Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ.
Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн. Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.
Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээсэн Монголын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, мөнгөн гулдмай болон Голомт банкны Gold картаар урамшууллаа. Голомт банкны зүгээс тамирчдыг ийнхүү урамшуулж буй нь Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй баг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, цаашдаа илүү олон иргэд, байгууллагууд энэхүү спортыг дэмжиж ажиллах түлхэц болно хэмээн найдаж байна.







































































Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай
Есдүгээр сард Монголд 73 мянган жуулчин ирж, өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ
Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны тов
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ