Э.Эрдэнэжамъян: АН, Шинэ нам болон бусад улс төрийн намуудтай нэгдэж цэгцтэй улс төрийн намыг байгуулах түүхэн хэрэгцээ шаардлага үүссэн

Aдмин / Улстөр

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуульд МАХН, АН, Шинэ нам эвсэж оролцохоор болсон. Яагаад нэгдэж сонгуульд орох болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Иргэдийнхээ сонгох эрхийг хамгаалж, ардчиллыг хадгалж үлдэхийн тулд бид бодлогоо нийлүүлж байгаа юм. УИХ-ын сонгуулийн үр дүн нь Монголд шударга ардчилсан сонгуулийн шинж алдагдсан гэдгийг бүх нам, нэр дэвшсэн хүмүүс, улс төр судлаачдад ил боллоо. Үндсэндээ нэр дэвшигчид буюу улс төрийн намууд хоорондоо шударгаар өрсөлдөж байвал үүнийг ардчилал гэж байгаа юм. Төртэйгөө буюу төрийн байгууллагатайгаа өрсөлдөж байвал ардчилал биш тоталитор юм уу дарангуйлсан нийгэм гэж үздэг. Одоо улс төрийн намууд, нэр дэвшигчид хэн нэгэн нэр дэвшигчтэй биш, бүхэл бүтэн төрийн байгууллагуудтай буюу төр засагтай өрсөлдөж байна гэсэн үг. Шүүх, цагдаа, прокурор, иргэний бүртгэлийн байгууллага нь эрх баригчдад үйлчилж Сонгуулийн ерөнхий хороо нь нэг намаас томилсон төрийн албан хаагчдаас бүрдэж байгаа. Ийм нөхцөлд тэгш өрсөлдөөн, шударга өрсөлдөөн гэж байхаа больж байна. Энэ нь сонгуульд орсон бүх нам эвсэл, нэр дэвшигчдэд том сануулга болсон. Бүгд л луйвар булхай боллоо, царцаа нүүлээ, мөнгө тараалаа гэж ярьж байна. Хамгийн гол нь сонгуулийн булхайнаас гадна төсвийн хөрөнгөөр эрх баригч нам сонгууль хийгээд байгаа юм. Цар тахлаар далимдуулж хүүхдийн мөнгө, хүнсний талон гэдэг нэрээр ард иргэдийг барьцаалж байна. Эрх баригч намд саналаа өгөхгүй бол чиний хүнсний талоныг хасна гэж байгаа юм. Айлгаж байж хүмүүсийг сонгуульд оруулж байна шүү дээ. Төрийн байгууллага дангаараа зохион байгуулаад, төрийн мөнгөөр сурталчилгаа явуулаад, төрийн албан хаагчдаар сүрдүүлж нөлөөлж сонгууль хийж байхад сөрөг хүчний намууд нийлж сонгуульд орохгүй бол болохгүй нь гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас орон нутгийн сонгуульд Ардын нам ба бусад гэдэг сонголтыг ард түмэнд тавина. Эрх баригчдад ард түмэн нийтээрээ сайн байгаа зүйлгүй. Санал өгсөн нийт тоог харахад бүх сонгогчдын 25-30 хувь нь МАН-д саналаа өгч байхад нийт авч байгаа суудлынх нь бараг 80-90 хувь нь МАН-д ногдоод байх нь шударга биш шүү дээ. Тийм учраас үлдсэн 70-80 хувиа бүрдүүлж байгаад улс төрийн намууд нэгдэх юм бол МАН-ыг ялах нь гарцаагүй юм. Орон нутгийн сонгуульд ингэж оролцсоноор нэн түрүүнд хяналт хариуцлагын тогтолцоог бий болгох гэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө буюу иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж төлсөн тэр татварыг зүй зохистой орон нутагт нь зарцуулж чадаж байна уу гэдэг чухал асуудал. МАН-ын дангаараа бүрдүүлж буй Засгийн газрын хэтэрхий эрээ цээрээ алдсан төсөв, зардлыг хянах ард түмний хяналт л хэрэгтэй болоод байна.

-Төсвийн тодотголд ямар байр суурьтай байна?

-Иргэдийнхээ ахуй амьжиргаа руу чиглэсэн байдлаар эдийн засгаа бодож төсвөө өөрчил гэж бид өнгөрсөн хагас жилийн хугацаанд шаардлаа. Гэтэл Сангийн сайд бүх юм сайхан байгаа гэж ярьж байснаа сонгуулийн маргааш болохоор төсөв болохоо больчихож байгаа юм. Тэгэхээр энэ төсөв дээр эрх баригч нам дэндүү дураараа хандаж, төсөвтэй холбоотой бүх хуулийг зөрчиж, бүх болохгүй зүйлийг хийж байна. Эхлээд хууль зөрччихөөд дараа нь тэрийгээ хуулиар засаж байна гэсэн үг. Уг нь хууль зөрчсөн хүнд ял өгөх ёстой, хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцох ёстой байхад засгийн газар, УИХ нийлж байгаад хууль зөрччихөөд дараа нь тэрийгээ өөрсдөдөө тааруулж засна гэдэг маш том гэмт хэрэг. Тэгэхээр ийм гэмт хэрэг хийгээд байгаа бүлэглэлийн эсрэг бид хүчээ нийлүүлэхгүй бол төсвийн хөрөнгөөр гараа угааж байгаа, тендер будлиулж байгаа, 60 тэрбум идэж байгаа бүлэглэл чинь хоорондоо хүчээ нийлүүлчихээд бусад хүмүүсийг төрийн мөнгөөр пять нольдчихож байна шүү дээ. Ийм зүйл байж болохгүй гэж л үзээд байгаа юм.

-Ардчилсан нам, Шинэ нам, Хувьсгалт нам гурав үзэл баримтлал хэр нийлэх вэ?

-Нийслэлийн сонгуульд найман нам өрсөлдөнө. Бусад орон нутгийн сонгуульд үүнээс цөөхөн нам бүртгүүлж байгаа. Бусад бүртгүүлээгүй нам, эвсэл орон нутгийн сонгуульд энэ гурван намыг дэмжиж оролцохоо илэрхийлж байгаа юм. Тэгэхээр гурван намын цаана өөр олон нам бий. Мөн бие даагчдын тодорхой платформууд бий. Санал хувааж, хагалах, эрх баригчдад туслах маягаар оролгүйгээр ингэж явъя гэж байгаа юм. Бие даагаад юм уу эсвэл дангаараа оролцож байгаа нам, эсвэл нэр дэвшигчийг үндсэндээ Ардын намд тусалж байна л гэж ойлгох хэрэгтэй. Ийм тодорхой сонгуулийн тогтолцоотой үед Ардын намд тусалж санал хуваах, хагалах маягаар орно гэдэг бол Ардын намд тусалж байгаагаас өөрцгүй.

-Эдгээр гурван нам ямар үзэл санаан дээр нэгдэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, хамгийн чухал үзэл санаа бол ардчилал, монгол хүний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах асуудал маш чухал байна. Өмнө нь үндсэндээ хоёр намын тогтолцоотой шахуу явж ирсэн шүү дээ. Голлох хоёр нам ба бусад жижиг намууд гэсэн үр дүн гардаг байсан. Гэтэл одоо голлох нэг нам ба туслах дүрийн жижиг намууд гэсэн хувилбарыг эрх баригчид тулгах гэж оролдож байна. Ийм үед төрд ямар ч хариуцлага байхгүй, буруутай хүмүүс хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, иргэдийн сонгох эрх бол зүгээр л цаасан дээр үлдсэн тунхаг болж хувирна. Эрх баригчид хариуцлага хүлээдэггүй болж эхлэх үед, ардчилал дүр эсгэсэн хэлбэрт орох тусам эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, ядуурал улам бүр газар авна гэсэн үг. Зөвхөн шударга сонгуулийн үр дүн л иргэд нь дарга нартаа хариуцлага тооцож, хянаж чаддаг үндсэн хуулийн үзэл санааг амилуулж чадах юм. Тэгэхээр гурван нам нийлж оролцож байхад сонгогчдын саналыг луйвардана гэж үзвэл эрх баригчдад тийм ч амаргүй. Хоёрдугаарт, хяналт хариуцлага, тэнцвэр гэдэг зарчим дээр нэгдэж байгаа. Үндсэндээ УИХ төсвийг баталж байгаа хэдий ч хийж хэрэгжүүлж үрэн таран хийж байгаа нь яам, эсвэл орон нутгаар л дамжиж хэрэгждэг. Олон зардал орон нутгийн төсвөөр дамжиж угаагдаж байгаа. Үүнийг л иргэдэд нээлттэй болгож өөрчлөх ёстой. Нэн түрүүнд хүнээ боддог нийгмийг байгуулах цаг ирсэн. Нийслэлд хэчнээн хөшөө дурсгал бариад хэрэг байна уу. Ингэлээ гээд монгол хүний амьдрал сайжрахгүй. Нийслэлд ажилгүйдэл, утаа, түгжрэл, тоосыг шийдэх хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийднэ гэдэг нь цаашдаа монгол хүний таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Мэдээж нам намын тусдаа мөрийн хөтөлбөрүүд байдаг. Манай нам иргэдийнхээ ахуйн амьдралыг шийдэх хамгийн сайн гарц орон сууцныхаа хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууцанд орох нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж үздэг. Бид ялаад гараад ирвэл түүнийгээ хэрэгжүүлнэ.

-Намууд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж байгаа бол?

-Бидний үндсэн тохиролцоо нэр дэвшигчийн тоог УИХ-ын сонгуулиар тухайн дүүрэг тойрог дээр аль нам хэдэн санал авсан гэдгийг харгалзана. Энэ бол гол зарчим. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт манай нам илүү санал авчихсан учраас бид илүү хүн дэвшүүлж байгаа. Хан-Уул дээр Шинэ нам тодорхой хэмжээний их санал авсан. Ардчилсан нам ч авсан, манайх ч авсан учраас аль алинаас нь нэр дэвшүүлж байгаа юм. Сонгогчдынхоо саналыг ч хүндэтгэж байгаа, хамгийн шударгаар л тохиролцож байгаа тохиролцоо гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд МАХН найман хүнийг ИТХ-д дэвшүүлж байгаа бөгөөд үүнийхээ нэгийг өнгөрсөн сонгуульд Та бидний эвсэл болон оролцсон ИЗНН-д санал болгосон.

-Өнгөрсөн сонгуулиар МАХН УИХ-д нэг суудал авсан. Гишүүнтэйгээ хуулийн төслүүд дээр ажиллаж байна уу?

-Манай намын дэд дарга С.Ганбаатар маань намынхаа болон сонгогчдынхоо бодлогыг УИХ-д төлөөлөн ажиллана. Нэлээд олон хуулийн төсөл өргөн бариулахаар ажлын хэсэг болон хуваагдаад ажиллаж байгаа. Шинэ мөнгөний бодлого буюу Монголын банк санхүүгийн тогтолцоонд реформ хийх, зээлийн хүүг бууруулах талаар бид цоо шинэ бодлого боловсруулсан. Үүнийгээ С.Ганбаатар даргаар өргөн бариулна. Орон сууцны зээлийг урьдчилгаагүй, хүүгүйгээр өгнө гэдэг бодлого ч банк санхүүгийн харилцаан дотор орж байгаа учраас энэ төслөө хамтад нь өргөн бариулна. Үндсэн хуулийн 6.2-той холбоотой буюу Монголын газар байгалийн баялагтай холбоотой асууудлаар төсөл дээр ажиллаж байна. С.Ганбаатар дарга өөрөө үйлдвэрчний эвлэлийн угшилтай учраас цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой бодлого түлхэнэ гэж бодож байгаа. Энэ бүгдээ өргөн барина. Гэхдээ 76 дотор нэг хүний санаачилсан хууль тогтоомж амархан шийдэгдэхгүй байх. Ямартаа ч өргөн бариад, эрх баригчид суудал дээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг харна. Бид хоосон, бүтэшгүй ажлуудыг амлахгүй. Тодорхой хэмжээний эдийн засгийн судалгаатай, үндэслэлтэй, бодитой хуулийн төслүүдийг өргөн барина. МАН үнэхээр ард түмнээ боддог эсэх эдгээр хуулиар харагдана.

-Таны хувьд зээлийн хүүг бууруулах боломж хэр байна гэж харж байна?

-Зээлийн хүүг бууруулах боломж байсаар л байгаа. Цаашдаа ч байна. Тэр боломжоо олж хараад хийх үү, үгүй юү гэдэг улс төрийн шийдэл байхгүй юу. Дэлхийн 200 орчим улсаас бараг тал нь мөнгө хүүлдэггүй системтэй. Зээл олгоддоггүй, зээлээ хүүтэй өгдөггүй систем дэлхий даяар байсаар байхад яагаад бид зөвхөн барьцаатай зээл өгдөг ломбардны системийг дэмжих ёстой юм. Монголчууд бид хүүгүй, хүүлэхийг хориглодог банктай улс орнууд байдаг гэдгийг одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг хүсдэггүй, эрдэмтэд нь судалдаггүй. Судлаад үзүүлэхээр гайхдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн мэдлэг олгодог боловсролын тогтолцоонд нь тийм зүйл байдаг тухай заадаггүй. Өнгөрсөн 30 жил манай эдийн засагчдад хичээл заасан гадны багш, зөвлөхүүд нь ерөөсөө л мөнгө хүүлдэг банкны тухай л заасан байдаг юм байна. Монгол хүний мөнгийг аваад, эргээд өөрт нь барьцаатай, хүүтэй зээлүүлж өгдөг мөнгө хүүллийн тогтолцоог л заасан болохоос биш бусад санхүүгийн арга хэрэгслийг нь зааж өгөөгүй л байхгүй юу. Бид хөрөнгө оруулалт авахдаа жилийн 20 хувь, таван жилд 100 хувийн хүүтэй мөнгө хүсээд байгаа юм уу, эсвэл хүүгүй мөнгө хүсээд байгаа юм уу. Орон сууцанд орохдоо жилийн найман хувь, 20 жилийн хугацаанд 160 хувийн хүүтэй мөнгө төлөх нөхцөлтэй ипотекийн зээлийг болж байна гэж үзээд байгаа юм уу, үгүй юм уу. Болохгүй байна гэвэл тэгээд өөрчилж болно. С.Ганбаатар даргын хэлдгээр энэ бүх тогтолцоо бол хэзээ ч өөрчилж болохгүй байгалийн хууль, бурхны сургааль, богдын лүндэн биш шүү дээ. Хэн нэг хууль баталсан монгол дарга нарын л шийдэж олсон шийдэл. Ард түмэн нь одоо өөрчилмөөр байна гэвэл өөрчлөх боломжтой, өөрчлөх шаардлагатай л хуулиуд юм.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

Зочин [202.126.92.98] 2020-09-14 12:54:10

Хол очиж хуц. Одоо уйлаад ч нэмэргүй.

Олег [185.23.104.42] 2020-09-14 11:49:50

Здравствуйте. Привлечем клиентов в Ваш бизнес с помощью рассылок по мессенджерам: Ватсап/вайбер/Телеграм/смс. Главный плюс такой рекламы в том, что получатели максимально целевые. Например, можем собрать контактные номера рекламных агентств, мед. центров, ресторанов и т. д. и сделать рассылку по ним. Или мужчин/женщин определенного возраст. Таким образом, ЦА при такой рассылке максимально целевая! Более того, по завершении предоставляем лог и полный список номеров получателей. Таргетинг целевой аудитории по следующим критериям: - Юридические лица (Страна, город, регион, род деятельности, численность персонала) - Физические лица (Страна, город, регион, пол, возраст) Интересует? Свяжитесь с нами по емайлу, который указан ниже (в тексте. На емайл, от которого Вам пришло письмо отвечать не нужно) Важно: В сообщении указывайте Ваш контактный ватсап. (Иключительно для более удобной и оперативной связи) Наш E-mail: marketingform2020@gmail.com

Зочин [103.10.20.197] 2020-09-14 10:13:44

Та нарт хэнч санал өгөхгүй. Ингэж том том ярьж сонгуульд орж ялагдчихаад сүүлд нь гингоноод байдаг шүү. Зөнөсөн чавганц бодсонч яаж үхрийн эвэр шиг та нарт итгэж саналаа өгөх юм бэ. Ямарч толгойгүй хөгийн гарууд. Бушуу далд орцгоо

Irgen [103.10.23.211] 2020-09-14 10:59:45

Pzda buruu boloogvi bj buhiin baasaar baana gegcheer yadag lalar we Enhbayar ta 2 odoo bolij vz ard irgediig bvv turhur tedniig taiwan bailga ta nar oluulaa niilcheed hulgai hiih geed ylairaad bna ard tvmnii neriig bitgii ashiglaad bai ard tvmen songoltoo hisen shv

Irgen [103.10.23.211] 2020-09-14 10:55:48

Ene er yanhan ymar ih muruuduj bna tee

Энэ дарга солиорчээ. Эвсэнэ эвсэн гэхдээ ингэж болохгүй ш дээ. [202.131.225.53] 2020-09-14 01:27:26

Эрдэнэжамъянд улс төрийн карьер хийхэд нь үүнээс өөр боломж харагдахгүй байгаа байх нь. МАХН-ыг МАН-тай нийлүүлэх, ёстой гоё! 1990 онд МАХН-д байсан хэдэн хөгшид одоо байсансан бол Эрдэнэжамянг харааж цүхэж "чөтгөөр" л гэх байсан байхдаа? Ийм аймаар зүйл ярьдаг МАХН-ын дарга байдаг юм уу? Тэрний оронд МАХН-аа татан буулгаад, энэ нам "түүхэн үүргээ гүйцэтгээд дуусчихсан" гэдгийг нь зарласан нь дээр байсан юм. Нэрэнд цэвэр.

Irgen [122.201.19.99] 2020-09-14 07:32:40

Ene yanhan nna gomo shug tsaraitai bvgsnii nvhni er hvnd hiilgvvlseer bgaad Dorjhand ene 2iinh tomorchihson hoshnogoo oligtoi archij chadahgvi bas oligtoi seksdej chadahgvi bj yun namyyd negdeh we

МАН НАМТАЙГАА Л НЭГДМЭЭР ЮМ [202.179.27.105] 2020-09-14 00:47:32

100,000 ГИШҮҮНЭЭСЭЭ АСУУЛГҮЙ АРДЧИЛСАН НАМТАЙ НЭГДЧИХДЭГ ГЭНЭ. ӨӨРИЙГӨӨ НАМ ГЭЖ БОДЧИХОЖ БАЙГААМ БАЙХ ДАА...

Иргэн [119.40.98.177] 2020-09-14 00:28:20

Нэг талд нь хариуцлагын хүлээлгэсэн нь дээр. Эд харт албан тушаал л хэрэгтэй байх шиг

jeffrearoom https://apple.com 2306 [72.11.148.222] 2020-09-13 23:54:51

jeffrearoom https://apple.com

Зочин [66.181.184.118] 2020-09-13 12:02:22

Орон нутгийн сонгуульд Эрх баригч намаа дэмжээд дараагийн сонгуулиар хариуцлага, үр дүнг тооцох нь зөв. Иргэддээ ээлтэй байж утааг бууруулж, зам засаад, улс орноо удирдаад сайн ажиллах хүмүүс олон гараасай. Чингэлтэй, Сүхбаатар хоёр дүүрэг гэр хорооллын хэсгийн харьцуулаад харахад МАН удирдсан ЧД хамаагүй илүү зам тавьсан тохижилт хийгдсэн бгаа шүү. СБ дүүрэг АН сонгохоо боль.

Zochin [202.55.188.34] 2020-09-13 06:42:54

Ene. Erxenejamyan. Enkhbayar. Maxnam.odoo. boli.ta. nariim.ugiig. sonsokh.khun baokhvui. Dandaa.kheruul. boli.odoo. arf.tumnee. taivan.bailga

Александр [185.23.104.42] 2020-09-13 05:42:17

Здравствуйте! Отправим Ваше коммерческое предложение владельцам/администраторам более 800 000 сайтов! Несколько плюсов при работе с нами: - Приятные цены - нам выгодно, чтобы клиент получал прибыль, значительно превышающую стоимость рассылки и обращался повторно - Все максимально прозрачно: Предоставим скриншоты из софта, с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. - В отличии от большинства наших конкурентов, оплата ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Напишите нам сейчас и получите бонус, в виде бесплатного составления оффера для Вашей рассылки Наш E-mail: nenbupojar1977@mail.ru P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, команда FormMarketing

Мөнхжаргал [64.119.27.42] 2020-09-13 04:15:57

Энэ угаасаа элий балай л даа

ЗОЧИН [202.126.89.33] 2020-09-13 03:34:08

ЭРХ БАРИГЧИД ОДОО НАМАЙГ ХЭН ХЭЛЭХ ВЭ НОХОЙГ ХЭН СААХАВ ДЭЭРЭЭ ТУЛСАН БАЙНА.ДАРАНГУЙЛАГЧ ХҮЧНИЙ ЭСРЭГ НЭГДЭХ НЬ ЗӨВ,

Mongol [103.57.93.79] 2020-09-13 01:15:59

Танай Энхбаярт Монгол төр ямар өртэй юм бэ. чамд.ч гэсэн Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын албыг сэтгэл харамгүй өгч л байлаа. ЭНХБАЯР ТА 2 АЛЬ АЛЬ Н АЖЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АЛДЧИХААД ОДОО БАС ШУДРАГА АЖИЛЛАЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМЫН ЭСРЭГ ЭВСЭЛ БАЙГУУЛААД АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААХ ГЭЖ ЭЛДЭВ ХОВ ЖИВ ХӨӨЦӨЛДӨЖ ИЛИЙРЧ БАЛАЙРЧ ЯВДАГАА БОЛИОЧ ЭЭ. ЭНХБАЯР ТА 2 МОНГОДЫН ТӨРД ЮУ ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ.

Буруу Цолмон [103.10.23.68] 2020-09-13 00:53:38

Хүмүүс энэ намуудыг нэгдэж байгаа ойлгох хэрэгтэй И х хуралын сонгуулаар тус тусдаан туг босгоод юу болов гэвэл Элдэв луйвараар ард иргэдийн дөнгөж 46хан хувийн санал авсан МАН үнэмлэхгүй олнох болож үнэндээн цөөнхийн ноёрхол төрд тогтоосон Одоо бол ямарч гэсэн нэгдэх нь зүүтэй Улс төрийн намууд нэгдэх нь олон талын өөрчлөлтийг би болгож зөв замруу аажуухан ахих боломж би болно намуудын дотоод шинэчлэд сайн нөлөө үзүүлнэ АНийн хувид бол шинэчлэгдэх нь маш хэцүү нам өөр намтай нэгдсэнээр шинэчлийн салхи бага ч бол орно Өнөөдөр сөрөг хүчний намууд нэгдэж сонгуульд орож орон нутагын хуралд суудал авах нь дараагийн сонгуульд маш их хэрэгтэй зүүль гэдэгийг ухаар Нэг намын дарангуулд байх нь зөв зүүль биш Өндөрлөгийг эзлэх дайнд ялахын тулд дайсаныг дарахын тулд нэг зорилгын төлөө нэгдэж нэгдмэл давуу хүч болох нь буруу биш харинч маш зөв зүүль,,, хойшдоон яаах нь үүнд хамаагүй ,,

Зочин [103.57.93.79] 2020-09-13 01:21:12

Та нар бол улс төрийн нам нэртэй бодов ч ямарч төлөвшилгүй тогтсон үзэл баримтлалгүй .төрийн эрхийг авахын төлөө юу ч хийхээс буцахгүй улайрагсадын нэгдэл бөөгнөрөл өөр юу ч биш .

Thaddetishe https://apple.com [185.167.163.43] 2020-09-12 13:51:15

Thaddetishe https://apple.com

Зочин [202.9.46.97] 2020-09-12 12:41:20

Үзэл бодлоо хүн доромжилж хараал зүхлээр илэрхийлж байгааг.харахад сэтгэлгээний хоцрогдол харагдаад байна.Монголын ард түмний төлөө ажиллаж чадаж байвал залуу хүн муу байх албагүй ухаантай мэдлэгтэй хэнийг ч гаргахад яадаг юм бэ.

Евгений [185.23.104.42] 2020-09-12 05:11:23

Здравствуйте, интересуют подробности. Отправьте пожалуйста Ваше коммерческое предложение на наш e-mail: arsatithos1987@mail.ru

Зочин [192.82.68.180] 2020-09-12 03:18:17

АН, МАХН-д аль алинд нь шинэчлэл хэрэгтэй байна. Шаварт суусан машин шиг дороо эргэлдээд барахгүй дээ. Хууччуул хушуу дүрээд бүр доошоо шигдээд байна даа.

ЭРДЭНЭЖАМЪЯАНД. [202.179.27.105] 2020-09-12 03:01:07

ЗҮҮНИЙ НАМ БАРУУНЫ НАМТАЙ НЭГДЭНЭ ГЭЖ ЮҮ БАЙХАВ ДЭЭ. ЭЛИЙРЭДЛ БОЛНО. ЗУУН МЯНГАН ГИШҮҮД ДЭМЖИГЧИДЭЭСЭЭ АСУУСНУУ. ЯРИЛЦСАН УУ. ТЭД ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ҮҮ. ӨӨРИЙГӨӨ НАМ ГЭЖ АНДУУРААД БАЙГААМ БИШ БИЗ ДЭЭ . УГ НЬ ГАРАЛ ҮҮСЛЭЭРЭЭ МАН НАМТАЙГАА НЭГДЭМЭЭР ЮМ ....

Зочин [66.181.161.125] 2020-09-12 11:05:02

Нэгдэх биш бүрмөсөн тарж бутрахын цондон. Энхбаяртай найзалсан болгон уруудаад байгааг ер нь анхаадаг уу

Ард [76.121.155.225] 2020-09-11 12:51:46

Шоохууз эхлээд Энхбаярын дүүг 2 тэрбум доллартай олоод Хуулийн өмнө зогсоогоодох

Мы искренне приветствуем Вас! https://www.microsoft.com/ 219078 [149.202.89.125] 2020-09-11 11:56:05

Мы искренне приветствуем Вас! https://www.microsoft.com/

Зочин [103.26.194.112] 2020-09-11 11:44:34

ZA UUNEES TSAASH BALAYRLYN ORGIL: GEJ BAYKHGUY , JINKHENE ORKUUD

зочин [103.10.22.179] 2020-09-11 10:46:56

үүнээс өөр арга байхгүй,

хайран залуу нас [103.212.118.39] 2020-09-11 10:45:35

Хайран залуу нас, хайран нулимс

МАХН бол зөвхөн зүүний намуудын эвслийг л бүрдүүлж чадна. [202.131.225.53] 2020-09-11 09:50:18

Намууд нэгдэх асуудлыг МАХН-аас тунхаглаж удирдан хэрэгжүүлж ЧАДАХГҮЙ юм. Энэ нь түүхэн учиртай. МАХН чинь социализмын үеийн коммунист нам, МАХН-тай бол сайндаа л ЗҮҮНИЙ намууд нэгдэх байх, даан ч тэр хэд нь МАХН-аас байтуугай МАН-аас нь зайлж зугатаад байх юм. Монгол бол 2 хөршийн хооронд байдаг "жижиг" улс. Манайд улс төрийн намууд бол улсынхаа тусгаар тогтнолыг хэнтэй эвсэж авч явах уу, нийгмийн баялгийг яаж олборлож хуваарьлах уу гэдгээр хуваагдаж оршиж чадах байх. Үүний дагуу АРДЧИЛСАН НАМЫН ЭВСЭЛ үүсч ТӨВ болон БАРУУНЫ хүчнийг нэгтгэн авч явах магадлалтай, харж л байя.

zailaad ug [66.181.187.9] 2020-09-11 08:37:30

uls turiin yanhan

Зочин [64.119.27.41] 2020-09-11 08:12:06

САНДАЛ СУУДАЛ ОЛЖ БАЙВАЛ ҮЗЭЛ БОДОЛ ЯАМАЙ ГЭНЭЭ

Зочин [80.98.41.154] 2020-09-11 07:59:37

Улс төрийн нам гэдгийн үзэл баримтлал үзэл санаа огт хамаагүй эрх мэдлийн төлөөх ашиг сонирхлоор л нэгдэх юмаа

Зочин [119.40.98.177] 2020-09-11 07:51:18

МАН мангар баян болсон одоо хэнд ч дийлдэхгүй хуурамч эх орончидыг мөнгөөр хөлслөөд санал хуваалгаад сонгууль болгонд ялна одоо яагаад чнэмэргүй

Зочин [202.126.89.120] 2020-09-11 07:15:14

zov zov. demjnee

Зочин [202.5.198.62] 2020-09-11 07:01:37

зөв зөв

иргэн [119.40.98.106] 2020-09-11 06:45:37

АН бусад намыг эхлээд залгидаг. Дараа нь өөрөө дампуурдаг. Ардчилсан ах нар гээд байгаа хэдэн өвгөд яваагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй байхаа даа. Хайран нам. Хайран ардчилалыг анархизм болгосон доо. Энэ нам мөддөө сэхэхгүй байхаа даа.

Анатолий [185.23.104.42] 2020-09-11 06:35:46

Здравствуйте, мы занимаемся проектированием, продажей, и обслуживанием систем видеонаблюдения и иных слаботочных систем. Так же мы можем осуществить монтаж. Наша компания обеспечивает безопасность. Так же мы можем помочь оптимизировать бизнес-процессы компаний в любых отраслях. Работаем как с охранными/пожарным системами безопасности, так и с системами речевого оповещения. На рынке 7 лет, подробности на нашем сайте: http://ip-mall.ru Пишите на наш емайл, ответим на любые Ваши вопросы. Info@ip-mall.ru или звоните +7(495) 266-65-16 Свяжитесь с нами в течение суток и получите полезный для Вас бонус!

Зочин [202.9.40.14] 2020-09-11 05:57:10

МАХН гэж хуучин нэр зээлдэж хэдэн жил улс төр хийлээ, явц муутай нь тодорхой болоод байхад ингэж улайраад яахав дээ,амь амьдралаа бодсон нь дээр дээ....

zochin [203.91.115.251] 2020-09-11 05:46:23

Түй

Зочин [66.181.183.75] 2020-09-11 04:32:57

Ene nam dagasan hulhinuudiig yaayaa baiz. Id hiij buteeh nasaa ingej ch unguruuh gej. Buhel buten armi. Alban tushaal amar argaar mungutei boloh geed uheldetsgeesen zaluuchuud.

Зочин [66.181.179.34] 2020-09-11 04:53:29

ЭНЭ МЭТ ЮМНУУДЫГ ТӨРД ГАРАХ ОГТ ХЭРЭГГҮЙ ХИЙЖ БУЙ АЖИЛ САДАА БОЛОХООС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ

Зочин [66.181.184.244] 2020-09-11 04:23:33

энэ эрдэнэ жамъян нөхөр цаг үе болгонд нэг өөр юм ярьж ард олны толгойг яаж угаах уу? гэж аргаа ядах юм хөөрхий Ард түмэн энхбаяр энэ 2 т хууртахаасаа өнгөрсөн. улс эх орондоо хэрэгтэй ажил банди минь

Судлаач [64.119.27.166] 2020-09-11 04:18:20

Мөн солиорох юмаа. МАХН гэгч чинь зүүний нам юм байгаа биз дээ. Орох орон оочих аягагүй болчихоод эргүүтэхдээ зөв эргүүтсэн нь дээр шүү дээ. Угаасаа МАХН гэж хууль зөрчиж, Элбэгдоржийн хатгаас, Энхбаярын өш хонзонгоор байгуулагдсан нам. Зүгээр л наад на шүү юмаа тараагаад нам намд шингэ, МАН-даа буцаж ирэхийг хүсч байгаа, толгойн эргээ нь гарсан хүмүүс бас байгаа шүү дээ. Сонгуульд орж болохгүй гэж сурталчлах мөртлөө сонгох сонгогдох эрхийн тухай ярих нь дэндүү үнэмшилгүй байна даа

МАХН-д [202.179.27.105] 2020-09-11 04:17:12

Хэдэн арван мянган гишүүдтэй ч гэлээ дээ... МАХН. Зүүн төвийн намаа Барууны намтай эвцэлдүүлэхдээ олон мянган гишүүдийнхээ зөвшөөрлийг авсым уу. Өөрийгөө НАМ гэж бодцон бацаан минь. УЙЛДАГ ШҮҮ ЧИ.

Зочин [202.126.92.98] 2020-09-11 03:52:40

Уйлахай гөлөг минь хол очиж хуц

Зочин [103.50.206.40] 2020-09-11 03:44:39

Өөр намаас нэр дэвшвэл эсвэл бие даавал МАН-д тусалж байгаа хэрэг гэнээ. Тэгвэл тусдаа нам гэж яриад яахав дээ Нэртэйгээр МАХНаа тараагаад АН оролдоо угаасаа МАХН чинь гэр бүлийн нам явцгүй. Ёс зүйн хувьд намынхан дарга нь эхнэрээ хүүхдээ намаасаа дэвшүүлээд энэ тэнд албан тушаал авч өгч байгаа чинь зөв юмуу. Харин ч нийгэмд ямар муухай харагдаж байгааг хэрхэн хор тарьж байгааг ойлгохгүй байна уу

Зочин [66.181.161.125] 2020-09-12 11:08:40

Тиймээ Сонгууль болгонд навс ялагдсан мөртлөө огцорч өгдөггүй нэг хачин намын дарга Монголд бий болчихоод байдагнь маш сонин байгаа юм. Харин түүнээс салсан болгон нь харин сонгогдоод дэвшээд байгаа шүү

Zochin [192.82.64.56] 2020-09-11 03:07:24

Энэ нэг бие хүн ч болж төлөвшөөгүй байж улс орон ярисан, бүр нийслэлийн намын дарга ч гэх шиг, ярьж байгаа зүйл нь оновчгүй, яаж нам нь ялна гэж боддог юм болоо, яаж улс орныг авч явна гэж зориглодог юм болоо, үнэхээр гайхаж байна шүү

иргэн [202.70.34.70] 2020-09-11 02:50:20

Танай мал Энхбаяр хүнтэй таарлаа юу?

зочин [122.201.19.99] 2020-09-11 02:31:38

МАНгарууд үнэхээр улс орныг самарч байнаа ямарч хяналт байхгүй тиймээс Хүрэлсүхийг ОГЦОРУУЛАХ цаг болсоон

Зочин [202.126.88.187] 2020-09-11 05:42:00

Санал нэгтэй байна

Zochin [192.82.75.244] 2020-09-11 02:24:47

Ийм мэдрэл улсууд биднийг удирдана гээд л өдөржингөө донгодох юм. Эхлээд өөрийгөө цэгцэлмээр юм. Хэн энэ амьтныг ингэж хөөргөвөө.

иргэн [59.153.113.18] 2020-09-11 02:15:31

Энэ Н.Энхбаярын гөлөг юу хуцна.!!!!!!!!!!"

0000 [103.10.23.68] 2020-09-13 01:12:50

Энхбаяр муу хүн үү Сайн хүнүү гэж хэлэх эрт байна Энхбаярт алдаач би онооч би Энэ бүхэн бол цаг үеийг тусгал юм Үнэн гэвэл Энхбаярын үед Монгол улс өргүй орон болож Цоц, нийгэмийн үед авсан өр зээлээс салаж байлаа шүү дээ Өнөөдөр ямар их өртэй байна дахин өр тавьсаар л байна Зээлэж ирсэн мөнгө эрх мэдэлтэй хулгайч нарын гараар орож хулгай луйварын замар гадагш гарч өр болсоор Эрх мэдэлтэй хулгайч нар тэдгээрийн бууны ноход баяжсаар ард түмэн ядуурсаар Монгол улс өрөндөөн баригдсаар байна Энхбаяр зовлон үзэж үнэн худалыг өөрийн биеэр таньсан хүн , Одоо үхэхийн хооронд ард түмний хайр энэрлийн хариуг барих ухаантэй хүн ахин алдахгүй Тэрийг мэдээд хулгайч нар Энхбаяраас их айж хавчин боож байгаа юм Ард түмэнд Энхбаярыг сонгож Их хурлал гаргаад алдлаа гэхэд алдаад байх юм байхгүй алдадгаан алдсан хүмүүс юунаас айх юм Олохдоон бүхэнийг олно

ЗОЧИН [202.126.90.136] 2020-09-11 01:58:44

ТӨР МӨНГӨӨ ТӨРИЙНХӨӨ БАНКААР Л ДАМЖУУЛ БУСАД БАНКААР БҮҮ ДАМЖУУЛ ТЭР МӨНГӨӨР ЧИНЬ БАНКУУД МӨНГӨ ХҮҮЛЭЭД БАЙНА. ТӨР ӨӨРИЙНХХӨӨ МӨНГИЙГ ХҮҮ БАГАТАЙ ЗЭЭЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТУХАЙЛБАЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨӨС 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ ГАРГАХААР БАНКУУД 4 ХУВИЙН ХҮҮ НЭМЭЭД 8 ХУВЬ БОЛГОЖ БАЙНА ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛААД 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ НЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Зочин [202.126.88.187] 2020-09-11 05:45:34

Тиймээ

ЭВ НЭГДЭЛ [202.126.90.136] 2020-09-11 01:46:43

ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ ГАРГАЛГААГ ХЭЛЖ БАЙНА БАНКНЫ МӨНГӨ ХҮҮЛЭХ БОДЛОГО МОНГОЛ УЛСЫГ СӨХРҮҮЛЖ БАЙНА ҮЙЛДВЭР БАРИХ БАЯЛАГ БҮТЭЭХ ЯМАРЧ БОЛОМЖ БАЙХГҮЙ ҮЙЙЛДВЭР БАРЬСАН ХҮН ӨРӨНД ОРНО ХАРИН ҮЙЛДВЭРИЙГ НУРААЖ ТҮРЭЭСЭЛВЭЛ МӨНГӨ ХҮҮЛНЭ ИЙМ Л НИЙГМИЙГ БАЙГУУЛЧААД БАЙНА ЭРС ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ

Зочин [103.10.23.68] 2020-09-13 00:54:42

Мөш зөв зүүл хэлээ үүнийг хийж чадах уос төрийг хүчийг сонгох хэрэгтэй дээ


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.