26.194.112] 2020-08-30 12:42:42

ENE NEG BALAY ODOO 4 JIL BALAYRNAA ,

Зочин [103.10.21.36] 2020-08-30 10:46:36

50 сая төгрөгт л сөхрөөд суучихдаг шуналтай гар. Хуурамч эх оронч. Фэншүй гээд хятадын соёлыг монголд нэвтрүүлж мэлхий, зоос зарж байхдаа "хүмүүсийн чихэнд сонсохыг хүссэн юмыг нь сонсгоод бай" гэж номлодог байж билээ. Одоо та нарт сонсохыг хүссэн юмыг чинь л сонсгоно, өөр юу ч хийж бүтээж өгөхгүй. Маш зальтай эр дээ. Инээхээрээ жинхэнэ дүр нь тодордог.

Зочин [150.129.143.146] 2020-08-30 10:13:43

Муусайн бөгсний алчуурууд эрлийз хурлийкууд хулгайч луйварчдийн хамаатан садангууд Ганбаатарыг доош нь хийх гэж янз бүрийн юм эрээчиж байх шив та нарын мөрөөдсөнөөр болохгүй л бол уу

Иргэн [103.57.93.190] 2020-08-30 12:28:55

Энэ хүн тэгээд дээд сургууль төгссөн нь үнэн болов уу?

Зочин [64.119.20.11] 2020-08-30 09:47:33

Манай Гамбааг АН-н дарга болгомоор байгаам!!

зочин [66.181.161.20] 2020-08-30 09:35:09

хийж чадахгүй байж ард түмэнийг хагаардуулах ямар санаа байна со гамбаа согоос зүгээр эх орноо худалдаад мөнгө авч байсан хүн чи эх оронч мөн үү

Zochin [109.89.151.254] 2020-08-30 07:51:44

Demjij baina.Mongold myangaar,sayar ynelegdex toriin xiisen ajil gej baixgyi terbumaar l yarigdana,shalgax ni zov !!!

Зочин [64.119.23.71] 2020-08-30 07:41:50

Солонгосын боол Ганбаатар худлаа шаагаад одоо боль. Бичлэг чинь одоо хүртэл интернэтэд байгаа шүү

Зочин [202.9.46.157] 2020-08-30 11:22:09

Рио тинто н тролл бөгс долоогч нар Ганбаатар дээр шаваад гуцаж өгч бна

irgen [202.179.21.247] 2020-08-30 09:02:06

Za chi uyndaa emzegleeev!!!!!!!!!!!!!!!!! Er ni bol darga nar husdag ni unen. MAN bol hulgaich shu dee. Turuu turuucheesee shorond orj bn.

Сайн. ..уудал..төлүүлдэг БОЛ [202.21.124.20] 2020-08-30 07:07:41

Цэцэрлэгт хүрээлэнгийн мөнгийг төлүүл. Тэр мөнгөөр зээлээ багасга..

3.0САЯ ИРГЭН АРД ЧИНЬ БНА... [202.21.124.20] 2020-08-30 07:05:52

Үнэлгээ ИЛ ТОД ХИЙЛГЭЖ..ИРГЭДЭЭР...ИЛҮҮ МӨНГИЙГ ТАЛҮҮЛ...ИНГЭЭД Л ОРХИОД БХ УУУ

Зочин [203.91.115.245] 2020-08-30 16:27:35

Enenii ard hedhen ork heden zonog oboo emee l baigaa

Зочин [112.96.165.95] 2020-08-30 06:53:02

Honinii aris nomorson chono. Eh oronch hun ingej hudlaa chalchij temtsdeggui l baih. Yamar ch chadvargui, hiisen buteesen yumgui, monhiin pooproostoi.

Зочин [202.9.41.19] 2020-08-30 05:52:06

ЁСТОЙ ГАНБААТАРААС ӨӨР УЛС ОРНЫ ЭРХ АШИГ БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ГЭХ . . . ХҮН ЭНЭ ТӨРД БАЙНА УУ? МАН ГЭЖ МАЛНУУД ХАШИЦАН ЮМ ШИГ ТАГ ШҮҮ!!!!!

Зочин [202.9.46.157] 2020-08-30 11:26:26

Эх орончдод наад Т1 асуулт зохихгүй үтэр түргэн та муусайн ууд урвагчдыг алах хэргтэй бна

Зочин [66.181.161.123] 2020-08-30 06:50:08

Ганбаатараа чи ер нь ямар сургууль төгссөн хүн вэв Попордохоо болиоч

Зочин [66.181.161.57] 2020-08-30 04:59:32

10 10 21 39-тэй санал н Ингэг байна. Үнийг 4-5 дахин өсгөж, хүний үйлдвэрлэсэн юмыг дамлан голоо зогоож байгаа хүмүүсийг зах зээлийн жам гэх үү? Энэ олон дэлгүүр, чэнжүүд, цавцаач нараас бүрэн тавар авч чадаж байгаа юу? Эдгээр хүмүүст өндөр тавар ногдуулах хэрэгтэй. Ингэлээ гээд тэд үнээ нэмэхэд худалдан авагч байхгүй болж иргэд бослого гаргах болно.Засгийн газар үүнийг хүлээж суугаа юм уу? Цавчаа бол авилгын нэг хэлбэр. Төрийн мөнгийг төрд ажиллагсад албан тушаалаа ашиглан татвар төлөгчдийн мөнгийг дундаас завшиж байгаа, Ер нь юу ч хийхгүй /хөдөлмөр/ бусдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг дамлан амьдарч байгаа хүмүүсээс татвар авах хэрэгтэй.

Зочин [112.96.165.95] 2020-08-30 06:58:03

Hen ch tsavchii bolno, ugaasaa terend asuudal bga yum bish. Gol ni orsolduulehgui bn. Olon aj ahuin negjuud neelttei oroltsood orsoldson bol hamgiin baga tsavchaatai ni une dooguur ogno, ijilhen yumiig yadaj 10% hyamd hiine shuude. Gol ni orsoldoongui dandaa ariin haalga, hulgai. Asuudal ene l baina. Gehdee ene hun bas arai nogoo tal ruu ni soliorch bn. Iim yumiig bas barimjaatai, 1 terbum ch geh yumu yari l da. Chaddag yum bol ooroo yag ihilhen usan orgiluur ij burdliig 500 saya togrogoor bosgood batalchihaach. Zugeer nasos, gazar uhah ajil chin shuud dangaaraa 500 saya shu de. Ajil hiij hodolmorloj uzeegui humuus ingeed mongonii barimjaagui bolchihdog bi haramsaltai.

Зочин [172.56.13.148] 2020-08-30 04:42:11

Манай аймгаас гарсан депутат. Дэмжинээ.

Zochin [202.126.89.40] 2020-08-30 04:27:28

С. Ганбаатарыг дэмжиж бна. Эх орон ард түмнмйхээ төлөө дуугарсан үг, өгүүлбэр бүр нь зөв хүн шүү . Амь насаа бодож яаваарай.

Зочин [103.10.21.36] 2020-08-30 03:36:10

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Со нар 50 сая ₮ үзүүлээд л наад босоо Гамбааг чинь хэвтээ Гамбаа болгочихсон. Өчүүхэн амьтан.

ZOCHIN [66.181.161.127] 2020-08-30 03:34:58

ИЙМ ЛУЙВАРЧИД ТӨРД ИДЭХЭЭС ӨӨР ЗҮЙЛГҮЙ АМЬДАРЧ МОНГОЛЫН БҮХ ЗҮЙЛИЙГ ИДЭЖ УУЖ БАЙХАД АРД ТҮМЭН ЯДАРЧ ТУЙЛДАЖ БАЙНА ОДОО БИД ЛУЙВАРЧДЫН САЙХАН ҮГИЙГ СОНСОЖ ОЛОН ЖИЛ БОЛСОН ХҮЛЦЭНГҮЙ ХЭВЭЭР Л БАЙНА

Зочин [202.55.188.45] 2020-08-30 03:18:22

350000-tugrugnii calintai hun 175000 tug tatvar tuluj baihad 3500000 tug calintai 3000 tug tatvar tuldugteil adilhan baina ene Oyu-Tolgoi

Зочин [202.55.188.45] 2020-08-30 03:10:57

350000-tugrugnii Cali Be 35

Зочин [103.10.21.39] 2020-08-30 02:19:49

Дамлан дамлан бие биенээ мөлжиж шулахыг зах зээлийн үнэ гэхгүй л байх ...Ямар ч бүтээгдэхүүн 4 дэх 5 дахь гараас хэрэглэгчдэд очиж байгаагаас болоод бүх л бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаддаг ...Энэ нь анхны үнээсээ 4 өөс 5 дахин нэмэгддэг гэсэн үг Үүнийг зогсоож чадахгүйгээсээ болоод ямар ч ажил бүтээн байгуулалт хийнэ тэр нь анхны тооцооллоос 4 буюу 5 дахин өндөр өртөгтэй бүтээн байгуулалт болоод байгаам даа.ОЛОН ЖИШЭЭ БАЙНАА...МАХ малчны хотноос гараад УБ.н хэрэглэгчдэд хэдээр ирдэг вэ ЦЕМЕНТ...үйлдвэрээсээ гараад яг хэрэглэгчийн гар дээр хэдээр ирдэг вэ.ЭМ гадаадаас хамгийн хямдаар татан авчраад дотооддоо хэрэглэгчдэд хэдээр ирдэг вэ....ШАТАХУУН... дэлхийн зах зээл дээрхи үнэ ...монгол дахь үнэ хэд вэ гээд олон олон жишээ байна ...Дээрээс нь МӨНГӨНИЙ ТӨРЛИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭН дунд заавал нэг ЦАВЧАА гэдэг ажил яваад байдаг Одоо ч бараг МЭРГЭЖИЛ болсон доо ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ болсон гэсэн үг Манай улсад ЗАХ ЗЭЭЛ ....шулах мөлжих дамлах ЦАВЧАА гэдэг утгаар л хөгжиж ирлээ гэж......

Иргэн [202.126.89.211] 2020-08-30 02:15:49

Босоо Ганбааг би дэмжиж бна. Энэ миний ах дүүгийн хүн.

Зочин [202.126.89.132] 2020-08-30 04:09:15

Muu t1 ats 3sayiig avdag hun 43huviin tatvart ugnu bod bod

Иргэн [202.126.88.50] 2020-08-30 02:39:29

Нөгөө намбаарваань нь мөнгө нэхнэ дээ, хаанаас тууж тэрийг нь өгөх юм бол доо

Зочин [64.119.26.142] 2020-08-30 02:11:19

Өөр энэ МАН-н дарга нар тэгээд яаж мөнгө олох юм бэ Ганбаатар аа? Сурсан сурсанаараа л хийнэ, өөр ямар наймаа хийж чадах биш

Зочин [64.119.16.68] 2020-08-30 02:06:27

батгамаа

Зочин [66.181.161.109] 2020-08-30 03:28:04

Малуу чи

Т,ТӨРӨӨ [124.158.90.3] 2020-08-30 02:02:28

С,Ганбаатарыг дэмжиж байна манай иххурал засгийн газарт ийм хүмүүс олон байдаг бол мөн ч сайханаа ХҮРЭЛСҮХЭЭ эх орон ард түмнээ бодооч ,,,,,


55 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
55 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.