Засгийн газар хувийн хэвшлийг эрсдэлд оруулж байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Э.Батшугар

Монгол Улсын эдийн засаг “Ковид-19” цар тахлын улмаас амаргүй нөхцөл байдалд байна. Дэлхийн эдийн засаг -5.4 хувиар агшиж, харин манай улсын ДНБ энэ оны хагас жилийн үзүүлэлтээр -9.7 хувиар агшлаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Нийт орлогынхоо 50 хувьд хүрсэн буюу улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр алдагдалтай төсөв энэ болов.

Тэгвэл Засгийн газар ийнхүү өндрөөр баталсан үргүй зардлуудаа нөхөхийн тулд ганцхан арга хэрэглэдэг, хэрэглэсээр ирсэн. Тэр бол Засгийн газрын үнэт цаас буюу бонд гаргах. Засгийн газрын бондыг хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтаар нэрлэж, хүүгийн татвараас чөлөөлдөг учраас арилжааны банкууд худалдаж авахыг эрмэлздэг. Ялангуяа, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан банкууд найдвартай хөрөнгө оруулалтыг сонгохыг илүүд үзэж байна. Арилжааны банкууд Засгийн газрын бондыг худалдаж авч хөрөнгө оруулснаар ямар сөрөг үр дагавар үүсч байна вэ.

1. Хувийн хэвшилд очих байсан банкны зээл Засгийн газрын үр дүнгүй зардлыг нөхөхөд зарцуулагдана.

2. Банкуудын зээлийн хүү өснө.

Дээрх зурагт үзүүлсний дагуу Засгийн газрын бонд гаргаснаар зээлийн эрэлт үүсч D1-с D2 рүү шилжиж зээлийн хүү i1-с i2 болж өсдөг. Төсвийн алдагдлыг бууруулах зорилтод арга хэмжээндээ хурдан хүрэх бололцоотой байдаг ч хүүгийн хэмжээ нэмэгдэх нь хувийн секторын хөрөнгө оруулалтыг I1-с I2 руу бууруулж, аж ахуйн нэгжийг дампууруулж, ажилгүйдлийг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзийрүүлэх эрсдэл дагуулдаг.

Хувийн хэвшлийнхэнд очих байсан зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулчихаар зээлийн эрэлт нэмэгдэж, эрэлт нэмэгдэхээр зээлийн хүү өсч, эргээд хувийн хэвшлийнхэнд очих хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байгаа нь дээрх графикаас тодорхой харагдаж байна.

2020 оны хагас жилийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн 65 хувь нь банкнаас эргэлтийн хөрөнгө буюу урт хугацааны зээл хүссэнээс 25 хувь нь шийдэгдсэн статистик байгаа нь үүнийг гэрчилнэ.

Банкууд Засгийн газрын бондод хөрөнгө оруулахгүйгээр хувийн хэвшлийнхэнд зээлээ гаргасан бол тухайн компани хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, татвараа төлж, дагаад эдийн засаг тэлэх хуультай. Харин Засгийн газрын бондын хөрөнгө ажлын байр бий болгодоггүй, музей, хөшөө дурсгал гэсэн үргүй зардалд хийсч оддог.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар банкны зээлийн хүүг бууруулна гэх мөртлөө яг эсрэгээр нь ажиллаж, зээлийн хүүг өсгөх, хувийн хэвшлийг хумих, дампууруулах, мөнгөний хомсдол үүсгэх, эдийн засгийг агшаах бодлогыг өөрсдөө хэрэгжүүлж байна.

Юу хийх ёстой вэ?

Засгийн газар маш өндөр алдагдалтай баталсан төсвөө нөхөхийн тулд дотоодын зах зээлд бонд гаргаж, өрийн хэмжээг улам нэмэгдүүлж эдийн засгийг хумих биш харин эсрэгээр нь тэлэх бодлогыг хэрэгжүүлмээр байна. Тодруулбал, төсвийн үргүй зардлуудыг танаж, танасан мөнгөөр компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдэд шууд хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ талаар өнгөрсөн хавар халдварт өвчний дэгдэлтийн дараахан бичиж санал болгож байлаа. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар хямралыг давж гарах багц хөтөлбөртөө хувийн хэвшлийнхнийг дэмжих нэг ч арга хэмжээг оруулаагүй. Тун удахгүй 2021 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Одоо ч гэсэн оройтоогүй тул эдийн засгийн амаргүй нөхцөл байдал, хямралын мөчлөг үүсчихээд байгаа энэ эрсдэлтэй үед хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээг дахин хэлье.

1. Хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгох. Ингэхдээ зээл авахад нь ажлын байрны цомхотгол хийхгүй байхыг сануулах.

2. Мөн “Ковид-19” цар тахлын хориг арга хэмжээний улмаас орлого нь тасалдсан хувиараа бизнес эрхлэгч иргэдэд тухайн хугацааны орлоготой нь тэнцэхүйц хэмжээний урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох.

3. “Ковид-19” цар тахалын нөлөөнөөс болж ажилгүй болсон иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж олгох.

Засгийн газар энэ арга хэмжээнүүдэд зарцуулах санхүүжилтийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Нэн яаралтай биш, шаардлагагүй зардлуудаа танаж, цар тахлын үед эдийн засгаа эрчимжүүлэх нь чухал байна.

Дээрх эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр иргэд, ААН-ийг зээлийн дарамтаас хамгаалахаас гадна нийт санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгална.

Энэ нь өнөөдөр хэдийнэ үүсчихээд байгаа эрэлтийг нөхөж өгснөөр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, төсвийн орлого тасалдахгүй болно. Ажлын байрууд хадгалагдаж, улмаар нэмэгдэнэ. Засгийн газар, Төвбанкны хамгийн том зорилтуудын нэг бол ажилгүйдлийг багасгах байдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Zochin [103.141.250.4] 2020-09-27 11:33:31

Утопист саналыг урсгаж өгсөн байна даа. 1700 оны хувьсгалчид иймэрхүү юм ярьдаг л байлаа

Zochin [103.141.250.4] 2020-09-27 11:00:34

Биднийгээ гэж байна уу Хумсаа нуусан улсуудын бамбай болж байна уу

Зочин [103.26.195.25] 2020-09-26 23:51:50

Угсраа угсраагаар ямар их гарч байна-аа?

zochin [202.55.191.194] 2020-09-26 04:27:24

Бүтэхгүэээ

ажил олгогч [202.179.21.200] 2020-09-25 09:04:47

дээрэээс нь хүүхдийн 100000 аараа өдөр хоног өнгөрөөгөөд үйлчлэгч хийх ч хүн олдохгүй бна даа.

Зочин [59.153.115.102] 2020-09-25 06:14:12

Энхбаяр тереесее менге хулгайлаагуй ганц улс терч биш уу. Харин бусад бух хулгайч нар адилхан болгох гэж тасралтгуй гужирддэг

Зочин [59.153.115.102] 2020-09-25 09:32:57

Хэн хэний хуухэд гэдэг нь хумууст яагаад хамаатай бдг юм бол. Зуч ч Чингисийн хуухэд биш бсн, тэгвэл Бат хаан алтан ураг биш, чингист хамаагуй бхнээ. Нууц товчоо тэр чигээрээ дагавар хуухдуудийн туух. Чингис ч боржигин биш, тооноор орж ирсэн шар хуний удам бж аль эрт енгерсен добу мэргэний боржигон гэсэн овоглочихсон

Зочин [43.228.131.151] 2020-09-25 08:10:47

Намбарваанийн хүүхэд биш дагавар нь шүү. Нөгөө сахал хулигааны хүүхэд байгаам даа. Нас нь явах тусам яг л сахал хулгайчтай адилхан болоод байхийм. Хүүриймаааааа

Зочин [43.228.131.151] 2020-09-25 08:10:46

Намбарваанийн хүүхэд биш дагавар нь шүү. Нөгөө сахал хулигааны хүүхэд байгаам даа. Нас нь явах тусам яг л сахал хулгайчтай адилхан болоод байхийм. Хүүриймаааааа

0000 [103.10.23.68] 2020-09-24 21:44:07

Энэ залуу үнэн бөгөөд зөв үг хэлэж байна Энхбаярт алдаач би онооч би Ажил хийж өайгаа хүнд алдаа байх зүүль Энхбаярын үед Монгол төр өргүй өмнөх гадаад өрийг тэглэж байлаа гэтэл өнөөдөр ямар байна өрний тулам болоо Өр болсон тэр их мөнгө эрх мэдэлтэй хулгайч нарын гараар дамжан Овот шааруудийн гараар орож гадаад оронд гарсан МАХН ийн тэр шинэ дээд үндсэн хууль Эдийн засагын шинчлэл зэрэг бол маш зөв зүүль

Зочин [43.228.131.151] 2020-09-25 08:10:47

Намбарваанийн хүүхэд биш дагавар нь шүү. Нөгөө сахал хулигааны хүүхэд байгаам даа. Нас нь явах тусам яг л сахал хулгайчтай адилхан болоод байхийм. Хүүриймаааааа

Зочин [202.9.47.22] 2020-09-24 21:19:33

Эцэгийнхээ идсэн мөнгийн идээд дуугүй байж бай даа дүү хүү

Зочин [202.9.40.64] 2020-09-24 19:41:13

Засгийн газар онц шаардлаггүй хөрөнгө оруулалтаа танаж ажлын байр буй болгоход анхаарах нь зөв ч, ажлын байргүй болсон хэмээн мөнгө үрэн таран хийх санааг дэмжихгүй байнаа. Манайхан нугалаа гаргахдаа гарамгай шүү дээ баахан нөхөд би ажилгүй болчлоо гээд л мөнгө нэхэж эхэлнэ дээ...

Zochin [172.56.42.22] 2020-09-24 16:05:18

Za yaagaad durdee itgeedhev enkbayriin hontsoo

миний хөгшин одоо боль [183.177.98.42] 2020-09-24 15:41:04

Эцэг нь хээр алаг бол хүү нь шийо алаг ард түмэн чамаг сонгохгүй байна яах гэсийн хувийн юмаа хий өчнөөн хөрөнгө байгаа биздээ

Зочин [66.181.168.131] 2020-09-24 15:36:04

Ed nar oligtoi yum hiihgui, udam sudar ni tiim humuus

ZOCHIN [54.38.81.231] 2020-09-24 14:59:33

aawn oligoti hvn bgaguimda ter UIH -iin songuuliar yriagn sonsool zaa da ench gj bodson unen bvthgui nohor bnlee dee

zochin [202.55.188.94] 2020-09-24 13:45:10

yg l taamaglaj bsnii daguu shvvv iim zaluuchuudiig demjih heregtei. Yun anujin beee shaal teneg awgaig iim zalugas solij songoh heregtri bsin amjilt shugaraa

Алтанцэцэг [122.201.19.99] 2020-09-24 13:33:02

Энэ эр янхан луйварчингууд монголоор дүүрэн болжээ Энхбаярын гөлөг болохоор МАНыг муулах нь аргагүй МАХН нь энхбаярын гэр бүлйин нам ш дээ бусдыг муулж харлуулж байж л өөрсдөө сонгуульд ялалт байгуулах гэж улаарч байна ардчилсан намтай шинэ намтай нэгдсн гэсн гөлөг гөлөгнүүдтэйгээ нэгдчиж чааваас энйиг харахаар бөөлжис хүрч байна

Зочин [103.10.23.68] 2020-09-24 21:46:47

МАНийн дарга нарын бөхс долоогч тэнэг минь чи тэнгээн харуулаа өөр юу гэх вэ өөртөөн дүгнэлт хи мал биш хүн шүү дээ чи чинь

Иргэн [202.126.89.116] 2020-09-24 13:08:36

Намбар2

ЗОЧИН [103.10.22.158] 2020-09-24 13:05:43

Дэжиж байгаа шүү,

Зочин [59.153.115.102] 2020-09-24 12:29:08

Сайн эдийн засагч гэж эдийн засгийн хурээнийхэн унэлдэг юм билээ. Цэгцтэй, ундэслэлтэй л бичиж.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.