Ч.Мөнхбаяр: “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” хөдөлгөөнд 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг Конгресс хэлэлцэх болно

Aдмин / Нүүр

“Өмнөд Монголын соёлын холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-Өмнөд Монголын ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгнө үү?

-Тэнд уугуул монголчууд бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөө өрнүүлсээр байна. Хүүхдүүдээ сургуульд өгөхгүй байгаа.

Сүүлийн үед эцэг эхчүүд өргөдөл өгөх, хамтаараа хүүхдээ дотуур байрнаас гарган авч харих зэрэг тэмцэл өрнүүлсэн. Өмнөд Монголд монгол сургууль хөдөө орон нутагт их байдаг, хотод цөөн байсныг нь увуулж цувуулан хятад сургууль болгож өөрчилдөг, үүнтэй холбоотойгоор бага хэмжээний тэмцэл өрнөөд намждаг байсан. Тиймээс дотуур байранд орсон хүүхдээ авах хөдөлгөөн их өрнөсөн юм. Зарим газар орон нутгийн монгол цагдаа нар тэмцлийг дэмжиж, тушаалыг зөрчиж, хүүхдүүдийг юмыг нь мартуулалгүй зохицуулж туслан эцэг эхэд нь хариуцлагатай хүлээлгэж өгсөн. Зарим газар эцэг эхчүүд дайрч орж хүүхдүүдээ авсан. Зарим газар хүүхдүүд дотуур байрнаас зугтаж гарч, аав ээждээ очсон.

Сургуулиуд, урлагийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн газрууд хамт олноороо эсэргүүцсэн тохиолдлууд гарсан. жишээ нь, “Одон” телевизийн 300 монгол ажилтан эсэргүүцлийн бичиг өгсөн, “Зохион байгуулагчдыг хална” гэхэд “Бүгд ажлаасаа гарна” гээд халуулаагүй. Бүгдийг нь халбал “телевиз ажиллахаа байж, Хятадын засгийн нэр хүнд сэвтэх юм. Багшийн их сургуулийнхан мөн л тэгсэн. Албан тушаалтнууд, намын ажилтнууд эсэргүүцсэн.

-“Хос хэлний бодлого”-ыг эсэргүүцэж, дөрвөн хүн халуун амиа өргөж, тэмцлийг улам хурцатгасан. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Дөрвөн хүн Хятадын бодлогыг эсэргүүцэж амиа хорлосон, тэдний дундаас Алшаа аймгийн намын ажилтан Сурнаа, Шилийн гол аймгийн багш Соёлт нарын нэр тодорхой болсон. Өмнөд монголчууд бараг 100 хувь эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байна.

Ингээд хичээлийн шинэ жил Өмнөд Монголын дунд сургуулиудад нээгдээгүй. Хятад хүүхдүүдэд дээл, хувцас өмсгөж худал мэдээ бэлтгэсэн. Монгол сургуульд худал зураг авах гэж, хятад сургуулиас хүүхдүүдийг зөөж байгаа нь бичлэгт үлдсэн. Монгол сургуулиудын хүүхдүүд явчихсан, багш нар ажил хаячихсан, эл хуль эзэнгүй байгааг харуулсан бичлэгүүд тарсан. Энэ долоо хоногт хүчээр ирүүлсэн монгол хүүхдүүд сургуулиасаа шөнө бөөнөөрөө оргож зугтлаа. Монголоороо байх гэсэн тэр балчир үрс харанхуй гудамжаар айдас түгшүүр, итгэл горьдлого тээн зугтаж гүйж байгаа нь юутай өрөвдөлтэй вэ. Зарим сургуулийн хүүхдүүд харин уриа лоозон хашгирч, жагсаал цуглаан маягтайгаар харьж байна билээ.

Өмнөд Монголын Засгийн ордон байдлыг өөрчлөх гэж мэдэгдэл гаргасан. Хүүхдээ сургуульд авчрахгүй бол төрийн байгууллагад ажиллагсдыг хална, хувийн секторт ажиллагсдыг шийтгэнэ, тэтгэвэр тэтгэмж өгөхгүй, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг бүрмөсөн хасна гэсэн байсан. Болохгүй бол дахин хүмүүжүүлэх сургалтад иргэдийг хамруулна гэдэг. Шинжааны концлагериудыг “Дахин хүмүүжүүлэх төв” гэж Хятадын засаг нэрлэдэг. Өмнөд Монголд концлагерь байгуулж хорино гэсэн үг байж магадгүй гэж зарим нь тайлбарласан. Иргэдийг сүрдүүлэх дарамтлах нь их байгаа. Хар дансанд бүртгэнэ гэж сүрдүүлж байгаа, энэ нь бүх иргэний эрхийг нь хасна гэсэн үг, иргэний үнэмлэхээ үзүүлж авдаг бүх зүйлийг авах боломжгүй болно гэсэн үг. Ажлын байрнаас авахуулаад галт тэрэгний тасалбар хүртэл.

Гэвч өмнөд монголчууд хүүхдээ сургуульд өгөхгүй л байна. Гурав, дөрвөн зуун идэвхтэй иргэдийг баривчилсан, их л хүнд ял тулгах бололтой юм билээ. “Гурван их аюул”-аар яллах магадлалтай. Тэр нь салан тусгаарлах, терроризм, хэт даврах гурав. Зарим идэвхтэй эсэргүүцсэн иргэн нуугдаж байгаа. Тэднийг эрэн сурвалжилж байгаа. Үр хүүхдээ хятад болгохгүй гэсэн жирийн эцэг эхчүүд шүү дээ, хөөрхий.

-“Хятадаар хичээллүүлэх шийдвэр цуцлагдлаа” гэж нэг хэсэг яригдсан нь ямар учиртай юм. Явуулга байв уу?

-Байдлыг намжаах зорилгоор тараасан худал мэдээлэл л дээ. Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Сурган хүмүүжлийн яамны албан тушаалтан Гө Вэйвэй Тунляод ирэхдээ хятадаар хичээллэх тухай л ярьсан. Өмнө нь ч хятадаар хичээллэх тухай яригдаж байсан. Тухайлбал, өнгөрсөн хавар Бээжингийн сэтгүүлчид Өмнөд Монголд тусгай даалгавартай ирж, монгол хүүхдүүдтэй ярилцаж, “Хятад оронд хятадаар ойлголцохгүй байна, өөр улс мэт байна” гэж их дуулиан шуугиан дэгдээж байлаа. Чухам л хятадаар хичээллэх тухай л яригдаж ирсэн. Өдий хүртэл долоо, найман удаа хятадаар хичээллүүлэхийг оролдоод, монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч больж байсан. Шинжааны Баянголын монгол тойрогт монгол сургуулиудыг хятадаар хичээллэдэг болгосон. Энэ бол үлгэр загвар нь юм. Тэнд хятадаар хичээллүүлэх ажиллагааг удирдсан Цогбаяр гэдэг түшмэл одоо Өмнөд Монголд хятадаар хичээллүүлэхийг удирдаж байна. Зургадугаар сараас эхлэн, монгол бичгээр бичсэн уриа лоозон, сургаал үгс, Чингис хааны хөрөг, гадаа байгаа үндэсний агуулгатай зураг, байгууламжуудыг авч хаях, нурааж буулгах гээд үндэсний соёлын эсрэг Соёлын хувьсгал гэлтэй үйл явц өрнөснийг бас хэлэх хэрэгтэй.

“Шийдвэрийг болилоо” гэж худал үг тараасан бол, одоо “Нэгдүгээр ангиас хятад хэл заана, ахлах ангиудад хятадаар түүх, улс төрийн хичээлүүдийг заана” гэж бас ярих боллоо. Үүнийг “худал үг” гэж өмнөд монголчууд үзэж байгаа. “Хүүхдүүдийг сургуульд ирүүлээд хятад хэлээр сургах гэсэн арга байж ч магад” гэж итгэхгүй байгаа. Хятадын төрийн зорилго бол энэ жил бүтэхгүй байлаа гэхэд ирэх жил хятадаар хичээллүүлэх явдал. 2019 онд Тунляод хятадаар хичээллүүлэхийг оролдоод эсэргүүцэлтэй тулж больж байсан. Эцэг эхчүүд “Янз бүрийн арга саам хийхэд автах биш, бүрмөсөн хятадаар хичээллүүлнэ гэсэн санааг болиулах ёстой” гэж тэмцэж байгаа.

-Өмнөд монголчуудын тэмцэл бусад цөөн тоот үндэстнүүдийн тэмцлээс юугаараа онцлогтой вэ?

-Төвөд, Шинжаанд үндэсний эрх чөлөөний тэмцэл өрнүүлсэн хэсэг бүлгүүд байж ирсэн. Үндэсний эрх чөлөөний үйл ажиллагааг Өмнөд Монголд аль дээр үед бүрмөсөн дарчихсан гэж Хятадын төр үзэж, "Үлгэр жишээ цөөн тоот үндэстэн” буюу үнэндээ тэмцэлгүй дуулгавартай үндэстэн гэсэн санааг илэрхийлдэг байлаа. Гэтэл энэ онд бүх нийтийн эсэргүүцлийг өмнөд монголчууд өрнүүлж Хятадын засгийг шоконд орууллаа.

Хонконгийн бүх нийтийн эсэргүүцлийг арай гэж дарсан. Даян дэлхийн түвшинд үүнээс болж Хятадад маш их таагүй үр дагаврууд учирсан. Гэтэл үлгэр жишээ гэх цөөн тоот үндэстэн бүх нийтээрээ эсэргүүцсэн нь Хятадын засгийн хувьд маш санаандгүй үйл явдал боллоо. Санаандгүй байдал, бүх нийтийн чанар, хүчирхийлэл гараагүй, эхнээсээ дэлхий нийтийн анхааралд өртсөн зэргээрээ Өмнөд Монголын тэмцэл Төвөд, Уйгураас онцлогтой. Хонконгтой төстэй талууд харагдаж байгаа ч, Хонконг бол хятадууд гэж тооцогддог.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ


Сэтгэгдэл

Зочин [192.82.74.224] 2020-09-17 01:59:21

Ингэж хөрш орныхоо дотоод асуудалд орлцож байж дааж давшгүй хохирол амсах вий дээ. Орос, хятадын харилцаа үл ялиг хөндийрөөд буй энэ үед ухаантайхан шиг тоглолт хийгээд эдийн засгийнхаа гол гол төслүүдээ дуусгаад авах хэрэгтэй. Эдийн засаг хүчтэй болон тогтвортой болоход дараад нь хэл байтугай юмаа сэргээж чадна.

Иргэн [139.5.218.176] 2020-09-16 16:44:58

Сүүлийн үед хятадтай холбоотой мэдээллүүдийг уншиж байхад Монголчууд намчирхаж дотроо талцдагаас дутахгүй шахам талцсан комент бичсэн байгааг хараад ой гутаж байна. Гэхдээ хятадуудыг өмгөөлсөн комент бичсэн Монгол хүн нэгээхэн ч байхгүй гэтэгт итгэж байна. Харин бид дотооддоо маш их урвагч, эрлийз, хужаагийн талыг баримтлагч, сошилд тархи угаагч хуухай нартай болсон гэдгээ сүүлийн хэдэн жилүүдэд баттай мэдэж авлаа. Аливаа бузар санаа далд байхдаа хортой харин ил болж байгаа нь сайшаалтай. Монголын эх оронч хөвгүүдийн хойчис үл тасрах урсгал адил бөгөөд үерлэх лугаа билээ.

"Өвөр Монгол" гэсэн нэр түүхэн улбаатай. [202.131.225.53] 2020-09-16 13:14:44

"Өвөр Монгол" гэдэг нэр томъёо монголчууд Бээжинд 13-14-р зуунд байхад гарсан байх ёстой. Тэнд байгаа Хубилай хааны харж байгаагаар Увс, Ховд бол зуун гар талд нь, тэгэхлээр тэр нутгийн Джүнгар гэсэн. Харин Сүхбаатар аймаг баруун гар талд байхлээр Баруун-Урт гэж нэрлэгдсэн гэж сонссон. Иймэрхүү түүх эрдэмтэд яриад байдаг юм байнлээ. Тэгэхлээр Хубилай хааны үзсэнээр Говийн наана нь байсан монголчуудыг "өвөр монгол" гэж нэрлэхээс өөр яахав? Бээжинд л ойрхон, өвөр талд нь байгаа юм чинь. Кх!

Зочин [66.181.170.117] 2020-09-16 08:25:26

ГЕНОЦИДОО ЗОГСОО

Asd [103.26.195.193] 2020-09-16 06:35:35

Өвөр Монголчуудыг 100% дэмжиж бна.

Зочин [77.38.148.28] 2020-09-16 00:19:37

урвааааааааач долигонуур монголчууд алхам алхамаар хужаад сайн дураар уусаж байна

Зочин [192.82.67.133] 2020-09-15 21:34:55

Хятад өөрийгөө агуу их гүрэн гэж болоогүй байж задрах замруугаа шуударлаа даа хөөрхий

Ар өвөр хоёроо ялгаж мэд. [194.228.32.113] 2020-09-15 16:17:14

Мөнхбаяр дарга аа, Шамо хэмээх их говийн өвөр этгээдэд оршдог болохоор Өвөрмонгол гэдгиймаа. Хангайн давааны өвөр тэтгээдэд байдаг болохоор Өвөрхангай гэсийм. Та одоо Өмнөхангай аймаг гэхнээ? Монгол хэлээ алдаж байгаа дарга биш үү та? Манайд Өвөрмонгол гэж бий, Өмнөмонгол гэж орон байхгүй шүү гэвэл та юун гэх вэ??? Та бас ОНГИЙН ГОЛыг ОНГИ гол болгоод шаадаг эр юм байналээ. Армонголын газарзүйн багш анх тэгж шаасан юм лдаа. Ард түмэний хэлэнд Онгийн гол л гэдэг дээ. Онг улс Онг хаан гээл байсан түүх байнаа.

Зочин [172.58.140.143] 2020-09-16 08:19:28

Ovor Mongol gedeg bol ih odoon hatgasan utgatai dagan bayasaad baih hereggui omnod ni zugeer

Oogi [66.181.161.83] 2020-09-15 13:51:38

Vneheer mundag ard tvmen bid boso mgl vsege her medeh bile tegehed uwurmglchuud min amia hvrtel ugj temtsej bn sh de aguu bn

Зочин [192.82.68.87] 2020-09-15 13:46:18

Дэмжиж байна.

Зочин [96.51.170.216] 2020-09-15 13:38:05

Өвөр Монголчуудын эрхийг зөрчиж байгаа Хятадын сайдын айлчлалыг эсэргүүцэж байна!!! Хятад улс Шинжаан Уигарын ард түмнийг хоморголон устгаж байгаа үйлдлээ Өвөр Монголчуудад удахгүй гаргах болно. Иймд бид Өвөр Монголчуудын талд баттай зогсох хэрэгтэй.Хятад улс үндэстний цөөнхийнхээ эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байгааг дэлхий нийтээр шүүмжилж байгаа.

Зочин [192.82.68.87] 2020-09-15 13:33:43

Ирээдүйн хүүхдүүд бөгсөн дээрээ хөх толбогүй л болж дээ.заяа чинь тэр. Тавилан юм даа.кк

Иргэн [192.82.68.87] 2020-09-15 13:30:36

Өвөрмөнгол хятадаас салан тусгаарлах хэрэгтэй байна гүйцээ.монгол бичгээ усгавал дэлхийд монгол гэж үлгэрт гарах байх даа.Хужаа нар даварч байна.бүх монголчууд хатуу тэмцээ.

Цаг үеийн чухал асуудал ийм байна. [202.131.225.53] 2020-09-15 13:25:00

БНХАУ-ын Засгийн газраас 700,000,000 юанийн тусламжаа авахаа бодоё. Өмөөзөө нарын асуудлаас болж юү ч үгүй хоцорч мэднэ шүү.

Zocnin [68.145.61.75] 2020-09-15 13:13:44

Surahad hetsuu tusmaa mongolcnuud bidniig hamgaalah ucnir utgatai neg yosnii secret safety hel gej oilgoj mongolcnuud bidnii mongol darhlaa g hamgaalj bh ucnirtai nuutslagdmal hel bicnig mon ucnraas bugd surah heregtei Evrei nar ingej bj undesee awarsan tuuhtei

Zocnin [68.145.61.75] 2020-09-15 13:10:04

Owormongolcnuud maani yawj yawj jinhene mongolcnuud yumaa Iim ertnii saihan bicnig ulamjlalaa hadgalj temtsej bgaa ni uneheer baharhmaar Manai yigarjin bicnig zowhon mongolcnuudiin hoorondoo haritsah toriin hergiig tohinuulshad tsaanaasaa zayagdmal ucnir utgatai oor yamarcn ornii hun surahad hetsuu ucnraas toriin bicnig bolgon deedelj mongolcnuud bid hosolmol usgeer bicnih heregtei

suhee [43.242.243.108] 2020-09-15 13:08:14

Genotsid gedeg mongol ug uu??? Iim baidlaa bid bas bodmoor bn .

Зочин [49.195.212.84] 2020-09-15 12:26:51

Uursdiiguu hichee huvia bodson erguu mongoliud

zochin [202.55.188.36] 2020-09-15 10:54:47

Ene door Hytadiin ZG iig demjij setgegdel bichseeed baigaa Hytadiin erliiz hurliiz shoohuuzuud Hytad ruugaa zail.

Зочин [202.55.188.36] 2020-09-15 10:45:50

Монгол бичгийг устгаж болохгүй шүү.Энэ үсэг чинь нийт Монголын СОЕЛЫН Өв ..

Зочин [202.131.249.14] 2020-09-15 10:11:24

Dotoodiinxaa Bayan Ulgiin asuudliig shiidex xeregteidee

Зочин [202.55.188.82] 2020-09-15 09:56:03

За больж үз, та минь. Мөрөөрөө мөөмөө унжуулцгаа. Хөрш орны дотоод хэрэгт Москва шиг бүдүүлгээр халдахаа зогсоо.

зочин [103.212.119.94] 2020-09-15 19:59:08

Тийм шүү. Тусгаар улсын дотоод хэрэгт АНУ шиг андуурч тэнэг, бүдүүлэгээр оролцох хэрэггүй дээ.

Зочин [203.91.114.244] 2020-09-15 09:43:44

Өвөр монголчуудад сурахад бэрх уйгаржин монгол бичиг зааж цагийг нь дэмий үрэхээ зогсоосон нь дээр. Энэ бичгээр хэнтэй харилцах юм? Монгол улсын иргэдтэй төдийгүй том дарга нартай ч энэ бичгээр харилцах боломжгүй. Оронд нь латин үсэг нэмж сурч, англи хэл мэддэг болж, технологи, оюуны өмч бий болгоход цагаа зарах нь өөрсдөд нь илүү ашигтай. МУ-д ч адил уйгаржин бичиг хэрэггүй, энэ бичиг манай бичиг ч байгаагүй, гаднаас авсан. Манай бичиг гэж хэлж болох бичиг бол Хубилай хааны дөрвөлжин, Занабазарын соёмбо үсгүүд биз дээ? Гэтэл төв номын санд дөрвөлжингөөр нэг ч номгүй, уйгаржин дээр уламжлагдан ирсэн хэдхэн ном байдаг атлаа харин төвдөөр хэдэн өрөө дүүрэн судар харагдсан. Бид чинь бараг төвд үсэг үзэх ёстой ч юм шиг. Гэхдээ төвд үсэг бас явцгүй. Мэдээд ч хэрэггүй, агуулга нь хуучирсан, шаардлагатай гэвэл сканердаад л утгыг нь мэдэж болдог апп бий болсон цаг, уйгаржин монгол номыг ч адил. Харин найдвартай биш хөрвүүлдэг гэвэл аппаа сайжруулцгаая.

Зочин [202.55.188.85] 2020-09-16 02:04:19

Hujaa ruugaa yav

Зочин [192.82.67.12] 2020-09-15 09:20:31

АНУ -д ӨНГӨНИЙ , Хятадад ҮНДЭСХИЙ ...

Асуултууд олон гарч ирж байна. Анхнаасаа л ойлголцье. [202.131.225.53] 2020-09-15 09:02:40

Inner Mongolia юм уу, South Mongolia юм уу? Үүнийг "андуурч" бичээд байдаг нь Мөнхбаярын явуурга юм уу, эсхүл сэтнүүлч Гансаруулын санаачлага юм уу? Ер нь энэ Мөнхбаяр чинь өвөр монгол юм уу? Ар монгол хүн Хятадын асуудлаар ийм их оролдмооргүй юм.

Зочин [172.58.140.143] 2020-09-16 08:23:57

Inner buyu ovort baigaa ooriin gesen odoon hatgasan neriig heregleegui ni harin ch zov omnod Mongol bolj l baina


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.