Ч.Хүрэлбаатарыг “мурьсан” Ч.Хүрэлбаатар

Aдмин / Улстөр

Ч.Хүрэлбаатар Сангийн яамыг Санхүү, эдийн засгийн яам нэртэй байхад дөрвөн жил Төрийн нарийн бичгийг даргаар ажиллажээ. 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход танхимынх нь Сангийн сайдаар томилогдсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улирахад нь дагаад Сангийн сайдаар улирч үлдсэн. Тэрээр 2016-2017 оныг хүртэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан байдаг.

Энэ утгаараа 2016 оноос хойшхи Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй салшгүй холбоотой болж таарна.

Шударга хэлэхэд, Монголын эдийн засаг өсвөл гавьяа, унавал ял үүрэх хүн нь Ч.Хүрэлбаатар юм.

Ч.Хүрэлбаатар үүнийг мэддэг бололтой байдаг. Сайд болсноосоо хойш юмны эзэн сумны занги шиг Монголын эдийн засгийн асуудлыг толгой даах байдалтайгаар зоригтой шийддэг болсон.

Төсөв хөрөнгийн талаар хамаагүй ярьсан УИХ-ын гишүүн ч Ч.Хүрэлбаатарт амаа тас алгадуулна шүү дээ. Тиймээс Ч.Хүрэлбаатарын өөдөөс төсөв мөнгө ярьдаг гишүүд цөөрөөд л байна.

Ер нь бол Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсноосоо хойш өр төлөх гэж мачийж яваа “амьтан” юм. Өөрөө тэгж их ярина.

Тэрээр 2018 оны тавдугаар сард АН-ынхан дараагийн Засгийн газартаа дотоодын болон гаднын 440 тооны дотоодын зургаан их наяд, гадаадад гаргасан арилжааны нөхцөлтэй үнэт цаасны өрийн бичиг найман их наяд төгрөгийн өрийн бичгийг үлдээсэн талаар мэдэгдэж байв. Эдгээрийг төлөх гэж Сангийн яам зарим өдөр 22 удаа гүйлгээ хийх тохиолдол ч гарч байгаа тухай ярьж байлаа. Өнөөдөр УИХ-ын чуулган дээр Н.Алтанхуяг гишүүн үг дуугарвал “...Та нарын тавьсан өрийг төлж байна” гээд загначихна. Ганц Н.Алтанхуяг гэлтгүй АН-ын гишүүдэд бүгдэд нь энэ үг хамаатай.

2018 онд Сангийн яаманд нэг том үйл явдал болж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл очиж, “Чингис” бондын хуваарьт төлбөр болох 500 сая ам.долларын гүйлгээг баяр ёслолын байдалтай хийж байв. Мэдээж хэрэг, араас нь “...Өр төлсөн сайн Засгийн газар, сайхан сайд нар” гэдэг PR нь залгаж байгаа юм.

Гэхдээ учир мэдэх зарим улстөрч тэр үед “...Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өр дарлаа” гэж шоудахаа болих хэрэгтэй. Засгийн газар нэг ч төгрөгийн өр дараагүй. Монгол Улсын 27.5 тэрбум ам.долларын өр хэвээрээ л байгаа. Харин эсрэгээрээ энэ өр өдөр бүр нэмэгдэж байгаа шүү. Хэдэн арван тэрбумаар өр нь нэмэгдээд байхад “...Өр дарлаа” гэж ард түмний тархийг угаагаад байх юм. “Дим Сам”, “Чингис” бондуудын өрийг “Гэрэгэ” бонд гаргаж, түр хаасан. Хүү нь өмнөх бондуудаас эрс өндөр. Хүүгийн энэ өндөр зөрүү чинь төсөв дээр шууд дарамт үүсгэж байна. Шинэ бонд босгож, хуучин бондын төлөлт хийнэ гэдэг чинь өр дарж байгаа хэлбэр биш. Зүгээр л зээлийн төлөх хугацааг илүү өндөр зардалтайгаар түр хойшлуулж байгаа үйлдэл. Амиа аргацаасан л хэлбэрийн нэг. Евро бондын 500 сая ам.долларын зээлийг бас л өндөр хүүтэй “Хуралдай” бонд босгож түр хаасан. Бондын нэр нь өөрчлөгдөж, хугацаа сунасан үзэгдэл” гэж байв.

Хэнийх нь үнэн юм бүү мэд. Цаасан дээрх тоо нь буухгүй байхыг бодоход манай сайд нар ямартай ч гадаад өрөө дотор нь “гүйлгээд” аргалаад л өнгөрсөн шиг байгаа юм.

Ерөнхийдөө Ч.Хүрэлбаатар өрөнд их дургүй, өр тавьсан гээд АН-ынхныг үзэж харж чаддаггүй хүн. Өрөнд дургүй хүн чинь өөрөө өр тавихгүй нь тодорхой. Үүнийгээ ч хэлдэг байв. 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдааны дараа “..Засгийн газрын өрийн байдал, 2016 оны төгсгөлд, ДНБ-ий 78.8 хувийг эзэлж байсан бол, өнгөрсөн оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Төсөвт дарамт болдог барих, шилжүүлэх ажлыг энэ онд хийхгүй. Арилжааны хувьд, дотоод, гадаадын бонд авахгүй гэсэн бодлогыг баримталж байгаа.  2021 оноос томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Тухайлбал, “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулж өгсөн” гэж байлаа.

Одоогоос жил жил хагасын өмнө гэсэн үг шүү дээ. УИХ-ын ээлжит сонгуулиас жил хоёр сарын өмнө гэсэн үг.

Тэгтэл ердөө гурав хоногийн өмнө Ч.Хүрэлбаатар гэнэт гарч ирээд хэвлэлийн бага хурал хийлээ. Нөгөөх маань Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан шинэ бондын талаар  мэдээлэл хийж байх нь тэр. Гайхлаа.

Ч.Хүрэлбаатар сүүлийн гурван долоо хоногийн турш Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж 600 сая ам.долларын “Номад” бондыг гаргасан. Энэ удаа бонд гаргахад JP Morgan, Morgan Stanley, Nomura, HSBC гэсэн  компаниудтай хамтран ажилласан. Шинэ бондын хугацаа нь 5.5 жил, хүү нь 5.125 хувь, өгөөж нь 5.375 хувь байх тухай ярилаа.

Бас “...Бонд гаргаад мөнгө манайд орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажиллагааг амжилттай хийсэн” гэв.

Өөрөөр хэлбэл,  2021 онд төлөгдөх   10.875 хувийн хүүтэй 500 сая  ам.долларын “Мазаалай” бондын төлбөр, 2022 онд төлөгдөх  5.125 хувийн хүүтэй, нэг тэрбум  ам.долларын “Чингис” бондын өрийг төлөхөд зориулж,  сольж арилжаалж байгаагаа хэлсэн юм. Уг нь хөөрхий минь, Ч.Хүрэлбаатар чинь 2019 онд дотоод гадаад бонд гаргахгүйгээр өмнөх бондын өрийг төлөх төсөвт дарамт учруулахгүй стратеги боловсруулчихаад гүйж явав. Гэтэл 2020 онд “бас нэг” Ч.Хүрэлбаатар хэдийдээ ч юм “Номад” гэдэг нэртэй бонд босгохоор ажиллаж, шийдвэрт хүрчээ. Тэрийгээ ийн олонд танилцуулав.

Ийм логикгүй бодлого улс орны хамгийн эмзэг, хамгийн чухал салбарт яваад байхаар бид ирээдүйгээ ямраа харах болж байна вэ. COVID-19 цар тахлаар хаацайлсан эдийн засгийн маш ноцтой хөдөлгөөнүүд нууц байдалтайгаар хийгддэг боллоо.

Түүнчлэн 2016 оноос хойш Монгол Улсын хэвлэсэн мөнгөний тоо өмнөх 26 жилийнхтэй яг дүйчихсэн. Тэрбумаас дээш хадгаламжтай нөхдүүд яг дээрх зарчмаар нэмэгдчихсэн. Ийм мэдээлэл гараад удаж байна. Эдгээрт хариу өгдөг сайд ч, яам ч алга.

Үүнийг хариуцдаг, өрийг, ялангуяа бондыг үзэн яддаг Ч.Хүрэлбаатар ингээд өөрийнхөө нэрэмжит өртэй боллоо. Нэг үгээр хэлэхэд, Ч.Хүрэлбаатарыг Ч.Хүрэлбаатар нь “мурьчихсан” байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ГАШУУН ҮНЭН [202.179.15.3] 2020-10-06 02:49:57

ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ ДӨРВӨН ШИИР МАХ БИШ ГЖ ЭНЭ ҮГ ЯАГААД АНХ ГАРЧ ИРСЭН ЮМ БОЛ...ДОО ДӨРВӨДҮҮД БҮГД МУУ БИШ Л БАЙХ НЭГ МУУ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ МЯНГЭН ЖИЛДЭЭ ГУТАМШИГ ГЖ ЭНЭ Л БАЙХ... ӨӨРСДИЙГӨӨ Ч ХЯДААД ХАЛХУУДИЙГ Ч МАНЖТАЙ НИЙЛЭЖ ХЯДААД ХҮНИЙ МУУГАА ҮЗҮҮЛСЭН Л ХҮМҮҮС ДЭЭ ЗАЙЛУУЛ...ОДОО ХҮРЭЛБААТАР ХЯТАДИЙН ВАН И Г ГАРААС НЬ ХӨТЛӨӨД Л НУТАГРУУГАА ГҮЙГЭЭД БАЙСАН ЯАХ Л ГЖ БАЙГАА БОЛ НОХОЙН ГӨЛӨГ ЧИНЬ....

Зочин [202.131.251.109] 2020-10-05 08:33:48

Сангийн сайд зөв л ажиллаж байна шт.

Зочин [117.111.27.184] 2020-10-06 02:30:56

Unen yuch oilgodoggui MAH-guu mal aj ahui bn chi !

Доржбат [103.10.23.20] 2020-10-05 02:26:02

Монгол Улмыг өөд татсан нэгэн агуу дөрвөд хүн байхад 70 шахам жилийн дараа түүнийг мөхөөх нэгэн дөрвөд эр чармайлт тавин амжилттай хэрэгжүүлж байна даа.

Инженер [202.131.251.149] 2020-10-05 02:20:33

Урд нь төр барьж байсан хүмүүсийн амнаас ер гарч байгаагүй "Хүнд үйлдвэр байгуулъя" гэдэг үг ерөнхийлөгч, ерөнхий сайдын амнаас сүүлийн үед гардаг боллоо. Энэ маш сайшаалтай. Дэлхийн хүчирхэг гүрнүүд ашигт малтмалаар дутмаг мөртөө хүнд үйлдвэрээ байгуулсан. Түүнийгээ дагасан жижиг дунд үйлдвэр нь аяндаа хөгжөөд хэний ч хараат биш болон хөгжиж, дотооддоо халбага, сэрээнээсээ эхлээд бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Нэгэнт хүнд үйлдвэрийн суурь нь байгаа учраас цэрэг,дайны, сансрын техник үрүүгээ хүссэн ч эс хүссэн ч ордог. Дарга нар та бүгд чиглүүлээд өгвөл манай инжнерүүд хэнээс ч дутахгүй. Ингэж л бид хүн гуйж царайчлахаа больж, өрнөөс гарч ард түмэн нь хардалт, сэрдэлтгүй, хэрүүлгүй амар амгалан болно доо.

ҮНЭН [202.179.15.3] 2020-10-05 02:07:06

МОНГОЛД ЧАДАЛТАЙ УДИРДАГЧ БАС НЭГДЭЛТЭЙ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА. ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ МЭДЛЭГ ЧАДВАР ХОМС БОЛЧИХСОН АРДИЙН ГЭХ ГОЁ НЭРИЙГ ӨМЧИЛЧИХСӨН МАНЫ БӨӨГНӨРӨЛ ҮНЭНДЭЭ МОНГОЛ УЛСЫГ УДИРДАХ БИШ УРУУДУУЛАЖ БАЙНА..НИЙГЭМИЙН ДАВХАРГЫН ТОДОРХОЙ ХЭСЭГ НЬ УЛААН МАНУУДАДААС АЙЖ ҮХЭЭНЦ БАЙДАЛ ГАРГАЖ БАЙГААН НЬ УЛС ОРНОО Ч АРДЧИЛЛАА СҮЙРҮҮЛЭЖ МЭДХЭЭР БОЛЛОО..ХҮРЭЛСҮХ ХҮРЭЛБААТАР НАРТ ДААНЧ УХААН БОДОЛ ДЭНДҮҮ ТУДАГДАЖ БАЙГАА ХАРСААР БАЙЖ ЗАСААД ЭСВЭЛ БУУЛГААД ӨӨРЧИЛЧИХ ХҮЧИН АЛГА ЭНЭ Л МОНГОЛЧУУДИЙН ЭМЭГНЭЛ БОЛЛОО

халиун [202.9.40.45] 2020-10-05 00:48:51

Монголчууд хэзээ нойоноосоо сэрж ухаарах юм болдоо хөөрхий. Хэдэн баячуудыг язартал нь таргалуулж баяжуулж ханадаггүй ард түмэн юм байна. Эх орныхоо төлөө хойч үe ирээдүйгээ хамгаалж босох цаг болсон баймаар

Зочин [202.126.88.142] 2020-10-05 00:15:48

Ерөнхий сайд аа! Танд монголыг өрнөөс гаргачих эдийн засагч олдохгүй байгаа юм уу? Цэдэнбал гуайн хажууд таны сангийн сайд шал мунхаг хүн байна шүү! John Kennit Gelbert гэдэг хүний эдийн засгийн онолоор одоогийн хятад 30 жилийн дотор ий болтлоо хөгжсөн юм. Далдгануур тойрон хүрээлэгчид цадахаа мэддэггүй хахуулийн эздээсээ эхлээд сал гэж зөвлөе?!

Зочин [202.126.88.142] 2020-10-04 23:48:30

Мунхаг мангуудаа бид өрөнд орж байгаа шүү дээ. Тэрнээс монгол юу гэж өртэй байав дээ! "Оюу толгой" оосоо эзнийхээ татварыг авахад 5.5 тэрбум доллар орж ирнэ л дээ. Роялтын татварыг авдаггүй бол монгол улс эзэнгүй гэсэн үг шүү!!!!!

Зочин [202.21.108.240] 2020-10-04 13:41:07

Бидний монголчууд энэ өрийг ажил хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийж байж л төлж дуусгана. ТӨР ЗАСГИЙН ТҮШМЭДҮҮД БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ДУТУУ ДЭЭРЭЭ АЖИЛ ХИЙЖ СУРААГҮЙ УВАЙГҮЙ ЗАЛХУУ БАЙНА. АРМИАР ХҮМҮҮЖСЭН ХЭДЭН АХЛАГЧ, БОЛХИ ХЭДЭН БӨХ, ЗУРАГТЫН НЭВТРҮҮЛЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН АВГАЙ, БАЯН АЙЛЫН ЭРХ ХҮҮХДҮҮД ТӨР ЗАСАГ, УЛС ОРНЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЖ ЧАДНА ШҮҮ

zochin [192.82.65.29] 2020-10-04 03:04:32

гарсан нам болгон нь хувиа бодож тэргүүлэгч гишүүд нь өөрсдийн дансыг зузаан болгохоос улс эх орноо боддог хүн байхгүй болжээ яанадаа

Зочин [66.181.182.155] 2020-10-04 02:51:03

Монгол улсын өр улирал сараар нэмэгдээд байна.Энэ их өр ирээдүйд ард иргэдийн нуруун дээр асар их ачаа болж Монгол улс дампуурахад хүрнэ.Харин Хүрэлбаатар мэтийнхний халаас өдөр ирэх бүр зузаарч байна.

Зочин [139.5.216.140] 2020-10-04 01:09:15

ХАМТРАГЧ Ч .АЛТАНГЭРЭЛ НЬ ХҮРТЭЛ Ч. ХҮРЭЛБААТАР ХОТГОР ШАНАГААС ХУЛГАЙ ХИЙСЭН ГЭЭД БАЙХАД Л ХАЗГАЙ ХЭЛТНҮҮД СОНГУЛААР ДАХИАД Л ГАРГААД Л ИРЭХ ЮМ ДАА

Зочин [202.21.108.246] 2020-10-03 20:44:56

nohoi hureltej gedgiig haruuldag hulgaich da

зочин [115.65.47.30] 2020-10-03 14:00:15

Энд дурдсанаас гадна Самурай бондын 500 сая ам.долларын өрийг 2023 онд бас төлөх үү? 2012 оноос хойшхи 18 жилд Монгол улс дааж давахгүй ийм их өртэй болжээ. Энэ их өрийг одоогийн дарга сайд нар төлөхгүй нь тодорхой, тэдний ажиллах хугацаа нь дуусаад л орхиод явчихна, харин энэ их өрийг Монголын ард түмэн төлнө. Юуны учир яагаад ийм их өртэй болов оо? энэ хэний буруу вэ? Халамж нэртэй тараасан мөнгө хэтрэв үү? Байсхийгээд л болдог 3 төрлийн сонгуульд үр ашиггүй их зардал гаргав уу? Өртэй хүн, өттэй мал хоёр өөдөлдөггүй гэж настайчууд хэлдэг байсан даа..Ай мэдэхгүй, Монгол улс маань хаашаа л яваад байна даа?

дашням [202.126.88.182] 2020-10-03 10:10:26

ажлын амжтлт ерѳѳе

Zochin [103.229.120.14] 2020-10-03 05:03:28

Xyyg buulgasan ni yamar ch baisan sain uil bolson. Unuudur ediin zasag sul ued ulsaas xubias zasgaas xaanaas ch mungu garval bidend iluu daramttai. Yasan ch baisan zub alxam

зочин [64.119.23.225] 2020-10-03 03:36:23

монголын эдийн засгийг мэддэг мануухайнууд байдаг юм уу.эдийн засгийн бодлогоо мэддэггүйн гайгаар 30жилийн дотор 27тэрбумын өр зээлэнд орчихсон энэ баримт нотолгоо шүү дээ.үе ,үеийн сайд толгойтонгууд ерөнхий сайдууд бүгд энэ өр зээлийг оффшор дансныхантай нийлж өрийг дарах ёстой.монгол орон өр зээлгүй ард түмэн энэ дарамтанаас гарч байж улсаа аврана.оффшор данстангуудын хөрөнгө өмчийг хураах л хамгаас чухал.өрийг өрөөр хойшилуулж дарна гэж ямар арга ядсан ажиллагаа хийгээд бгаан хэнд ч ойлгомжтой

Tvbd ervnhii [202.9.46.59] 2020-10-03 03:35:11

M hamgiin sain hamgiin shudarga hamgiin hairtai zasgiin gazaraademjeed songood bai yu bolsnoo hoich vedee haruul mongol yalj baina

МОНГОЛ [202.9.46.58] 2020-10-03 03:02:18

ТЭНЭГ ДЭЭР ЗӨНӨГ НЬ ЗАЛГАСАН МАН гэх МАНГАСЫГ -ыг МОНГОЛЫН ТӨР, ЗАСГААС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ТЭД ЭНЭ УЛСЫГ МААНЬ ХЯТАД МАНГАСЫН АМАНД ШИДЭЖ ӨГӨӨД БАЙНА БИШ ҮҮ! БОЛООЧ ҮГҮЙ, МАН -ын ӨГӨР КОММУНИСТУУД ХЯТАДЫН КОММУНИСТУУДТАЙ ӨВӨР ТҮРИЙДЭЭ ОРЖ ҮХЛИЙН ӨМНӨХ 100 ЖИЛЭЭ ХАМТАРЧ ТЭМДЭГЛЭНЭ ГЭЭД ХӨӨРЦӨГЛӨӨД БАЙГАА. ЭНЭ БҮР АЮУЛТАЙ!

МИЕЭ [202.70.34.114] 2020-10-03 02:35:34

ЧИ ХОТГОР ШАНАГЫН ОЛОН САЯ ДОЛЛАРАА УВСЧУУДАД БУЦААЖ ӨГӨӨД ӨӨРӨӨ ЯЛАА ЭДЛЭ......................


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.