П.Цэвэгмид: Торгуулиа төлөөгүй, оношилгоондоо ороогүй бол хотын төв рүү бүү хэл хөдөлгөөнд ч орох ёсгүй

Aдмин / Хууль

-УЛААНБААТАР ХОТОД АВТО МАШИН УНАХ НЬ ЯМАР Ч АШИГГҮЙ БАЙХААР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙЖ ХҮМҮҮС НИЙТИЙН ТЭЭВЭР РҮҮ ШИЛЖИНЭ-

ЗЦГ-т хөдөлгөөний зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан иргэн П.Цэвэгмидтэй ярилцлаа.


-Сургууль, цэцэрлэг орох дөхөхөд замын түгжрэл жинхэнэ утгаараа үүсдэг. Тэгвэл түгжрэлийг шийдэх гарц гаргалгааг та хэрхэн хардаг вэ?

-Хичээл сургууль эхлэхтэй холбоотой гэхээс илүү манай хотын хөдөлгөөн зохион байгуулалтын нүүр царай нь энэ юм шүү дээ. Амралт зугаалгын цаг дуусч наймдугаар сарын сүүлээр байдал улам хүндэрлээ. Одоо энэ янзаар байвал цас орж, халтиргаа гулгаа үүсэхэд зам дээр машинууд нам зогсох нь байна. Ерөөс түгжрэлийн ард гарахын тулд цогц арга хэмжээ авах нь зүйтэй. Тодруулбал, хууль эрх зүйн хүрээнд, хот төлөвлөлт, замын хөдөлгөөн болон тээвэр зохион байгуулалт, хяналт шалгалт зэргийг сайжруулснаар түгжрэлийг бууруулах боломжтой. Энэхүү таван чиглэлээр оновчтой арга хэмжээ төлөвлөснөөр түгжрэлийг шийдэх болов уу. Эдгээр чиглэлийг дотор нь задалбал хэдэн нүүр болно.

-Улаанбаатар хотод хөдөлгөөнд хэдэн машин идэвхтэй оролцож байна вэ?

-УБ хотод 600 гаруй мянган машин байдаг гэсэн судалгаа бий.

-Замын ачааллыг сааруулж, “тэг” зогсолтыг арилгах хамгийн эхний алхам юу байж болох вэ?

-Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг цөөрүүлэх нь хамгийн эхний, дорвитой алхам юм. Зарим хүмүүс нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэх гэх мэтээр ярьдаг. Гэвч яг үнэндээ мянган шинэ автобус оруулсан ч явах зам нь байхгүй шүү дээ. Тиймээс хамгийн эхний алхам бол автобусаар явах замыг чөлөөлж өгөх явдал юм. Өнөөгийн нөхцөлд нийтийн тээврийн хэрэгслүүд нь хүртэл яст мэлхийн хурдтай байна.

-Хотын төвөөс ганц километрийн радиуст амьдардаг хүмүүс хувийн машинаар бус, нийтийн тээврээр зорчдог болох ухамсрыг суулгах нь нэг шийдэл байх?

-Ганц километрт ч гэлтгүй УБ хотод автомашин унах нь ямар ч ашиггүй байхаар замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр арга хэмжээг авч байж л хүмүүс нийтийн тээвэр рүү шилжинэ.

-Түгжрэлийг сааруулахын тулд дүрэм зөрчсөн иргэдэд өндөр хэмжээний торгууль ногдуулдаг жишиг олон улсад бий. Энэ нь зөв шийдэл мөн үү?

-Зөвхөн түгжрэлийг сааруулахын тулд ч биш хөдөлгөөнд дэг журам тогтоох, аюулгүй байдлыг хангах үүднээс ч замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд оногдуулах хариуцлагыг чангатгах цаг нэгэнт болсон.Төрийн албаны зүгээс иргэд торгуулиа төлөхөө больсон гэх мэтчилэн гомдол тоочиж байхыг хараад үнэндээ харамсмаар санагдсан. Гэхдээ 2016-2020 онд МАН түгжрэлийг багасгах талаар хийсэн ганц зөв ажлыг Сундуйн Батболд даргын үед хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөөнд “зүүн гар тийш эргэх”-ийг хориглох шийдвэр байв. Гэвч энэ зөв шийдвэрээ Засгийн газраар нь барьцаалж байгаад МАН өөрөө унагасан. Харин МАН дөрвөн жил хотыг удирдахдаа түгжрэлийг багасгах талаар үүнээс өөр юу ч хийсэнгүй, хайран дөрвөн жил өнгөрлөө.

-Ямар ч хяналтгүйгээр гаднаас олон машин оруулах нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлөх болов уу. Үүнд тодорхой хяналт тавих ёстой юу?

-Бидэнд импортыг хязгаарлах боломж хомс. Үүнийг татвараар зохицуулж, эсвэл улсын бүртгэлд бүртгэхгүй байх боломж гаргаж болно. Наад зах нь бид баруун гарын дүрэмтэй улс гэдгээс эхлээд нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрээ ашиглах нь чухал. Импортоо хориглохгүй ч жолооны хүрдний байрлалыг тухайн импортолж байгаа улсдаа эсвэл манайд ч өчнөөн сервис бий. Жолооны хүрдийг зүүн талд нь шилжүүлсний дараа улсын бүртгэлд бүртгэх гэх мэтээр зохицуулж болно.

-Иргэдийн түрийвчтэй ярьж торгуулийг өндөр болгосноор замын түгжрэлийг шийдэх юм биш үү?

-Энэ чинь байж болохгүй асуудал. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулах хариуцлагыг өндөр болгох шаардлага бий юү гэвэл мэдээж байгаа. Харин торгууль өндөр болоход түгжрэл арилна гэдэг нь нэг л буухгүй байна.

-Түгжрэлийг бүсчлэлээр шийдэх зохицуулалт байж болох уу. Жишээ нь, техник тоног төхөөрөмжийн оношилгоо хийлгээгүй бол “АВС” бүс рүү оруулахгүй байж болно шүү дээ?

-Бүсчлэл хийснээр л түгжрэл алга болчих юм шиг ярьдаг болжээ.Замын хөдөлгөөн зохион байгуулалтын практикт хурдны дээд хязгаарыг тогтоосон,зохицуулалттай зогсоолын, зогсоолыг хязгаарласан, явган хүний гэх зэрэг бүс байна. Харин манайх шиг дугаараар нь,торгууль оношилгоогоор нь бүс болгох тухай ярьж байгаа газар алга. Торгуулиа төлөөгүй,оношилгоондоо ороогүй бол юун хотын төв рүү бүү хэл хөдөлгөөнд ч орох ёсгүй шүү дээ. АВС бүс гэнэ үү? Тийм ч ангилсан бүс гэж байх ч үгүй.Байх боломжгүй юм. Монгол Улс хуультай! Замын хөдөлгөөнийг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна гэсэн хуультай улс шүү.

-Дугаарын хязгаарлалтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг тодорхойлж, тайлбарлавал?

-Бид нэгдэн орсон олон улсын гэрээнээсээ татгалзаж байж л дугаарын хязгаарлалтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Венийн конвенцоос гарна гэсэн үг. Ингэснээр манай улс нутаг дэвсгэрээрээ гадны тээврийн хэрэгслийг явуулахгүйтэй адил бид ч наад зах нь Улаан-Үд рүү машинтайгаа явахгүй гэсэн үг. Тодруулбал, Монголын үндэсний үнэмлэхийг тэнд хүлээн зөвшөөрөхгүй, бидний хийдэг улс хоорондын тээвэр зогсох болно. Ингэснээр юу дуртайгаа бүс, тэмдэг дотроо бичээд хориод хязгаарлаад байх боломж нээгдэнэ. Би хувьдаа "дугаарын хязгаарлалт"-ыг ардын аман зохиол гэдэг юм аа. Уг нь 2012 онд Хотын Захирагч Э.Бат-Үүл анх захирамж гаргаж байсан ч би Бат-Үүл даргыг буруутгаж чаддаггүй юм. Хэн ч хөдөлгөөний ачааллыг 20% бууруулна гээд Мэргэжлийн албад нь санал оруулаад ирэхэд шийдвэр гаргана шүү дээ. Тэр үед энэ саналыг анх гаргаж ийм шийдвэр гаргуулсан хүмүүсээс хэн нь ч би санаачилсан юм аа гээд гараад ирж чадахгүй. Ардын аман зохиолын л зохиогч нь тодордоггүй биз дээ. Ер нь дугаарын хязгаарлалт байж болохгүй шалтгаан нь бидний нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцэхгүй. Яагаад дугаарын хязгаарлалт байж болохгүй вэ? гэхээр нэгдүгээрт, бидний нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцэхгүй. Хоёрдугаарт, Манай улсын ЗХАБ-ын тухай хуульд нийцэхгүй. Замын хөдөлгөөний техник хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх техникийн боломжгүй. Харин дугаарын хязгаарлалт гэж хууль бус, нийгмээ хорлосон ийм санаачилга шийдвэр гаргах хүртэл нь итгүүлэн үнэмшүүлж чаддаг мэргэжлийн албаны удирдлагууд байдаг гэхэд харамсаад бардаггүй. Үүнээс үүдэн иргэд хэдэн зуун мянгаараа торгуулж хохирсон гээд бодоод үз дээ. Одоогийн энэ Засаг дарга ба мэргэжлийн алба нь тэднээс ялгарах юмгүй.

-Цаашид хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнээс та хүлээж байна вэ?

-Өнөөгийн хотын удирдлагуудын зүгээс янз бүрийн ажил төлөвлөж байгаа мэтээр биднийг хоосон найдлагаар байнга тэжээж ирсэн. Одоо зогсоолын нэгдсэн системийг нэвтрүүлээд ирэхээр сайхан болох юм шиг ярьж л байгаа. Үнэндээ үүнийг хэрэгжүүллээ ч байдал нэг их дээрдэхгүй л дээ. Хэдийгээр бүрэн шийдэхгүй ч хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, байдлыг бага зэрэг дээрдүүлэх боломж харагддаг.

-Тэгвэл ямар өөрчлөлт оруулж байдлыг дээрдүүлэх боломж харагдаж байна вэ?

-Зарим уулзваруудын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор урсгал чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим газар гэрэл дохио буулгах эсрэгээр нь зарим газар тавих гэх мэтээр дээрдүүлэх боломж бий.

П.САЙНЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.87] 2020-09-27 10:10:04

Солиороодаарай өт хүртэл хатгахаар арвалздаг гэж мэдэхүү улаанбаатар хотод бүртгэлтэй 500к гаруй машин дээр энэ улсын эдийн засаг иргэдийн амьдрал тогтож байгааг хэзээ ойлгох хүмүүс бэ наад захын жишээ дурдахад татвар торгууль оношлогоо засвар үйлчилгээ сэлбэгийн худалдаанаас эхлээд ажилгүй залуучууд нь хувийн такси үйлчилгээ эрхэлж байгаа тулдаа хулгай дээрэм тонуул хийхгүй явна шүү дээ

зочин [64.119.24.157] 2020-09-26 09:48:11

улин хуц. дарга нэртэй хулгайчууд нийтийн тээвээр явдаг болсон цагт торгууль гэж хуцна шүү. торгууль чөлөөлөхийг шаардаж байна. очиж үзээгүй аймгаас хүрэтл торгууль ирнэ. луйварчид

Г [203.91.115.56] 2020-09-25 10:40:07

Дарга нар нь хөөн хэлцэх нэрээр хэдэн тэрбумаа чөлөөллуулнэ. Малчид нь Ямаанаас эхлээд ноос ноолуур гэх мэт есөн шидийн татвараас чөлөөлөгдөнө. Амьдрах аялах гээд хэдэн төгрөгөө хурааж байгаад нэг унаатай болчихоор дандаа ална хядна торгоно гээд л яагаад энэ ард түмнээ дугаарлаад байгаа хулгайчууд вэ Энэ олон их дээд сургуулиуд тэр олон замбараагүй захуудаа гаргаач Энэ хотыг тэлж хөгжүүлэх бодлого ерөөсөө байхгүй Ямар юмны "Ае жаргалтай Улаанбаатар" вэ Хууль санаачлаад энэ торгуулиа бүгдийг нь чөлөөл. Тэгээд хүн бүр 0-гээс эхлэе Тэгээд харин жинхэнэ дүрмээр амьсгалъя Энэ дураараа сумын төвдөө тэнэж яваа юм шиг хулгайчуудаа цэгцэл. Орон нутгийн замд дүрэм зөрчдөг жолооч нараа насаар нь жолоо барьдаггүй хууль гарга Тэр "сэлэм сүх"- ээ энэ газрын наймаачид луйварчингууддаа гарга Илий балай шийдтэрүүдээ эргэж хар ажлаа хий Ерөнхий сайдан хэлдэг зөв шүү Битгий дарга дагаж далдаганаад бай Төрийн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуул. Юм хийдэггүй хотын дарга нарыг улаар нь хэзээ ч хамаагүй огцру

zochin [5.8.24.231] 2020-09-25 04:14:08

oron nutgiin dugaartai mashiniig yavuulahgui bail daa hot ruu oruulahgui arga hemjee avaachee

Зочин [202.179.8.130] 2020-09-25 07:05:04

harin tiimee nuli oron nutgin dugaartai mashin bhiin tatvar huraamjaa nemeldee agaarin bohirdol bolon zamiin tatvar tuluhggui hotruu orhod l 1000 tugrug vahaar araggui shdee

Зочин [202.21.100.164] 2020-09-24 04:33:20

нийтийн тээвэрт багтаж суух гэж яаж хүлээж, яаж чихэлдэж үйлээ үздэгийг мэдэхүүү???

Зочин [103.10.21.56] 2020-09-23 15:37:57

1.Торгуультай бүх жолооч нарт нэг удаа өршөөл үзүүлээд дахин дүрэм зөрчиж торгуульд өртөх юм бол өршөөгдсөн мөнгөн дүнгээс нь хамаарч ЖОЛООНЫ ЭРХИЙГ ХАСАХ....жишээ нь 500001 с дээш дүнгээр өршөөгдсөн бол жолооны эрх хасах ....500000 с доош дүнгээр бол дахин торгуульвал торгуулийг дор дор нь төлүүлдэг байх ...Одоо хүн бүр нэт эсвэл мобайл банктай шүү дээ ЗЦЕГын данс руу л шууд шилжүүлэхийг шаардах г.м ГАЗАР ДЭЭР НЬ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙМААР 2.Яаралтай ирэх хавраас ИХ ДЭЭД болон МСҮТ ийг дотуур байртай нь хотоос нүүлгэх эсвэл аймаг аймагт нь зохион байгуулах 3. Авто болон барилгын задгай захуудыг мөн нүүлгэх 4 Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдийг зөвхөн нийтийн тээврээр зорчуулах 5 Хотын гадна БЗ товчоо Хонхорт...шинэ 22 ын товчоо... Эмээлтэд ....хойд талдаа Гүнт хавьцаа ч юм уу Зунжин 7 буудал зэрэг газруудад АВТО ЗОГСООЛТОЙ болох эдгээр зогсоолоос бүгд нийтийн тээврээр болон таксигаар үйлчлүүлэх 6.Хотын дотор том оврын болоод ачаа тээврийн тэрэгнүүдийг оруулахгүй байх г.м.

Зочин [66.181.161.91] 2020-09-23 10:47:46

Цагдаагүй бол оркууд нь урдуур хөндөлдөөд зогсчихоод явуулахгүй. Хажуугаар дайрна. Эгнээ буруу эзэлнэ. Ийм оркуудаа ухамсартай болгочихвол хөдөлгөөн урсаад л байна.

Зочин [103.80.210.183] 2020-09-25 07:54:56

давхар эргэх боломжтой газраа давхар эргэ. замын хөдөгөөний дүрмээ эргээд уншаад үз дээ. дүрмээр биш дураараа явж л байгаа шүү дээ. дүрэм бол торгох хуулийн баримт бичиг үндэслэл болно.

Бямбаа [66.181.161.16] 2020-09-24 03:44:54

Яг зөв. Уулзвар дээр урдуур дайрч эгнээ шилждэг, 1-р эгнээгээр явж нийтийн тээвэрт саад болдог, давхар эргэдэг нөхдөд өндөр торгууль тавих хэрэгтэй.

Зочин [49.0.212.73] 2020-09-23 14:58:16

Yag zov shu uhamsar heregtei l bna daa

Bataa [66.181.161.77] 2020-09-23 10:04:19

Хэргээр явуулахгүй түгжрэл үүсгэдэг замын цагдаагаа болиочээ. Монголоос өөр замын цагдаа тай ийм газар байхгүй.

ЗОЧИН [103.10.22.191] 2020-09-23 09:24:59

Малнаас доор сэтгэхүйтэй жолоо барьж яваа сүгнүүдээс үр хүүхэд амь насаа хамгаалах цорийн ганц арга бол торгох эрхийг нь хасах өөр арга байхгүй , Торгуулиа төлөхгүй бөөгнүүлээд байгаа бол эрхийг нь хас ,

Болд [122.201.23.44] 2020-09-23 09:18:58

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй автобусыг богино эргэлттэй болгож,1-р эгнээгээр дураараа давхиж байгаа жижиг тэргүүдээ цэгцлэх, нийтийн тээвэрт хотын удирдлагууд анхааралаа хандуулах цаг болжээ. Үнэхээр яст мэлхий шиг байна. Арай л биш ээ

иргэн [192.82.65.90] 2020-09-23 08:19:01

төлбөр, торгууль, шийтгэл... төрийн удирдлагын барьж бгаа бодлого. Ард түмэн нь дүрвээд цагаачлаад, цаашаа харчихвал л зорилго нь биелэх гээд бгаа юм шиг санагдах юм

Зочин [192.82.68.3] 2020-09-23 06:39:57

ер нь бол Техник мэргэжлийн бүх сургуулиудыг Чойрт, бүх их, дээд сургуулиудыг Эрдэнэт, Дарханд, Бүх техникийн захуудыг налайх руу, арьс шир мэтийн үйлдвэрүүдийг багахангай руу гаргачихвал түгжрэлгүй тайван сайхан хот болно

Bi [103.212.118.113] 2020-09-25 14:28:46

Zuw

Зочин [66.181.161.100] 2020-09-23 06:34:09

Замын нэвтэрүүлэх чадварыг ихэсгэж өргөн болгох хэрэгтэй. Даанч боломжгүй болсон. Энхболд Бадамжунай мэтийн нөхдүүд замын хажуугаарх бүх зай талбайг зарж идсэн, харин бид хохирсон,цаашдаач хохирол амсана.

Бямбаа [66.181.161.16] 2020-09-24 03:47:00

Үнэн шүү. Замыг өргөсгөх зайгүй болтол газрыг зарсан. Газар хувьчлалыг хүчингүй болгох хэрэгтэй.

Okar [202.126.89.151] 2020-09-23 06:10:30

Tygjirel binzenii yne , tatvar 2 -g tultal nemj baij arilgadag uymdaa oor zam baihgyi , bygd hynii erh yaraad suuchihdag uchir mashin byy una gej heleh bolomjgyi tiimees mashin unamaar baival oron nutagtaa hyamd binzen tatvar bagatai gazar luu nyyh bolno

Зочин [202.179.25.91] 2020-09-24 09:05:39

Хөдөөний хүмүүсийн баярхдаг сэтгэхүйгээр баярхаад өөртөө хожоо гаргах санаатай. Хөдөөний машинуудыг хотод хугацаатай оруулаад гаргадаг болохгүй бол 360 сумын ажилгүй тэнүүлчид хотоор дүүрэн боллоо. Тэд түгжрэлийг бий болгохочихоод дургүй нь хүрэхээрээ хөдөөнөө очоод хэвтчихдэг. Хотын иргэд нь дургүй хүргэсэн дүрэм журмыг нь тэвчээд амьдарч хохирдог.

pizda chin yu we [202.55.188.40] 2020-09-23 10:03:20

chi yasan binzenii biznes erheldiinmuu llr min hol ochij hutsaarai. anhnaasaa 20r zuunii standartaar barisan hotiig 16r zuunii standartaar baas shig shabj heden barilga barichaad 21 zuuntai hul niiluulen alhuulj baina gej yarihaa bolioroi pizdakuud min idehees oor id shidgui pizdakuud turiin joloog atgaj bga yum chin argagui l dee

Зочин [103.10.21.56] 2020-09-23 05:52:32

1.Замын хөдөлгөөний дүрэм 2.Оношлогоо 3 Торгууль ... ХУУЛЬ ДҮРМИЙГ хэрэгжүүлэхгүй юм бол хууль дүрмийн ХЭРЭГ байгаа юм уу Жолооч нарын торгууль хирээс хэтэрсэн Зарим жолооч нар хэзээ ч төлж дийлэхгүйгээр ТОРГУУЛИЙН ӨРӨНД орсон гэнэ Ингээд ЦАГДАА нь ажил хийсэн болж торгоод ЖОЛООЧ нь гэмгүй шахуу байж ТОРГУУЛААД л....Нэгэнт хэрэгжүүлж чадахгүй юм бол ХУДЛАА ХООСОН ТОРГОЖ ажил хийсэн дүр болиоч ....Эсвэл ТОРГОСОН л бол торгуулийг нь төлүүлээч АМЬДРАЛГҮЙ ХУУЛЬ БАТАЛДАГ гишүүдийн буруу харагдаж байгаа нь энэ ....ГЭРИЙН ХАЯГААР ТОРГУУЛИЙН ХУУДАС НЬ ирлээ ч ИРГЭД нь тоож юм алга Цагдааг бэлэн мөнгөтэй харьцахаар ХАГАС нь цагдаагийн кармаанд орчихоод байна гээд бэлэн бусаар болгосон гэхдээ л зарим нэг тохиолдолд цагдаа бэлэн мөнгө авдаг гэнэ лээ ХУДЛАА гэж байгаа жолооч нарын дунд АСУУЛГА явуулаад үз дээ МАНАЙХАН дандаа алдаатай хууль дүрэм батлах юм даа НИЙТИЙН ТЭЭВРИЙГ хар жолооч нар нь мөнгөө кармаална...одоо ч хэвээрээ ХЭН ч байсан АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭНЧ байх сэтгэлгээ устсаны шинж

зочин [103.111.68.3] 2020-09-23 04:17:52

Оилгохгүй юм оншилгоондоо ороод торгуулаи төлчхүүл тэгээд бүх машин хөдөлгөөнд оролцоно тэхээр нөгөө түгжирэл яах болж байна, Эсвэл зориуд торгоод хөдөлгөөнд оролцуулахгүй байх юм бол уу

zochin [202.179.21.235] 2020-09-23 04:17:20

Hotoosoo deed surguuliudaa garga , tom tom suljee delguuruud , zah ,hudaldanii tovuudiig mon garga , shine horoolluudiig Nalaih , mon baruun tiish garga uneheer hotiin utga aldagdlaa shavaad l baidag gertee orj chadahgui mashindaa huleej suugaad yahav dee ene toriin usan tolgoitnuud setgeh chadvargui bolson bna . Yarmag odoo bur tugjirdeg bolloo Hotiin zahirgaa, eh huuhdiin emneleg ashiglaltad orvol tegeed gatsaand orloo .

Зочин [202.126.89.219] 2020-09-23 04:11:48

Tugjrel deer tugjrel nemsen mashin unaj demii selguutssen nohduudiig jaahan hyazgaarlah arga hemjee avaa. uragshaa yavahgui, utasaa oroldood suuchihna. hotiin tov zamaar takc tolj yavdag boloh heregtei. zailshgui yavah ajiltai ni takc aa tolood yavdag boloyo. demii selguutsegchid takc gui gazraaraa l yavna biz

Зочин [103.57.93.135] 2020-09-23 04:02:31

Дарга нар эхлээд " төрийн машинаар биш нийтийн тээврээр яв"

Зочин [103.10.21.56] 2020-09-23 03:59:24

Одоо муу жишээг нь...БЗД замын цагдаа нар жинхэнэ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭГЧИД гэхдээ бүгдийг хэлээгүй....Зүүн 4 замаас НАРАНТУУЛ ДҮНЖИНГАРАВ руу нэвтрэх гэж автобусан дотроо чилийтэл 40 мин.с 3цаг гаруй суух нь энүүхэнд ...Тэд ТӨВ замаа явуулаад л явуулаад л...Тэд хэзээ ч зөв зохицуулалт хийдэггүй Зүүн 4 зам. Нарантуул.Дүнжингаравын уулзварууд ЗҮГЭЭР Л БӨӨН ТҮГЖРЭЛ.. ЦАГДАА нь зогсож л байна ямар ч зохицуулалтгүй ур чадваргүй Ямар сайндаа л ЖОЛООЧ нар цонхоороо орилно сигналдана бөөн стресс уур хараал ерөөл БЗД.н тэр хэсэгт ажилладаг З.ЦАГДАА нар арай л дэндүү АРД ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГААГАА МЭДДЭГГҮЙ цагдаа нар шүү ЯАРМАГ ХҮННҮ МОЛЛООС ..БАРУУН 4 ЗАМ хүртэл хэдэн км вэ Сайн зохицуулалтаар 23 мин...ЗҮҮН 4 ЗАМААС ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАР хүртэл хэдэн км вэ ...муу зохицуулалтаар 40 мин.с гурав 4 цаг.. БАГШИЙН ДЭЭДИЙН УУЛЗВАРЫГ ЯРИХ Ч ЮМ БИШ Ингээд харьцуулахаар яаж байна нөхдөө....Байгаа зам дээрээ байгаа нөөц боломж дээр нь МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ...ҮЙЛЧИЛГЭЭНИЙ болон ХАРЬЦААНЫ ӨНДӨР СОЁЛ

Зочин [202.9.40.111] 2020-09-23 03:43:02

Хан-Уулын цагдаа нар бол новш юм. Гэмт хэрэг багатай болохоор ажлаа ч мэддэгүй хажуу айл гомдол мэдүүлсэн болохоор гэж хэлээд л баривчлах гэж үзнэ.Үлнэлгээд юу ч гарч ирэхгүй байхад үнэмлэхээ өг нтр гэж хурааж аваад 100мянгыг өгчих гэнэ. Тэгээд юу яриад байгаан гэхээр цагдаагын урдаас хэрэлдсэн 500,000мянгыг өгаад аваарай нтр хха тэгээд хуулиа хэлээд өгёих гэхээр юу ч хэлж чадахгүй эмэгтэй хүмүүс байхаар бүүр дээрэлхээд сурцан

Зочин [192.82.70.42] 2020-09-23 08:05:01

Tsagdaa naraa chadvarjuulaa chdvar muutai zohitsuulalt hiihdee taaruu

[103.80.210.183] 2020-09-23 03:39:30

ТЭНЭГ МАЛ БЭ? дүрэм чинь дүрэм биш болоод байна. осолгүй л урдах машинаа дагаад гэлдэрээд шүргэлцэхгүй гэртээ харьж байвал дээдийн юм болоод байна. хотын төвд зогсоол байхгүй байж хэдэн хулгайчдаа боломж гаргаж өгч байгаа юм шиг.

ebi [66.181.161.31] 2020-09-23 03:27:21

ийм тэнэг малнууд төрийн алба хашиж байна. хотын захиргаа гэж ямар ч боловсрол мэдлэггүй малнуудыг цуглуулсан бүтэхгүй газар нэг байнаа. замын цагдаа ч хэрэг алга. торгох шийтгэлийг тодорхой болгох хэрэгтэй. замын цагдаа бол үзэмжээр хүнийг дүгнэдэг юм билээ. бүх цагдаа бишшүү. олон улсын жишгийг судлаад монголын нөхцөлд буулгаж авах нь зөв харин 100 хувь хуулбарлана гэдэг яав ч болохгүй хэрэг

bvv [202.9.46.62] 2020-09-23 02:59:04

bvv huts toriin ner zvvgchid ehleeed bvgd awtobusaar ywaad ihlvvvl zam cholootei bolnooo

Зочин [103.229.123.254] 2020-09-23 02:31:31

hvnii umchluh erhiig huuliar hamgaalsan ervvl ayulgui orchind amidrah erhiig tur hangah yostoi sangdh yum oros so nii yambii mashiniig shahchih gee l vzeed bhii

Зочин [202.126.89.104] 2020-09-23 02:24:48

Zugeerl zam guuree nem, zamaa chanartai hii.

Зочин [103.9.88.162] 2020-09-23 01:58:33

ЭНХТАЙВНЫ ЧӨЛӨӨНД "НОГООН ГЭРЛИЙН ДАВАЛГАА" ХЭРЭГЖИЖ БАЙСНЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин [103.10.21.56] 2020-09-23 01:57:56

Замын цагдаагийн газрын ЦАГДАА нар дунд ажлаа сайн хийдэг нь ч байна бас жинхэнэ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ нь ч байна Би байнга л НИЙТИЙН ТЭЭВРЭЭР зорчдог хүн Сайнаас нь эхэлье нэг удаа Яармагт явж байлаа Хүннү моллоос эхлээд уртын урт түгжрэл дор хаяж 3 цагийн дараа л ха

Зочин [103.10.21.56] 2020-09-23 02:32:16

Дор хаяж 3 цагийн дараа харих нь гэж бодоод утасны цагаа хараад автобусанд суулаа Гэтэл бяцхан бяцхан зогсолт хийгээд л урагшлаад байв Эрэлийн Цагаан хаалганы Нарны гүүрний уулзварууд дээр зогсож байсан З.ЦАГДАА нарыг тэр үед л би бахархаж бас биширч байсаан Би мэргэжлийн хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй ч ХАН УУЛ ын замын цагдаа нар мэргэжлийн өндөр ур чадвартай хурдан шуурхай ажлаа мэддэг АРД ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛЖ байгаагаа мэдэрдэг САЙН ЦАГДАА нар юм билээ Хүннү моллоос Баруун 4 замд ердөө 23 минутанд орж ирсэн дээ Бас нэг жишээ ХОТООС гарах гэж бөөн түгжрэл дунд дор хаяж 2 3 цаг мөлхөж байж гардаг байсан нь саяхан даа Одоо бол САППОРАгийн уулзвараас цааш бас л боломжийн зогсоод урсаад зогсоод урсаад гэх мэтээр Хан уулын ЗАМЫН ЦАГДАА нарын мэргэжлийн ур чадвараас ЗАРИМ НЭГ ЗАМЫН ЦАГДАА нар суралцаасай гэж.. Бас нэг жишээ Наадмын үеэр 32 ын тойрогоос зуслангийн зам руу ЗАМЫН ЦАГДАА НАР хойноос ирэх урсгалаа түр зогсолт хийлгээд 4 эгнээгээ нэг чигийн болгоод өөрсдөө машинтайгаа түгжрээд байгаа урсгалаа дагуулаад ...чанга яригчаар анхааруулга өгөөд 7 буудал цаашлаад ЗУНЖИН хүртэл явж байсан нь бас л ҮР ДҮНТЭЙ байсан Ердөө 15хан минутын дараа Зунжин дээр бууж байв Энэ мэт АЖЛАА МЭДДЭГ ард олондоо чин сэтгэлээсээ үйлчилдэг З.ЦАГДАА нарт баярлаж явдгаа илэрхийлье

Зочин [192.82.77.138] 2020-09-23 00:49:31

toriin alban haagchid ajildaa mashingui ybdag bolgo odorjin zogsool ezleed mashinaa tabichihdgiig boliulaa malnuudaa

Зочин [66.181.161.119] 2020-09-23 00:19:44

эхлээд наад нийтийн тээвэрээ шийдээ өглөө 10- р хороололоос автобусанд суух гээд 20 минут хүлээгээд ирсэн автобус нь 2 хү арай гэж ороод бусд нь багтахгүй үлдэж байна Ийм нийтийн тээвэртэй байж яаж нийтийн тээвэрээр зорч гэж хэлэх юм бэ Нийтийн тээвэр нь түргэн шуурхай цэвэр цэмцгэр үйлчилгээ үзүүлдэг бол хэн машин унаад түгжирээд явхыг хүсэх билээ

Jolooch [202.126.89.251] 2020-09-23 00:15:09

Torgoloo gedeg chin hun zohih shiitgelee hurtle gesen ug. Getel dahiad hodolgoond oroltsohiig horino gedeg bol helmegduulelt davhar shiitgel. Bank zeelin hugatsaa hetersen geed aldangi a avchaad dahiad Mongol banknii Har dansand hiij davhar shiitegdegtei adil

Зочин [66.181.188.168] 2020-09-23 00:03:58

ЭХЛЭЭД ДАРГА НАХ ҮЛГЭР ҮЗҮҮЛЖ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВЦГАА. ҮГҮЙ БОЛ ХУДЛАА ТОМ ТОМ ЮМ БҮҮ ЯРЬ.


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.