Д.Сарангэрэл: Хүн амынхаа дунд корона алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон

Aдмин / Улстөр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцлогтой. Таны хувьд Эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдаж, цар тахлын үед зөв бодлого барьж ажилласан. Тиймээс энэхүү онцлог бүхий яам дээр зоримог шийдэл гаргаж ажиллана байх гэсэн хүлээлт нийгэмд байна. Та энэ салбарт ямар бодлого чиглэл баримталж ажиллах вэ?

-Байгаль дэлхийгээ хайрладаг, аливааг зоосны нүхээр хардаггүй, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг хүмүүс ажиллах ёстой ийм газар бол БОАЖЯ. Надад төрийн яаманд ажилласан туршлага бий. Энэ удаад эхлээд салбарын онцлог, үндсэн мэдээлэл, дэлхий нийтийн хандлага, хууль эрх зүйн орчноо нэлээн судалж танилцлаа. Цаашид ч сууж ажиллах шаардлага бий. Ер нь томилогдсон сайд санаанаасаа ажил зохиохоос илүүтэй энэ чиглэлийн төрийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Гэхдээ ажлынхаа гүнд орж ард иргэдээ сонсоод ирэхээр амьдрал дээр тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх шаардлага бас гардаг. УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын дөрвөн жилд хийх ажил, таван жилийн хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлаад өглөө. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан яамны стратеги, зохион байгуулалтын бүтцийг мөн хэлэлцэж баталлаа.

Одоо ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого хөтөлбөрийг бодит ажил болгож хэрэгжүүлэх хүний нөөц чухал. Хоёр cap гаруй боловсон хүчний мэдлэг чадвар, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэл, ашиг сонирхлын зөрчил зэргийг бас судаллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн зүгээс шүүмжлэлд өртөөд байдаг алдаа оноонууд байна аа байна. Нэлээн өөрчлөлт, сэлбэлт сэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ талаар дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай санал солилцож байна. Хүний хүчин зүйлийг харж цаг алдаж болохгүй.

Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хангамж, хариуцлагатай уул уурхай, биологийн олон төрөл зүйл, байдлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд бодлогын чанартай томоохон асуудлууд шил дараалан хүлээж байна.

Газар хэлтсүүд гадны төсөл хөтөлбөртөө илүү анхаараад гол асуудлаа орхигдуулж буй байдал ч ажиглагдаж байна. Хариуцсан ажилтайгаа холбоотой мэдээ мэдээлэл, статистик тоо баримтаа хүн бүр арван хуруу шигээ мэдэж байх үүрэгтэй. Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны уялдаа холбоог эн түрүүнд сайжруулах шаардлагатай гэж дүгнэж байна. Ингэж байж бодлого, үйл ажиллагаа хэрэгжинэ. Бид ХАН бодлого хэрэгжүүлнэ. Хамгаална, зохистой ашиглана, нөхөн сэргээнэ. Энэ шинэ зүйл биш. Гол нь хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай.

-Монгол Улс дотооддоо “Ковид-19” цар тахлыг алдаагүй учраас манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байна гэсэн. Зохих дүрэм журам гаргаж, жуулчдыг хүлээж авах ёстой гэж үзэх хүмүүс ч байна. Энэ асуудалд та ямар бодлого барьж ажиллах вэ?

-Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэхээр тусгасан. Шууд тоо заах нь дэмий. Амаа асуулгах юм болно гэж зарим хүн хэлдэг. Тодорхой том зорилт тавьж түүндээ хүрэхийн төлөө ажиллах учиртай. Тэгж байж үр дүнд хүрнэ. Ковид ч гэдэг юм уу давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд түмэн олон ойлгоно. Харин жуулчин авч чадахгүй байгаа энэ цаг хугацааг боломж болгон ашиглаж бэлтгэлээ хангах ёстой.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлж буйгаар энэ салбар хагас жилийн байдлаар 120 сая долларын алдагдал хүлээгээд байна. Байдал өөрчлөгдөхгүй бол алдагдал оны эцэст 500 саяд хүрнэ.

Саяхан Байгаль орчны сайд нарын олон улсын хуралд онлайнаар оролцлоо. Японы энэ салбарын сайд Шинжиро Койзуми их чухал мэдэгдэл хийсэн. Ковидоос болж унасан эдийн засгийг сэргээх тухай биш асуудал шийдэх цоо шинэ арга замыг бий болгох цаг иржээ. Бүх хүмүүст таалагдахаар аливаа асуудлыг шийдвэрлэх аргагүй цаг үетэй бид тулсныг тэрбээр илэрхийллээ. Мөн Ковидод хэт автаад гол асуудлаа орхигдуулахгүй байхын чухлыг Японы сайд онцоллоо. Япон улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй эрчим хүчний салбараас шинэчлэлийг эхлэх гэж байна. Нүүрсэнд суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг тэглэх, улмаар атомын цахилгаан станцаас аажмаар татгалзаж эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу Hydrogen (устөрөгч) технологи нэвтрүүлэх тухай зарлалаа. Манай улс ч өөрийн хэмжээнд эхний ээлжид 10 аймагт усан цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна. Усны бодлого хариуцсан агентлаг байгууллаа. Усны асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж байна.

Манай улсын хүлэмжийн хийн ялгарлын 50 гаруй хувийг эрчим хүчний салбар гаргаж байна. Хэдийгээр дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлдэг ч хүн ам цөөнтэй учраас нэг хүнд оногдох хий дэлхийн дунджаас өндөр байдаг. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Парисын хэлэлцээрт манай улс нэгдэж 2030 он гэхэд ялгарлыг 22.7 хувь бууруулах үүрэг хүлээгээд байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд аль болох нүүрстөрөгчийн ялгарал багатай технологи ашиглах, инноваци нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс яамны бас нэг гол бодлого бол томоохон төсөл хөтөлбөрөөс эхлээд бүхий л үйл ажиллагаанд нөлөөллийн үнэлгээ хийх асуудалд онцгойлон анхаарна. Би таны асуултаас хальчихлаа. Гэхдээ бүгд холбоотой асуудал. Ковидтой үед аялал жуулчлалыг яах вэ, жуулчин авч болох уу гэж та асуулаа. Улс орон, ард иргэдийн аюулгүй байдал хамгийн чухал учраас коронавирусийн халдвар тархсан улс орны дунд байгаагийн хувьд бид маш болгоомжтой байх ёстой гэж бодож байна. Аюул ард биш урд хэвээрээ байна.

Энэ дашрамд хэлэхэд хүн амынхаа дунд корона алдаагүй, үзэсгэлэнт унаган байгаль, түүх, соёлын дурсгалт өвтэй зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор гадны жуулчдын манай улсыг сонирхох хандлага нэмэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Интернетээр аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болжээ. Тиймээс бид бэлтгэлээ сайн хангаж байх хэрэгтэй. Ковидын дараа дэлхий хилээ нээж, аялал жуулчлалын урсгал дахин эхлэхэд жуулчдын дунд "цар тахлын халдвараас ангид. эрсдэлгүй аялах" сэтгэлзүй давамгайлах учраас цар тахлыг дотооддоо алдаагүй улс орнуудад энэ нь жуулчдыг татах давуу тал болох боломжтой гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа юм билээ.

-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар бодлоготой ажиллах вэ?

-Тогтвортой аялал жуулчлал бол эдийн засгийн тогтвортой өсөлт, байгаль, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаа гэсэн цогц ойлголт юм. Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”-ээр бодлогоо тодорхойлсон. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Тогтвортой аялал жуулчлал" төслийг Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх, нутгийн иргэдийг бичил бизнес эрхлэх боломжийг санхүүжилтээр дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг цогц ажил хийх юм.

Мөн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх" төслийн хоёр дахь шатыг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт хэрэгжүүлэх судалгааны ажлыг эхлүүллээ. Түүнчлэн Өвөрхангай, Архангай, говийн бүсийн аймагт аялал жуулчлал төслийн санал боловсруулж, ЖАЙКА олон улсын байгууллагад хүргүүлсний үр дүнд газар нь очиж байр байдалтай нь танилцах, судлах ажил явж байна. “Тогтвортой аялал жуулчлал” гэдэг нь зөвхөн нэршил бус аялал жуулчлалыг Монгол Улсын бүс нутагт жигд хөгжүүлэх, хөдөө орон нутагт эдийн засгийн урсгал бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль, соёлын өвийг хамгаалах зэргээр бодит үр дүнтэй ажил болгоход анхаарч ажиллаж байна.

-“Техник технологийн хөгжил дэвшлээс гадна унаган байгалиа үлдээх нэн тэргүүний зорилго”-ыг та барьж ажиллаж буй. Тэр ч утгаараа Монгол Улсын байгаль орчинг хамгаалах чиглэлд онцгой анхаарал хандуулах байх. Урт хугацааны бодлого, зорилтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Тийм. Хамгийн түрүүнд хойч ирээдүйдээ хөгжил дэвшлээс гадна унаган байгаль үлдээх үүрэг өнөөгийн бидэнд оногдсон. Дэлхий нийтээрээ үүнийг ухамсарлаж байна. “Хүн байхгүй байсан ч байгаль байна. Харин байгаль байхгүй бол хүн байхгүй. Үүнийг хүн төрөлхтөн мартаж болохгүй" гэж даян дэлхийн байгаль орчны сангийн тэргүүн К.Родригес дэлхий нийтэд хандаж саяхан мэдэгдсэн.

Ер нь байгалиа хамгаалах асуудалд онцгой анхаарахгүй бол халаглаад ч оройтсон байх тийм нөхцөл байдал, тоон үзүүлэлтүүд “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-тай танилцахад тодорхой байна. Дийлэнх улс орнууд хөгжлийн бодлого төлөвлөлтдөө ногоон хөгжлийг чухалчилж байна. Байгалиас заяасан ус, агаар, хөрс, хүнс, түүхий эд, газар дээрх болон доорх баялаг, амьдралыг тэтгэж, оюун санааг сэргээж буй үр өгөөжийг үрээ гэсэн эхийн хайртай зүйрлэж болно. Эхийн хайр ямар үнэтэй вэ. Бид үнэлж чадах уу. Мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачидтай уулзаж үгийг нь сонсож байхад байгаль орчны салбарыг төсөв төлөвлөгөө, нийгэм, эдийн засагт ямар орлого оруулж байна, шууд мөнгөөр үнэлэгдэх баялаг бүтээдэггүй гэх төр засаг, шийдвэрлэх түвшний буруу хандлагыг та засаарай гэж захиж байна лээ. Ийм ойлголттой яваад байвал байгальдаа хөрөнгө оруулж тордох, нөхөн сэргээж хамгаалах ажил орхигдож нэг мэдэхэд орших уу, эс орших уу дээрээ тулсан байх вий гэж анхааруулсан. Үүнийг маш чухал сануулга гэж ойлгож байна.

Байгаль хамгааллын улсын төсвийн жилийн зардал 44 тэрбум төгрөг, үүний 79 хувь нь хувь нь системийн байгууллагын урсгал зардалд, 21 хувь буюу есөн тэрбум төгрөг л ойжуулах, нөхөн сэргээх зэрэг байгаль хамгааллын ажилд оногдож буй нь нэн чамлалттай юм.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЯРХҮҮГИЙН АМАРТҮВШИН


Сэтгэгдэл

zochin [45.9.251.178] 2020-09-12 16:08:30

159 say bish 400 saya baixaa. Dutuu tooljee xandaltaa.

Зочин [94.174.43.98] 2020-09-12 15:02:52

Ёстой хэлэх үг алга. Ийм тэнэг юм яриж байхаар дор хаяж Туул голыг цэвэрлэх програм хиймээр юм. Бас дээрээс нь 13,800 га газар уурхай олборлосон нэрээр ухаж сэндээд хөрсийг нь эвдсэн байгаа. 13,800 га газар нь 25,788 хөл бөмбөгний талбайтай тэнцэнэ. Байгал орчныг хайрлаж хамгаалах үндсэн ажлаа хиймээр юм.

Зочин [202.9.46.30] 2020-09-11 19:09:22

Аялал жуулчлалын газрын даргаа сольж, хэл устай, мэдлэг боловсрол өндөр, хандлага сайтай , ашиг сонирхлын зөрчилгүй хүн олж тавь

Irgen [43.228.129.229] 2020-09-11 09:46:00

Энэ нэг балаа авгай энэ засаг төрөөс зайлаасай. Ганц үг хэлээд тэрнийгээ сошиолаар цацхаас өөр ямар ч ажил хийхгүй. БОАЖЯ бол том салбар шүү. Эргүү авгай минь энэ салбарт чиний тэжээвэр гөлөгнүүд чамайг дагаж хоол идэх биш энэ салбарын мэргэжлийн ажлаа хийж байсан хүмүүсийн ажилтай нь үлдээ тэгж байж наадах салбар чинь хөгжинэ шүү.Чи ч энэ салбарт ажилж чадахгүй ээ

Зочин [103.111.68.3] 2020-09-11 08:56:30

МОНГОЛД СҮРГИЙН ТАРХАЛАА ТОГТСОН БОЛОХЫГ ЭСРЭГ БИЕТИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОГТООГДОХ ТУЛ ИЙМ ШИНЖИЛГЭЭ ХИЙХГҮЙ БАЙГАА. КОРОНА МОНГОЛД ТАРААГҮЙ ГЭДЭГ ЭНЭ АВГАЙГЫН ДАРАА НЬ МАН -ын ЗОХИОСОН ШОУ. 2019 ОНЫ 4-Р УЛИРАЛД 430 ГАРУЙ ХҮН ХАНИАДААР ЯАГААД ҮХСЭН БЭ?

zochin [37.48.16.172] 2020-09-10 17:40:32

tsar taxal Korona virusnees iluu naad xavdaraa emchleech. yu ch xiixgui baij

БАТ [66.181.168.81] 2020-09-10 15:40:06

ЖИНГЭР ХУЦАЖ Л БАЙДАГ, ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ....ХИЙХ ЮМГҮЙ, ХИЙЖ Ч ЧАДАХГҮЙ ЮМНУУД ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЖ Л БАЙГ ЭНЭ ХАМААГҮЙ САЙД МИНЬ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨНӨӨ ЗОРИГТОЙ ХИЙ, АМЖИЛТ ХҮСЬЕ....

Зочин [202.179.24.51] 2020-09-10 15:20:47

ДЭЛХИЙ ДАЯАР БӨӨН КОРОНАВИРУС БАЙХАД ГАДНААС ЖУУЛЧИН ОРУУЛЖ ИРВЭЛ ЮУ БОЛОХ ВЭ?

zochin [66.181.161.4] 2020-09-10 08:09:41

virustei gesn ued ajilaa ogch bgsni oilgomjtoi,medlegguine,chono boronoor,badarchin duuvener bizde bizde

Монгол улсын иргэн [202.9.46.106] 2020-09-10 10:07:28

Онгон байгалаа хамгаалж байна гээд зөнд нь орхих биш харин ч тэнд зөв бодлогоор аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Онгон байгальдаа зориудаар сонирхолтой байгууламж нэмэх нь бас нэг чухал ажил юм. Жишээ нь гоё гүүр барих, хэсэг модыг нь хэлбэржүүлэх, ургамлын зүйлийг нэмж тарих, гоё сайхан саравч барих, түр амрах газрыг үзэмжтэй шийдлээр хийх гээд олон санаанууд байна. Нүсэр том суврага барьж мөнгө заралгүй жижиг зүйлээр байгалиа чимэх хэрэгтэй дээ. Сайд эмэгтэй хүн байна чимхлүүр ажилд ухаан гаргах байхаа. Оюунэрдэнэ шиг баахан мөнгө үрж хөдөө том суврага бариад хаяхгүй байлгүй дээ.

Зочин [59.153.87.160] 2020-09-10 04:15:59

САРАНГЭРЭЛЭЭ ОЙН НОГООН МОДЫГ ХУЛГАЙЛЖ ХОТ СУУРИНРУУ ШӨНӨӨР ТЭЭВЭЛЭЖ ЗАРАХ БИЗЕС МАШ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ ЯВАГДАЖ ОЙ МОДЫГ УСТГАХ АЮУЛЫН ИРМЭГТ ТУЛЛАА, ҮҮНД ЭКО ЦАГДАА НАР ОРЛЦОЖ БАЙГАА НЬ ТУН ХАРАМСАЛТАЙ.САЙД ТА ҮҮНД АНХААРЛАА ХАНДУУЛААЧ.СӨГДӨН ГУЙЯ ТАНААС

Зочин [80.98.41.154] 2020-09-10 02:39:52

Чадахгүй мэдэхгүй зүйлгүй супeр хүн нэгтэй болжээ. Хатан авхай юу юу ч билээ

zochin [202.55.188.85] 2020-09-09 22:34:40

Sarangereliig umuurch bylduuchlaad baigaa nuhduud HUSUT iin emch ajilchid l baigaa. Tsaling ni 4 say 500 mynga bolgoj ar geriinhend ni 5 say tugrug ugch oron suuchjuulsan geed uvchnuur dalimduulj huviin amjirgaagaa batalgaajuulahad ni ih tus bolson geed Sarangereliig doloochih geed pyldaganaj baih shiv. Ug ni turiin alban haagch uilchilgee uzuulsniihee tuluu shan haramj avch bolohgui gej huulindaa zaasan baidag baital zuvhun Frantsiin irgenees gehed 1 terbum 500 say tugrugiin hahuuli avch HUSUT iinhen huvaaj idsen.Er ni KOVID toi olon humuusiig emcbillee geed baigaad itgehgui l ym baina. Haniad tomuug KOVID gej hudal medeelehdee siihgui nuhduud shuu. ATG aar shalguulna aa.

Зочин [139.5.218.207] 2020-09-10 01:27:12

Битгий шаагаад бай . Тэднийг яаж ирүүлэх гээд бна.хаана хонуулах гээв.цуйвангаас өар ямар хоол өгөх гээв . Карманы хулгайчууд аа яах гээв .босоо хөх монголынхоноор зодуулах гээ юу Барилгачин хятадуудыг жуулчин гэж тоолдогоо боль..

эгч [43.242.242.75] 2020-09-09 21:48:52

АТААРХААД ҮХЭХ НЬ Л ДЭ !!! БИТГИЙ ТОО ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХООСОН ТОЛГОЙНУУД ИНГЭЖ БООЖ ҮХЭХ ГЭДЭГ ЮМ. АЖЛАА САЙН ХИЙ СААД ОЛОН БИЙ ШҮҮ!!! АДАГЛААД Л ЭНЭ ӨӨРИЙГ ЧИНЬ МУУЛААД БАЙГАА АМЬТАД ИРСЭН ЖУУЛЧИНЫ ЧИНЬ КАРМААГ СУЙЛЖ , АППРАТЫГ НЬ ДЭЛСЭНЭ, БАС БАЙГАЛЬД ГАРЧААД ХОГОО ХАЯАД ЯВЧИНА. ТЭР Л ХҮМҮҮС ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ БИЧЭЭД БАЙГАА ЮМ. ЭГЧ АВГАЙ НЬ САЙН МЭДЭЖ БАЙНА . БИД БАЙГАЛЬ ОРЧИНОО ХАЙРЛАЖ ХАМГААЛЖ ЯВНАА АМЛАЖ БАЙНА.

Зочин [202.179.24.51] 2020-09-10 15:19:48

КОРОНАТАЙ ЖУУЛЧИН ОРООД МОНГОЛ ДУУСЛАА Ш ДЭЭ, МАЛАА!

Зочин [36.228.151.55] 2020-09-09 20:56:52

Самар Сарангэрэл мөн шив дээ

Зочин [150.129.142.163] 2020-09-09 21:27:40

Uuriiguu Reklamdalgyi zugeer l ajlaa hiisen helsen 2 ne hir ve gedeg ne nuden il has yasan gazraa Dan uuriiguu magtana Emegtei POP

Зочин [211.36.131.48] 2020-09-09 20:36:23

бөөн реклам бөөн худлаа үзэл суртал болсон авгай нэг ширхэг байнаа үг үйлдэл болгоноо мэдээллээр цацуулна ам ажил хоёр нь алд дэлэм зайтай

Мундаг байна [202.21.104.2] 2020-09-09 20:18:44

Ажлаараа, үйлдлээрээ өөрийгөө гялалзтал харуулж яваа мундаг эрхэм гэж боддог доо. Би ч бас анхандаа голдог байсан. Яг үнэндээ ажилласан газар бүртээ амжилт бүтээл, үр дүн гаргаж байгаа монгол эмэгтэй. Зөвхөн амжилт л хүсье. Муулдаг нь муулж л байг. Та ажлаараа үгүйсгээд л явчих нь. Төрд ийм мундаг менежер бүсгүйчүүл улам олон болог

Зочин [122.201.24.242] 2020-09-09 21:03:11

Энэ авгайг ирэхээс емне дандаа буурч байсан эхийн эндэгдэл гэхэд лав жилийн емнехеес 60 хувь нэмэгдсэн гэхээр энэ авгайн ажлын vр дvн тодорхой шдэ. Худлаа пиар, хаалтын гэрээ, тусгай зевшеерлийн наймаа, тендерийн будлианаас еер юу ч хийгээгvй ЭМЯ-д

Ямар ч ойлголт алга [122.201.21.232] 2020-09-09 20:37:54

Салбар нь шалдаа цначаап байхад хаа хамаагүй үлгэрийн юм шаадаг. Коронагийн үед яаж аврахын, дараа нь ямар бодлого, дүрэм журмаар яаж хөгжүүлэхийн гэдгээ хэлж ярьдаггүйм үү төр гэдэг чинь. Зүгээр л google дээр Mongolia гэж бичсэн болгон ирдэг юм уу. Аймаар өндөр үнэ, хоцрогдсон үйлчилгээ, буруу сурталчилгаа, зохицуулалт хийж чаддагүй Төртэй. Сонгогдсон цагаасаа хойш жаахан ч ойлголт авдаггүйм ү. Аялал жуулчлалын газрын хүмүүстэйгээ ч огт уулзаагүй. Хүнээс сонсоноо дураараа бурахын. Өөрийн бодлого, толгой гэж юу ч алга энэ авгайд!!

Зочин [85.249.168.238] 2020-09-09 19:49:08

Овоо ажил хэрэгч хун гэсэн 30 жил ярьсан омхии жорлонгуудаа эхнии ээлжинд янзалж огоорэи хусэх юм тэрл бна шуу та оороо ,яваад тэр жорлонд нэг ороод узээрэи

Зочин [122.201.24.242] 2020-09-09 18:08:57

Хvv Уламернех нь Сингад усан онгоц авсан гэхээр овоо херенгежсен лvмпэн байна да. Манай корона гатан Тэрэлжид том амралт сувилал барьж байгаа, бас экс нехертейгее нийлж нэг удаагийн эмнэлэгийн хэрэгслэлийн vйлдвэр байгуулжаагаа. Эдний гэр бvл коронад хешее барих байхаа

zochin [66.181.161.84] 2020-09-09 17:07:13

uls tord orsn emegteichud adilhan emegteichude evgui bdld orulah yum,muu emees,muu erni aria deer gej hogsjchuud yaridag bsn,unen shu

zochin [66.181.161.84] 2020-09-09 17:05:03

medleg gej zero

zochin [66.181.161.84] 2020-09-09 17:03:36

ene ih delgurt shuren emeg geed uzeed suuj bsn,hajuud dagaj yava humusni haana l ochino hoshoo shig hajudni toirood zogsoj bsn,ter humusni ger bulee gej boddog,ene avgai tanidag,tanidgui humusi...........hol yavmar avgai bnle,time,tsagni bologui bolohos dotroso aldagui gej ongiroh hereggui,idsen e x

Зочин [80.214.65.86] 2020-09-09 16:32:43

Зайлаа шаал худлаа хэн ч очихгүй нүүрс утаа ядуурал хулгай авилга

Zochin [109.89.151.254] 2020-09-09 15:27:49

Moroodood xandaltaa toolood xudlaa yariad suuj bai,1 taxaltai gazar luu juulchilj chadaxgyi baixad 2 taxaltai gazar luu juulchid neeree irlee yu kkk

иргэн [119.40.98.106] 2020-09-09 15:07:43

Энэ нэг их сайрхаад зарлаад байх тоо биш. Манай улс эдгээр жуулчдаас авч чадах уу? Тэд ирнэ гэсэн ч бид авч чадахгүй. Бид арай гэж өөрийн иргэдээ цувуулан бага багаар авч байгаа биз дээ.

зочин [115.65.47.30] 2020-09-09 14:54:20

Гуравхан сая монголчуудаа аз жаргалтай сайхан амьдруулж чадахгүй ядуу, буурай, өр зээлэнд баригдчихсан байж гадаадаас 159 сая титэмт вирус оруулж ирээд тэжээж дийлэх үү? Энэ тоо бодит уу? сонгуулийн шоу юу?

Зочин [98.253.30.34] 2020-09-09 12:46:19

Ymar ch bolovsrilgui 1 jiliin photo zuragchnii cours l togsson hun huuli togtooh deed baiguulagiin gishuun yam yam damjin dan bodlogo bolovsruulah shiidver gargah tuvshnii chuhal alban tushaaluudiig eeljlen hiihiig harlaa. Ene bol siurel.

Зочин [150.129.142.33] 2020-09-09 12:39:41

Жуулчин гэдэг чинь вирус гэсэн үг . Японы тэр сайдын хэлснээр аялал жуулчлалын салбарыг сэргээх биш өөр арга замаар өөр салбарыг сэргээх хэрэгтэй гэж бна ш дээ . Ж нь : арьс ширний салбар гэх мэт

Зочин [202.55.191.205] 2020-09-09 12:26:36

МУНДАГ МЕНЕЖИР

ИРГЭН [103.10.22.179] 2020-09-09 11:58:04

Хамгийн сайн ажиллаж байгаа сайдууд руу ялагдсан намуудын хар пиар чиглэх юм даа Тэдний нэг нь Сарангэрэл сайд , Амжилт хүсье,

зочин [66.181.179.188] 2020-09-09 11:52:36

хандалт юу ч илэрхийлдэгүйг мэддэггүй хонгио юу

Зочин [202.126.89.91] 2020-09-09 11:38:27

Дотооддоо шинжилгээ явуулаагүй ороны тоонд байгаа болохоор ирэх жуулчин байгаа гэжүү.

Ганц сайдын бодлоор асуудлыг шийдэж болохгүй. [202.131.225.53] 2020-09-09 11:19:50

Жуулчин авчирлаа гэхэд Коронавирус л Монголд авчирна, тархана. Иймд 2021 онд хөл хориогоо л сайтар барь, ганцхан сайдын амаар хөдөлж болохгүй. Сарангэрэлээс гадна манайд Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайд гэж байдаг юм байгаа биздээ? Тэр хоёр бол шаал өөр, эсрэг бодолтой байгаа байлгүйдээ? Харин манай аж үйлдвэр, ХАА-н салбарт хэрэгтэй гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдийг бол сайтар хяналт шалгалттайгаар нэвтрүүлж байвал зохино. Үүнийг л Засгийн газар сайтар зохион байгуулах ёстой.

Зочин [182.160.38.159] 2020-09-09 11:04:48

ЖУУЛЧИН ГЭДЭГ ЧИНЬ КОВЬД ГЭСЭН ҮГ.ЮУ ЯРИНА ВЭ?

Зочин [66.181.161.12] 2020-09-09 10:34:01

Gaitai 400.000.000 juulchin ni ireh vii dee

Зочин [59.153.115.102] 2020-09-09 10:31:12

Дэндүү нүдэнд хүйтэн авгай шүү. Шунал завхайрал 2нь хязгааргүй. Төрд шургалж шигдсэн шалз.

Сонгогч [202.126.88.53] 2020-09-09 10:14:04

Саын ажиллаараа. Жуулчин ирэх буцах бол тэр хүмүүсийн хүсэл сонирхол, яаж таатай сэтгэгдэл үлдээх нь бтдний хариуцлага. Сайд та орон нутгын том автобусаар Өмнөговь яваад үз, хаана хаана зогсож хэдэн ширхэг ,ямар жорлонд зорчигчид нь орж бн гээд бид бол сурчихсан ямар хугацаа зарцуулж бгааг. Гадны жуулчид биднээс 2 дахин илүү цаг зарна , ийм байдлаар бид 1 удаа 5 хоногоор хэдэн жуулчин хүлээж авах бол

Irgen [66.181.183.75] 2020-09-09 10:08:44

Bolovson 00, hogiin sav 2-oo shiidchihvel ch.

Saraa [223.39.188.226] 2020-09-09 10:08:42

159 sayiig bugdiig karantiilj bgaad juulchluulaarai es tegvel eruul mendiin said hiisen ajlaa uguisgene shuu, mongo ch bas nemegdene juulchlal deer gadnaas korona orj ireh vii kkk

Зочин [103.229.120.19] 2020-09-09 10:04:26

Энэ шулга авгай бүхнийг мэддэг юм уу? Тэтгэвэртээ гарч эмээгийн ажлаа хий. Мэдлэг нимгэн, чадвар сул попорчин эмээ.

Haha [202.126.89.176] 2020-09-09 09:58:30

Za avgai mini baga erguuteerei. Shan shan shaahiimaa. Ymar ur chadvargai gej yam yam soliod yvdag yvdaltai avgai ve?

Зочин [203.91.115.43] 2020-09-09 09:46:55

Эгзэгтэй үеийг ч гэсэн сонгуулийн шоунд ашигдахаа ядахгүй байхыг нь харахад энэ эмэгтэй ямархуу арчаагүй амитан болох нь харагдаж байна. Корона дэлхий даяараа ид үедээ явж байгаа шүү. Одоохондоо ингэж ярих эрт байна. Тэр тусмаа манайх шиг буурай орны хувьд. Хэдийгээр бид танагтай үлдэж магадгүй ч эдийн засгаараа асар их хохирч үлдэх нь тодорхой болоод байна. Тулаанд ялсан ч дайнд ялагдана гэдэг шиг.

Зочин [64.119.16.172] 2020-09-09 09:44:48

Сайд та эхлээд Туулын бохирдлыг зогсоо.Хятад эзэнтэй хэдэн арьсны үйлдвэрээс болж Туул дагуух амьдрал сүйрч байна

Зочин [103.10.21.33] 2020-09-09 09:33:07

Сараа сайд ер нь олон атаархагч дайсантай хүн...Төрийн сайд тэр тусмаа эмэгтэй хүн ийм олон дайсантай байгаа нь САРАНГЭРЭЛ САЙД АЖИЛЛАЖ БАЙНА гэсэн үг ТАНД АМЖИЛТ ....УЛАМ ГЯЛАЛЗАЖ МОНГОЛ ОРНЫХОО САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭХИЙГ ХҮСЬЕ та чадна

zochin [202.55.188.83] 2020-09-09 09:32:56

Ene nuhurt ataarhaad baih yu baih ve. Harin EM iin salbart mash hortoi ard irgediin esreg uil ajillagaa ih hiij tohuuthaj baisniig ni oilgoson humuus buhimdaj baina.MAN turiig udirdaj baigaa tsagt Sarangereliig hamgaalj nuun daragduulaad l ungurnu shuu dee.Sarangerel bol ardiin daisan.

Зочин [103.10.21.33] 2020-09-09 09:42:37

Баримт байгаа юм бол олон нийтийн сүлжээнд гаргаад тавиач... алдаа оноотой юм хийсэн л юм бол ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА хүлээх ёстой Асуудлыг гаргаж тавихгүйгээр асуудал улам даамжирна Худлаа хүн доромжлоод байхаар факт байгаа л юм бол ил болго ЧАДАХГҮЙ АЙЖ БАЙГАА БОЛ ХЭНИЙГ Ч ДОРОМЖЛОХ ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ тэр тусмаа ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД....АЖИЛ ХЭРЭГЧ БАЙЦГААЯ Зөв боловсон зөв хандлагаар шүүмжил ...

Зочин [192.82.74.50] 2020-09-09 09:30:01

Коронотой жуулчин оруулж ирэх гээд байгаа юмуу, болохгуй шуу , гадаадын орнууд тэр чигээрээ вирустэй байхад аялал жуулчлал л яриад байхын балай чинь

Зочин [103.10.21.33] 2020-09-09 09:21:47

Сарангэрэл сайдад атаархагчид больж үз ....Наана чинь ажил ярьж байна Монгол улсдаа ихийг хийж бүтээж эмэгтэй ХҮН ДОРОМЖЛООД БАЙГАА тэр тусмаа ТӨРИЙН САЙД АА доромж үгээр дайраад давшлаад байгаа ЭНЭ ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХАРИЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭЧ ЭЭ Алдаа оноог нь ЗӨВ АЖИЛ ХЭРЭГЧ байдлаар шүүмжлээч ...Хүнийй гадаад үзэмж байгаа байдлаар нь доромжлох эрх хэнд ч байх ёсгүй ...АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨ чинь хэм хэмжээтэй ...Та нарт хүн дорожлох ЭРХ ОЛГООГҮЙ ....Авгай авгай л гэнэ чи өөрөө ч адил авгай л шүү дээ эсвэл удахгүй авгай эмээ болно Чи МӨНХ ЗАЛУУГААРАА АМЬДРАХ ЮМ ШИГ хүнд атаархдагаа л больчих ...Энэ үзэн ядалт атаархал чинь чиний өөрийн чинь амьдрал үр хүүхдэд МУУ ҮР ДАГАВАР авчирвал яана...САЙН САНААНЫ ҮЗҮҮРТ СҮҮ муу санааны үзүүрт хор гэж нэг үг бий дээ Мөн САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ ӨӨ гэж ....Атаархал хорон муу санаанд баригдаж байхаар ТИЙМ ЧАДАЛТАЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЮМ БОЛ намд нь элсээд САРАА САЙДЫН оронд очоод суучих...АТААРХАГЧ НАР БОЛ ЭНЭ ХОРВООГИЙН МУУ МУУХАЙ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ ХҮМҮҮС

Зочин [223.104.3.190] 2020-09-11 12:55:22

chi hurtsiin tasagaasaa orgoo yu.oilgomjtoi bhad olon yum hutsaad bh yum.ip hayagaar n haij olood ene huniig bh estoi gazart n hiigeech.gaduur heseed bas boloogui site heseed olon doloo yum hutsaad bh yum.chamaas gadna bas 1 nohor bn.neg tasgiihan uu.oluulaa bolson bn ta nar

Авгай [203.91.115.56] 2020-09-09 09:01:31

Балай авгай зайлаач поп шоу чавка Монгол чамаар дутахгүй солиор далд ор хоосон толгой мулгуу авгай шоучин тэнэг балай хэнд эрхлээд байгаа мал вэ чи

зочин [122.201.19.99] 2020-09-09 08:35:40

Хүрэлсүх та хоёр өвчнөөр их шож хийсэн бага хуцаарай

Зочин [103.10.21.33] 2020-09-09 09:25:52

ЧИ ЭНЭ 2 ХҮНИЙ БОЛООД ВИРУСЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСИЙН ХҮЧИН ЧАРМАЙЛТААР .амьд арзайж мэнд мэлтийж яваагаа мэдэж ав даа АТААХАЛ чинь чамайг өөрийг чинь сүйрүүлэх вий дээ

Энхээ [202.9.40.44] 2020-09-09 08:34:37

Сарангэрэл сайдаа ! Та ЭМ -н сайд байсан болохоор сайн мэдэж байгаа , Байгаль орчны сайд байх хугацаандаа ард нийтэд хэрэгтэй томоохон рашаан сувилалуудаа улсын болгож аваарай ! ! !

Зочин [139.5.218.103] 2020-09-09 08:30:28

Энэ нэг өалайр чавганц далд ороосой. Худлаа өөрийгөө рекламдахаас өөр юм бхгүй

зочин [183.177.97.14] 2020-09-09 08:20:46

за зүгээр байгаарай. бусад улсыг хар жуулчин авсанаас л үүдэлтэй биз дээ

sara [210.61.180.87] 2020-09-09 08:19:40

Said n helsenee batlah shaardlagatai.notolgoo,medeeleliin bodit unenee delgehgui bol itgeh hun bhgui bn odoogoor.setguulch bsan hun medeellinn bodit unen eh survaljaa heleh biz.huleej baiy.

njhyuu [66.181.167.254] 2020-09-09 08:09:59

бусад орноос ирсэн , короновирус илэрсэн хүмүүс монголын иргэд биш байсан юм уу?

Иргэн [66.181.188.211] 2020-09-09 07:40:39

Арчаагүй авгай короно нэрээр иргэдмйн амьдралыг доройтуулж боловсролгүй цэрэгтэйгээ нийлж Монголыг хорлож өөрсдөө ялсан Яаж короно дотоодрд алдагдах юм Байхгүй дотооддоо тэр *0*үүсгэгч нь ,Мэдээж хорио тогтоох нь авдаг зайлшгүй арга хэмжээ Гадаадаас орж ирэх урсгалыг хаагаад дотооддоо бэлтгэлээ хангаад хохирол багатай гарч болох байсэыг энэ авгай бусад хулгайчидиайгаа нийлж хаасан Сая Сөгнөгөр гээд мод бэлтгэл яриад явж байсан Амралтаа эргэж амралтын модондоо санаа тавтж явсан авгай гэдгийг Монголчууд мэдэх ч үгүй мэдсэн ч бодох ч үгүй Ер нь короно гарсан эсэхээс илүү аялахад сонирхрл тхтах гол нь нөхцөл боломж нь сайн бол жуулчид ирнэ Гжтэл одоо Яармагийн газрыг зараад ирж очих хүн хэдэн цаг түгжрэхээр болсон Ийм байхад хэн иржх юм Юун 400 сая жуулчин Авилгач хулгайч эх орноо хорлогсод оо

Zochin [172.58.46.199] 2020-09-09 07:17:13

Piller gatsartaa shahuulj chiher hulheed baigaa aytai mash sexy zaluu haragdhiin shineer amidral zohioh l dutuu baina Saraa chi shuu amjilt


64 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.