Ж.Ганбаатар: Эдийн засаг, хөгжил, бодлогын цогц яамтай болох шаардлагатайг энэ удаагийн төсвийн тодотгол батлан харууллаа

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Нэлээд хэмжээний алдагдалтай төсөв батлагдаж байна. Төсвийн тодотголтой холбоотой байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өмнө нь байгаагүй хэмжээгээр алдагдалтай төсөв батлагдлаа. Үргэлж л ашигтай гардаг байсан төсөвтэй улс орнууд ч анх удаа алдагдалтай төсөв баталж байх жишээтэй. Засгийн газар, УИХ, төрийн байгууллага зэргээс шууд шалтгаалсан зүйл биш. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр алдагдалтай төсөв дан ганц Монгол Улсад бус дэлхий нийтээрээ батлагдаж байна. Төсвийн тодотгол дээр төсөв мөнгө нь гүйцэд суучихсан боловч зураг төсөл нь дутуу, эсхүл онц шаардлагатай бус, орлого олохгүй зүйлс рүү хандуулсан төсвүүдээс тодорхой хэмжээгээр танагдлаа. Хувь хүн, өрх гэр, албан байгууллагад хүндрэлтэй үе ирлээ гэж бодоход эхлээд урсгал зардлуудаа хэмнэдэг. Гэтэл Монгол Улс урсгал зардал дээрээ тодорхой хэмжээний хэмнэлт хийсэнгүй. Төсвийн хоёр их наяд нь хөрөнгө оруулалтын зардал, үлдсэн их наяд нь урсгал зардал болоод бусад зардлууд байгаа юм. Энэ зардлуудаасаа бид хэмнэх боломжтой. Жишээ нь, тавилга эд хогшил, гадаад томилолт, олон дэд дарга цалин зэрэг урсгал зардлыг хэмнэх бүрэн боломжтой. Манай улс хэт их данхар төртэй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улс 10 мянган хүнээр дутуу төрийн албаныхаа тоог мэдээлдэг” гэж хэлж байна лээ. Энэ бол ноцтой асуудал. Хөдөлмөрийн насны нийт иргэдийн тоо ойролцоогоор 1.2 сая. Хувиар харьцуулахад 240 мянган хүн төрийн алба болоод төрийн албаны үйлчилгээний газруудад ажиллаж байна. Төрийн өмчит үйлчилгээний газруудаас ашигтай ажиллаж байгаа хоёр, гуравхан газар байдаг. Энэ нь Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт үйлдвэр. Хэмнэлтийг компани болоод хувь хүн хийж чадна. Гэтэл төр хийж чадахгүй байна. Төр муу менежмэнттэй байна гэсэн үг.

-Төр гаргасан зардлаа хэр нөхөж, таналт хийж чаддаг юм бэ?

-Ер нь ямар ч төр засаг гаргасан зардлаа эргээд танаж чаддаггүй. Нэгэнт л халамж өгчихсөн бол түүнийгээ зогсоох болвол иргэдийн эсэргүүцэлтэй тулна. Анхнаасаа хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг байх ёстой юм. Ихээхэн хэмжээний өртэй мөртлөө ганган яваад байж болох уу. Төсвийн алдагдлыг дотооддоо бонд гаргаж босгоно, блокчейнээр зарна гэж байна. Бусдыг нь гаднаас зээл авах байдлаар нөхөх нь. Энэ их мөнгийг ирээдүйд төлж таарна. Миний зарчим бол төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчлах ёстой. Бүгд шилэн болох ёстой. Орчин үед тодорхой хэмжээнд төрийн оролцоо байх ёстой хэдий ч ямар салбарт төрийн оролцоо байх ёстойг тодорхой болгомоор байгаа юм. Харин бусад салбарууд дээр чөлөөт өрсөлдөөнийг төр дэмжих замаар тоглоомын дүрмээ их ойлгомжтой болгох ёстой.

-Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийн тухайд асуулт байна. Зээлийн хүү бууруулаад ирэхээр хадгаламжийн хүү буурдаг сул тал бий. Энэ тухайд?

-20,100 сая төгрөгийн хадгаламжтай хүнээс авах татварт нөлөө үзүүлэхгүй. Их хэмжээний хадгаламжтай хүмүүсээс авах татвар нэмэгдэх зүйл тусгагдсан. Гэхдээ тогтоол батлагдаж байгаа болохоос хууль батлагдаагүй. Тогтоолын хүрээнд л ажлаа хийх юм. Хадгаламжийн хүүгээ бууруулаад зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүү жил бүр нэг хувь буурсаар дөрвөн жилд дөрвөн хувь буурна. Одоо 16,3 хувьтай байна гэхээр дөрвөн жилийн дараа 12,3 хувь болно. Гэхдээ л энэ тоо их. Манай бүс нутагт ийм зээлийн хүүтэй улс орон байхгүй. Тиймээс бид хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Энд хэдэн хүн эсэргүүцэх болов уу гэх байдлаар биш олонхын эрх ашгийг хамгаалах нь чухал. 2016-2020 онд зээлийн хүү дөрвөн хувь буусан. Макро эдийн засгийн орчин ч сайн байсан. Манай баялгууд гадаад зах зээл дээр тодорхой өртөг өндөр байлаа. Төсвийн алдагдал бага, эдийн засаг өсч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Энэ бүх зүйл зээлийн хүү буурахад нөлөөлсөн. Одоо бол зээлийн хүү буурах тааламжтай орчин биш байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ Монголбанкийг бодлогоо зохицуулаад ажиллахыг тогтоолд зааж өгч байгаа юм.

-Зээлийн хүү бууруулах тогтоолыг дагаад ямар хуульд өөрчлөлт орж таарах бол?

-Өмнөх парламентын үед банкны шинэчлэлийн хуулиуд өргөн баригдчихсан. Банкийг либерал болгоё, олон эзэмшигчтэй болгоё, өрсөлдөөнийг бий болгоё, банкийг чиглэлүүдтэй болгоё гэх зэрэг зүйлс яригддаг. Банкуудыг чиглэлтэй болгоё гэдэг нь аль банк нь ХАА-н салбар руу анхаарах юм, аль нь ЖДҮ-ийн салбар руу анхаарах юм зэргээр бодлого бодлогоор нь салгах хууль өргөн барих гэж байна. Хамгийн гол нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой. Банкинд ганцхан мөнгөө хадгалуулдаг байдлыг өөрчлөх юм. Энэ бүхэн өнөөдөр яригдаж байгаа сэдэв биш л дээ. 2008-2012 онд Сү.Батболд даргын үед хөрөнгийн зах зээл тодорхой хэмжээгээр хөгжих суурь нь бий болсон. Энэ бодлогыг залгамжлаад авах ёстой байсан ч тэгсэнгүй. Монгол төрийн залгамж бодлого явдаггүй гэдэг нь үүний нэг нотолгоо. Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр хуримтлалаа ганцхан хадгаламжид аваачаад хийдэг биш, хувьцаа авах, бонд авах, хөрөнгө оруулах зэрэг боломж үүснэ. Монголын нэр хүнд бүхий компаниуд дотооддоо IPO гаргадаг. Дотоодын зах зээл үнэлдэг байх ёстой. Хувьцаа гэхээр хүмүүст хол сонсогддог л доо. Гэхдээ fami­ly компаниасаа сал гэж байгаа юм. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарахыг хүсч байгаа хэдий ч орчин нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгөхгүй учраас л хөрөнгийн зах зээлд амжилт олохгүй яваад байна. Гэтэл Америкийн томоохон компаниудын гол хувьцаа эзэмшигчид нь тэтгэврийн сангаараа дамжуулаад тэтгэврийнхэн нь байж байх жишээтэй.

-Гадаадын банк орж ирэхийг та дэмждэг үү?

-Ер нь гадаадын банкийг оруулах ёстой. Бусад бүх улс оруулчихсан байхад манай улс яагаад гадаадын банк оруулж болохгүй гэж. Гэхдээ манай улсын хувьд болгоомжлох зүйлс бий. Гадаадын банкинд жижиглэсэн зээл бус тодорхой чиглэлд зээл олгох лимитийг нь тогтоож өгч болно. ЖДҮ-ийн зээл, цалингийн зээл, хэрэглээний зээл зэрэгт эрсдэлтэй байж болох юм.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

flnxvhejo [120.226.208.211] 2021-12-30 09:08:12

Мэдээ.МН aflnxvhejo flnxvhejo http://www.gl3a61w8378jje15w5bu310ah7nel33is.org/ [url=http://www.gl3a61w8378jje15w5bu310ah7nel33is.org/]uflnxvhejo[/url]

jdlgdqmjcy [110.154.236.41] 2021-12-15 07:42:01

Мэдээ.МН ajdlgdqmjcy [url=http://www.g6l4zx90g5ru59zjx9yxby3203l0l358s.org/]ujdlgdqmjcy[/url] jdlgdqmjcy http://www.g6l4zx90g5ru59zjx9yxby3203l0l358s.org/

eznfwlpqc [113.104.164.170] 2021-11-29 07:19:32

Мэдээ.МН aeznfwlpqc eznfwlpqc http://www.gr8t2079tz6ooj7p4hmy502kb90u626ms.org/ [url=http://www.gr8t2079tz6ooj7p4hmy502kb90u626ms.org/]ueznfwlpqc[/url]

imbflrqhr [42.243.46.53] 2021-05-13 07:23:25

Мэдээ.МН [url=http://www.g5ndh80l4997r8k326u77utqn1tqo8a4s.org/]uimbflrqhr[/url] imbflrqhr http://www.g5ndh80l4997r8k326u77utqn1tqo8a4s.org/ aimbflrqhr

cxozsxwor [119.251.19.35] 2021-05-06 04:42:43

Мэдээ.МН cxozsxwor http://www.gdb69vqyu71m30h6s992qj359d1u9e5ts.org/ [url=http://www.gdb69vqyu71m30h6s992qj359d1u9e5ts.org/]ucxozsxwor[/url] acxozsxwor

ooegdmsef [58.17.143.21] 2021-05-05 11:42:11

Мэдээ.МН [url=http://www.gk5dk69ag2g3qb3hu616237b8ge2y69rs.org/]uooegdmsef[/url] aooegdmsef ooegdmsef http://www.gk5dk69ag2g3qb3hu616237b8ge2y69rs.org/

yfrmgddfwt [60.223.86.107] 2021-04-17 05:35:46

Мэдээ.МН [url=http://www.gu4902lv9t27ova8xa4dp30470xjbz36s.org/]uyfrmgddfwt[/url] yfrmgddfwt http://www.gu4902lv9t27ova8xa4dp30470xjbz36s.org/ ayfrmgddfwt

lhjfrndkgj [58.47.76.44] 2021-01-15 03:57:54

Мэдээ.МН [url=http://www.ggae8383c2p07249l9lx6uw5g9wtbn63s.org/]ulhjfrndkgj[/url] lhjfrndkgj http://www.ggae8383c2p07249l9lx6uw5g9wtbn63s.org/ alhjfrndkgj

iilrmltfcy [222.174.9.21] 2020-12-29 22:12:19

Мэдээ.МН iilrmltfcy http://www.guw598q3f8ghh24h6a9606khb8h89im6s.org/ [url=http://www.guw598q3f8ghh24h6a9606khb8h89im6s.org/]uiilrmltfcy[/url] aiilrmltfcy

sxcgdcdbc [112.250.194.219] 2020-12-17 09:11:10

Мэдээ.МН asxcgdcdbc [url=http://www.gzqp346652elsqk9vi3k4b9q32b2948cs.org/]usxcgdcdbc[/url] sxcgdcdbc http://www.gzqp346652elsqk9vi3k4b9q32b2948cs.org/

монгол хүн байнаа, би [192.82.74.12] 2020-09-06 05:06:09

төрийн ажлыг төрд ажиллах сэтгэлтэй, хүсэлтэй, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай шалгуураар тэнцсэн хүнийг ил тодоор сонгон олонхийн саналаар, иргэдийн оролцоотой шалгаруулж баймаар санагдах юм. Одооний томилолт үнэндээ ичмээр байгаа шүү. Яамд гэхэд 1. Батлан хамгаалах, хилиийн цэрэг, аюулгүй байдал, 2. Гадаад харилцаа, худалдаа, гааль, хөрөнгө оруулалт, 3. Аж үйлдвэр, уул уурхай, хөнгөн үйлдвэр, мал, тариалангйин, 4. Бодлого төлөвлөлт, хөгжил,, эдийн засаг, санхүү, татвар, 5. Хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгал, амралт сувилал, аялал жуулчлал, байгал орчин 6. Монголын уламжлалт соёл, түүх, зан заншил, боловсрол, шинжлэх ухаан 7. Дэд бүтэц, барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч 8. Хууль зүй дотоод хэрэг, цагдаа, гэх мэтчилэн төсөөтэй үүрэг бүхий яамдыг нэгтгэж цомхон бүтэцтэй яам байгуулж төрийн албан хаагчдын мэргэшсэн бүрэлдэхүүнтэй яамд болгох, цалин хөлсийн эрс нэмэх зэрэг бодол байх юм. Би мэрэгжлийн бус хүн тул эрдэмтдийн болон иргэдийнхээ санал авах

Зочин [192.82.74.12] 2020-09-06 05:20:16

Санаа зөв байна. Нэр усыг нь засах байх. Иргэдийн оролцоотой санал авч томилдог бол зөв байх. Танил хүмүүсээ томилдог, цүнх барьдаг зальт хүмүүсийн зай оронг хязгаарлах хэрэгтэй юм. Одоогийн томилгоо дэндүү шудрага биш байгаа шүү. Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд томилгоо хийдэг нь уруу юм шиг байна шүү. Мэргэжлийн, тал бүрийн чадамжтай, дадлага туршлагатай, эрүүл бие, монголоо гэсэн сэтгэлгээтэй, зангарагтай, 50-иас дээш насны юм үзэж нүд тайлсан хүн л яамны сайд баймаар байна.Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад бүрэн бэлтгэгдсэн хүн байх ёстой.

Монгол хүн байна, би [192.82.74.12] 2020-09-06 04:16:53

Улс орныхоо хөгжлийг бодолгүй яахав. Би жирийн нэг иргэн байна. Монголынхоо төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө үнэхээр санаа зовж явдаг ахмад хүн. Бодлоо хэлье. Одоогийн төрд дээгүүр албан тушаал хашиж байгаа хүмүүс ердөө мөнгө л боддог болохоос өөр юу ч бодохгүй байна. Тэдэнд эх орон бодох сэтгэл огт байхгүй болсон байна. Би зөндөө олон хүмүүсээс сонсож байхад " Ах минь одоогийн бүх шатны дарга нарт, тухайлбал МУ-ын ерөнхийлөгчөөсөө эхлээд ердөө мөнгө, бизнесээ л бодно уу гэхээс монголоо боддог хүн байдаггүй юм " гэх үгийг сонсдог. Монголд одоо тэр ерөнхийлөгчийн Майдар хот төсөл ямар хэрэгтэй юм. Би бодохдоо нэн түрүүнд монгол хүн, монгол улс өр зээлгүй болох, дундаж сарын өрхийн орлого 2000 ам.длр байх, ХАА-н малын гаралтай бүтээгдэхүүнээ эргэлтэнд оруулах, хүн бүр ажилтай болох, архины асуудлаа цэгцлэх, хулгайч авилагчдаа төрөөс зайлуулах, энэ хүмүүсийн улсаас идсэн хөрөнгийг хураах, нүсэр яамдаа цөөлж 8 болгох, дэд сайдуудаа байхгүй болгох, хуультай, стандарттай монгол болгох

Зочин [202.9.40.149] 2020-09-03 23:00:39

За нэг юм хэльеэ. Манай энэ данхайсан төрийн бүтэц эдийн засагт маш их дарамт үзүүлж байгаа. ОТ г.м. гадаадын хөрөнгө оруулалттай нэртэй луйварын төсөлүүд энэ данхайсан бүтцийг тэжээж ирсэн. Энэ олон төрийн бүтцэд байгаа дарамтлөгч, авилгачин, хор найруулагчидаа цөөлөхөө бодоо. Чи өөрөө баялаг бүтээгч биш импортлогч болохоор ойлгохгуй байж мэднэ. Эсвэл мөнгө угаахад амар юм хайгаагүй д бол. Ер нь гэж хэлэхэд гадны компаниууд, мөн хятадын бодлогоор Монголыг данхайсан хүнд суртал авилгалтай болгохыг л хүсдэг юм шүү. Санаж яваарай

Hongjliin banknaas .... [103.212.119.38] 2020-09-03 11:52:03

Za minii nz naimaachin Orgiliin Ganbaa mini ee: Hogjliin bankiig songuuliin omnoos sangiin yamnii hariua bolgoj, baahan hun halj, selgej shine udirdlaga ajlaa ehluulsen. Getel halagdsan huuchin udirdlagiin zarim neg ni shuuheer yalj, huuchin udirdlagiin ihenh ni ajlaa medehgui ene bank dampuurlaa. Hamgiin gol guitsetgeh zahirliin uureg guitsetgegch, sangiin yamnii nyabo heltsees oor gazar ajillaj uzeegui nyabo nohor yu ch medehgui, hiihgui. Ene bank muuhai deer bur dampuu bolson. Ajilchid ni hezee ch hamaagui bososhod belen. Bugd yal edelj bga met ajildaa dur sonirholgui. Odoogiin udirdlagaa hun chinee toohgui. Hun sureg tsag ongorooj bn. Ene chin hogjliin bank. Barag jil zugeer l dampuuruulj uzuulj bn. Sangiin yam urdah ajlaa yay gej davhar ene bankiig udirdaj mongoliig hodjild hurgene gej hudlaa gedgiig batallaa. Ee burhan mini. Hogjliinhoo bankiig sanhuugiin burhan ni orshoog....

Насаа [202.126.89.208] 2020-09-03 10:22:12

Төрийн дарамтаа л больчих юм бол та нартай наргүй хүмүүс өөрсдийгөө аваад явчихнаа бас улсаа ч хөгжүүлчихнээ.

Зочин [103.57.94.111] 2020-09-03 09:53:57

ЯАМ НЭМЭЭД ӨӨДЛӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Зочин [192.82.78.38] 2020-09-03 08:49:14

ИЙИ ЭРГҮҮЧҮҮДЭЭС ИЧИХ ЮМ....ЮУН ЯАМ ШИНЭЭР БАЙГУУЛАХ....ОДОО БАЙГААГАА АЖИЛ ХИЙЛГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ....МАНГАР НӨХӨР ӨӨ

Дампуу засаг [202.21.113.238] 2020-09-03 06:48:46

Аливаа ажлын хувь заяа зөвхөн хариуцаж байгаа хүнээсээ шалтгаалдаг юм. Яам байгуулбал ажил сайжирдаг бол манайх шиг олон яамтай орны хөгжил дэлхийд тэргүүлэх түвшинд очих байсан биз дээ. Ажлаа мэддэггүй, газар нутаг, орд баялагаа харийнханд зардаг сайдтай байсан цагт ажил сайжрах биш бүр дампуурна гэж бод.

Hugjil [192.82.64.83] 2020-09-03 05:50:59

Zuv shuu tegeed heregjuuleechee

Зочин [64.119.21.182] 2020-09-03 05:45:43

Яамдууд ,сайд нар , дэд сайд нар , яамдын төрийн нарийнууд ихдээд яая гэж байхад юу ве

Зочин [66.181.187.218] 2020-09-03 05:09:42

Маш зөв

Zochin [172.58.43.164] 2020-09-03 04:53:46

Gunshaa duutai hogiin nalaihiin hujaagiin udam nalaihiin uurhain zungguonii tojgo

Зочин [202.9.46.90] 2020-09-03 04:23:07

МОНГОЛ БАНК МӨНГӨ ХХҮЛЭГЧДЭЭР ДҮҮРСЭН БҮГД ББСБ ТАЙ БАЙСАН ГЭЖ АТГ ЗАРЛАСАН. ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСЭН ҮҮ

Зочин [202.9.46.90] 2020-09-03 04:22:23

ТӨРӨӨР ДҮҮРЭН АВЛИГАЧ ЛУЙВАРЧИН ПЯЛДАГА МӨНГӨ ХҮҮЛЭГЧ АДГИЙН ШААРНУУД БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ АРД ИРГЭД ЯДУУ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин [202.9.46.90] 2020-09-03 04:21:20

ЯАМ ДУТСАНААС МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙГАА БИШ ТА НАРТ АРД ТҮМЭНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ДУТСАНААС ОЛИГТОЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГААС УЛС ОРОН АРД ТЗМЭН ЧИНЬ ЯДУУ БАЙНА.. ХАРИН Ч ЭНЭ ОЛОН ЯАМ ДЭД САЙДУУДЫГ ЦӨӨЛӨХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ

ИХ БӨӨ [115.84.87.132] 2020-09-03 02:53:33

ЭНЭ МЭТ ГАДАДЫН ЧИХЭР ШКЛОД ЦУГЛУУЛЖ АВЧИРЧ ДАМЛСААР МОНГОЛЫН ХАМГИЙН ИХ ХАДГАЛАМЖТАЙ ХҮН БОЛЧИХДОГ НОМИН САНСАР МИНИЙ ДЭЛГҮҮР МЭТ 1Ч ЮМ ҮЙЛДВЭРЛДЭГГҮЙ ХҮМҮҮСЭЭС ӨНДӨР ТАТВАР АВАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ЭЭР ДЭЛГҮҮРИЙН УЛС БОЛЛОО 100МЕТР ДОТОР 200ДЭЛГҮҮРТЭЙ БОЛЛОО, ГЭТЭЛ ТАРИАЛАНЧИД МАЛЧИД ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮТЭН ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨӨД АШИГГШЙ ШАХУУ ОЛОН ХҮН ЦАЛИНЖУУЛЖ БАЙНА ДАМЧИД БАЯЖИЖ БАЙНА

Зочин [202.126.89.127] 2020-09-03 04:08:59

санал нэг байна. Үйлдвэрлэгч хэржгтэй. Энэ амьтан өдрийн зээл олгогчоос ялгарахгүй.

Zochin [66.181.185.143] 2020-09-03 02:18:35

Darga nariinhaa toog nemeed bai doodo shatnihaa ajiltanuudiin uzuulj bgaa uilchilgeeg bugdiig tsahim bolgood bai esregeeree l yvaad baina daa

zochin [202.55.188.35] 2020-09-03 02:07:03

Turiin alban haagchdiin tetgevert garahad ni ugdug tetgemjid jil bur 500 garui terbum tugrug zartsuuldag gesen. Tuuniigee bolioch.Esvel Erunhii said karmaanaasaa ugdug ym uu.

Зочин [202.126.90.91] 2020-09-03 01:44:43

Яам байгуулсаар хөгжил доройтсоор. Эргүү новш юмаа

Зочин [103.57.95.110] 2020-09-03 01:05:00

4.8 их наядын төсөвийн алдагдалтай баталсан нь Хүрэлсүх Хүрэлбаатар нарыг огцруулах шалтгаан шүү. Соёлын яам Боловсролын яамны бөөрөнд болоод л байсан. Э/З ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ ЯАМ- гүй орон байна уу Монгол л бн . Гэхдээ Ганбаатар гуай 25 тэрбум төгрөг банкаар хүүлдэг байж шударга ёс ярихгүй шүү

зочин [202.131.245.69] 2020-09-03 00:53:33

Үндэсний хөгжлийн газраа л чадваржуулж, Сангийн яамны харъяанд оруулах хэрэгтэй. Гэхдээ ийм ядуу дампуу үед Сангийн яаманд төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг нэгтгээд ажиллах нь хамгийн оновчтой зөв шийдэл. Бүх орлогыг Сангийн яаманд төвлөрүүлж захиран зарцуулах нь үр ашиггүй зардал гаргахаас сэргийлнэ, хуримтлал ч үүснэ. Бүх яам, төрийн төв байгууллагуудад судалгаа шинжилгээ, сургалтын нэгжүүдийг нэмж байгуулвал аливаа бодлого, шийдвэр сайжирна.

Зочин [103.57.94.47] 2020-09-03 00:37:19

Гарчигнаасаа зөрөөд хадуурчих юмаа

Зочин [192.82.73.224] 2020-09-03 00:20:31

Төрийн албаны тоог 2 дахин багасгах боломжтой төрийн зардал хоцрогдсон улсад өндөр байдаг харин иргэн баян бол улс баян байдаг хадгаламжтай тэмцэнэ гэдэг банкуудаа эдийн засгийн амин сүнсийг таслана гэсэн үг хүний хөрөгийг хүчээр бонд авахыг тушааах боломжгүй

35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.